Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Комодо" арал руу нэвтрэх тасалбарын үнийг 100 дахин нэмэгдүүлжээ


Индонезийн жуулчдыг хамгийн ихээр татдаг газруудын нэг, дэлхийн өвийн дурсгалт газар болох "Комодо" арал дээр амьдардаг лууг (аварга гүрвэл) хамгаалахын тулд арал руу жуулчид нэвтрэхийг ирэх жилээс эхлэн хориглоно хэмээн мэдэгдэж байсан. Эрх баригчид уг шийдвэрээ өөрчилж арал руу орж, луутай танилцахыг хүссэн жуулчдыг 1000 ам.долларын гишүүнчлэлээр бүртгэхээр болжээ.

Өмнө нь жуулчид тус арал руу орохдоо 10 ам.доллар төлдөг байсан бол одоо 100 дахин нэмэгдээд байна. 2018 онд тус арлыг 176 мянган жуулчин зорьсон нь 2008 оны мөн үеэс 136 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Эрх мэдэлтнүүд аралд хэт олон жуулчин ирснээр энд амьдардаг луунуудын амьдрах орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна. Мөн үнийг ийн нэмснээр луунуудын амьдрах орчин, тэднийг хамгаалахад дорвитой зүйлүүдийг хийж чадна гэж үзжээ. 

Арал руу нэвтрэх тасалбар нь дотроо хоёр төрөл байх бөгөөд өндөр зэрэглэлийн жуулчид 2000 орчим луу амьдардаг Комодо аралд аялах эрхтэй болно. Харин энгийн түвшний жуулчид "Комодо"-гоос бусад арлуудад зочлох боломжтой юм байна. Комодогийн луунууд нь дэлхий дээр амьдарч буй хамгийн том хэмжээтэй гүрвэл бөгөөд дунджаар гурван метр хүртэл урт байдаг аж. Сахлын хутга адил ирт соёотой бөгөөд ангаа хормын төдийд л тасчин хаядаг байна. Тэдний биеийн жин хамгийн багадаа 70 кг байдаг бол хамгийн томдоо 360 кг хүртэл өсч томордог байна. 1,700 тоо толгой аварга гүрвэл Комодод амьдардаг бол үлдсэн нь Ринка гэх мэт жижиг арлууд дээр амьдардаг байна. 

Сонирхуулахад, усанд шумбагчид Комодод ирэх маш дуртай байдаг бөгөөд арлын эргэн тойронд аварга загас, далайн наран загас, цахилгаан загас, одой далайн морь, салбадай гуурсан загас, хөх хүзүүт наймаалж, хөвөн биетнүүд, нялцгай биетнүүд болон шүр элбэг байдаг гэнэ.

Эх сурвалж: ВВС

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.