Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Лавлах: Улаанбаатарт ойрхон амралтын 5 газар


Монгол оронд урин дулаан цаг ирж, гэр бүл, найз нөхдөөрөө амарч, зугаалахад тохиромжтой үе иржээ. Энэ үеэр хайртай хүмүүстэйгээ амарч, сувилуулахад тохиромжтой Улаанбаатар хоттой ойролцоо орших газар хаана байдаг талаар судалж амжаагүй бол энэ мэдээлэл танд хэрэг болох нь гарцаагүй. 

1. "Оршил" ресорт 

“Оршил" ресорт амралтын газар нь Улаанбаатар хотоос 30км орчим зайд Гачуурт , Шар хоолойн аманд байрладаг. Хэнтийн нурууны салбар уулсын хэсэг болох 2,200 метрийн өндөртэй Хүүш хайрхны бэлд ойн төгөл, горхи, уул гээд байгалийн үзэсгэлэнт хэв шинжийг цогцлоосон амрахад хамгийн тухлаг, нам гүм таатай орчны нэг юм.

Үнэ: 89,000₮- 170,000 ₮
Холбогдох утас: 86063266, 86073266

2. "Бумбат" ресорт

"Бумбат" ресорт амралтын газар нь Улаанбаатар хотын төв цэгээс 25 километрт Налайхын чиглэлийн замд Богдхан уулын Бумбатын аманд оршдог байна.

Үнэ: 4 ортой гэр-120,000₮
Өрөө-120,000₮ -190,000₮
Холбогдох утас: 98285252; 98160975

3. "Монголын нууц товчоо" амралтын газар

Монголын Нууц Товчооны түүхэн бүтээлтэй холбогдолтой ном судар, соёлын дурсгалтай танилцаж, морь, тэмээ унах, малчин айлд зочлох, нум сум харвах, үндэсний хувцастай зураг авахуулах боломж олгодгоороо онцлогтой.

Үнэ: Гэр: 49,000₮  - 166,000₮
Буудлын өрөө: 88,000₮ - 275,000 ₮
Холбогдох утас: 70000450, 99096841, 99906841

4. "Ойн булаг" амралтын газар

Ойн булаг амралт нь Улаанбаатар хотын төвөөс 25 км-т Санзайн 2-р хэсэгт ой модоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Бугатай хөшөө үзэх, самар, жимс түүх боломжтой юм байна.

  • Үнэ: Гэр: 45,000 - 90,000
  • Өвлийн байшин: хагас люкс өрөө: 80,000 - 150,000
  • Энгийн өрөө: 60,000
  • Холбогдох утас: 76116399

5. "Чингисийн Хүрээ" амралтын газар

Тус амралтын газрын тохижилт нь XIII зууны үеийг санагдуулам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолбор газар юм. 

  • Үнэ: Гэрүүд: 60,000₮- 100,000₮ 
  • Холбогдох утас: 95951727: 94281727

Мэдээг бэлтгэсэн: Д.Учирал

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
3
5 цагийн өмнө
Хэн нэгэнд өгөхөд үнэхээр хөөрхөн бас инээдтэй 16 өвөрмөц бэлэг
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.