Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Компаниуд ажилчиддаа цалингаа өөрөө тогтоох боломжийг олгож эхэллээ


Цалингаа нэмүүлэх саналыг удирдлагаараа зөвшөөрүүлнэ гэдэг тийм ч амар хэрэг биш билээ. Тэгвэл Лондонд төвтэй GrantTree компани ажилчиддаа цалингийнхаа хэмжээг өөрөө тогтоох эрхийг олгожээ. Тус компани нь бизнесийн байгууллагуудад засгийн газрын санхүүжилт авахад нь туслах үйл ажиллагаа явуулдаг ба нийт 45 ажилтантай гэнэ. Тэд тус бүртээ ажлынхаа бүтээмж, гүйцэтгэлийг үнэлж, түүндээ таарсан цалинг өөрсдөдөө тогтоож өгдөг байна. 

GrantTree компанийн ажилчдын нэг, 25 настай Сесилиа Мандука саяхан жилийнхээ цалинг 30 мянган фунт байсныг 37 мянга болгож нэмэгдүүлжээ. "Би цалингаа нэмэх эсэх тал дээр их эргэлзсэн л дээ. Тэгээд нэлээд олон хүнтэй ярилцаж үзсэн. Миний ажлын үүрэг өөрчлөгдөж, гүйцэтгэл минь ч сайн байгааг мэдэж байсан. Эцэст нь би хамт олонтойгоо ярилцаж, зөвлөгөө хүсэхэд намайг цалингаа нэмэгдүүлэх эрхтэй гэж хэлсэн" хэмээн Мандука BBC радиод өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тухайн ажилтан нэгэнт цалингаа өсгөх санал тавьсан бол ажилчдын дүгнэлтээс үл хамааран хүсэлтийг нь ёсоор болгодог байна.

Цалингаа өөрөө тогтоох үйл явц нь компани тус бүрт харилцан адилгүй байдаг аж. Тухайлбал, GrantTree компани ажилчдынхаа гүйцэтгэж буй үүрэг, даалгавар болон цалин, урамшууллыг ижил үүрэг гүйцэтгэж буй бусад компанийн ажилчидтай харьцуулахын зэрэгцээ тухайн ажилтанд хэр их цалин олгох боломжтойгоо давхар тооцоолдог гэнэ. Ийнхүү цуглуулсан мэдээллээ ажилчиддаа үзүүлж, саналыг нь сонсдог гэжээ. 

Ажилчид зөвхөн "тийм", "үгүй", эсвэл "зөвшөөрсөн" гэх хариулт өгөх гэж үүнийг хэлэлцдэггүй гэнэ. Харин цуглуулсан мэдээлэлд өөрсдийн санал, сэтгэгдэл, хүсэлтээ уламжлах нь л чухал аж. Харин тухайн ажилтан нэгэнт цалингаа өсгөх санал тавьсан бол ажилчдын дүгнэлтээс үл хамааран хүсэлтийг нь ёсоор болгодог байна. Түүнчлэн цалингаа нэмэгдүүлэх төдийгүй бууруулах эрх нь ч бас тухайн ажилтанд байдаг гэжээ. Мандукатай хамт ажилладаг хоёр ч хүн саналаараа цалингаа бууруулсан хэмээн тэрбээр ярьсан юм. 

Энэхүү жишиг нь цалингийн ил тод байдлыг нэмэгдүүлэх сайн талтай ч нухацтай тооцоолохгүй бол ажилтнуудад харилцан адилгүй үр дүнг бий болгох эрсдэлтэй гэж Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн байгууллага (CIPD) үзсэн байна. 

Програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Pod Group-ийн захирал Чарльз Тауэрс-Кларк хоёр жилийн өмнөөс дээрх бодлогыг эхлүүлж, өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ. Ажилчид нь хоёр жилийн хугацаанд цалингаа 10 хувиар нэмэгдүүлж, үүнийг дагаад тэдний үүрэг, хариуцлага ч өссөн гэлээ. 

Хэрэв Pod Group-ийн ажилтан цалингаа нэмэгдүүлэхийг хүсвэл эхлээд хүний нөөцийн ажилтандаа мэдэгдэж, дараа нь хамт ажилладаг зургаан хүнээсээ санал, хүсэлтийг нь сонсох ёстой байдаг. 

Сүүлийн үед компаниуд чадварлаг боловсон хүчнийг татахын тулд төрөл бүрийн инноваци нэвтрүүлж байгаагийн нэг нь цалингаа өөрөө тогтоох жишиг юм. Одоогийн байдлаар энэхүү арга барилыг технологийн компаниуд голлон хэрэгжүүлж байгаа бөгөөд урт хугацаанд тогтвортой байж чадвал бусад компаниуд ч хэрэгжүүлэх нь дамжиггүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Уржигдар
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.17 202.21.108.190

hiisneeree tsalinjina gesen ug uu engiineer

0 Хариулах