Хайх зүйлээ бичнэ үү

“Миний муужгай цагаан
Миний муужгай ягаан” дуугаараа олны анхаарлыг татаад буй Loce буюу Б.Энхтүвшинтэй ярилцлаа. 

-Таны хувьд "Диско муужгай" дуунаас өмнө өөр нэрээр уран бүтээлээ хийдэг байсныг зарим сонсогч мэднэ. Ер нь өнөөдрийн Loce гэж хэн бэ гэдэг тухай яриагаа эхэлье.

-Намайг Локи гэдэг. Өмнө нь “O.G Mob” хамтлагт G Loc гэдэг ник нэртэй байсан. Түүнээс өмнө O.G Loc нэртэй байлаа. Саяхнаас Loce буюу Локи нэртэй болж, шинэ уран бүтээл “Диско муужгай”-гаа гаргалаа. Цаашдаа Loce нэрээрээ явна. Зарим хүмүүс Лоси гэж уншиж байгаа ч намайг Локи гэдэг. Жинхэнэ нэр маань Батгэрэлийн Энхтүвшин. Айлын ууган хүүхэд, хоёр дүүтэй. Дунд дүү маань 18 настай, бага нь 2 ойтой. Би чинь алдаж болохгүй ах хүн. Монген цогцолбор буюу 108 дугаар сургуулийн дүрслэх урлагийн ангийг төгссөн. Төрийн соёрхолт зураач Цагааны Цэгмэдийн хамгийн сүүлд төгсгөсөн гурван шавийн нэг. Радио, телевизийн дээд сургуулийн Кино найруулагчийн ангид сурдаг. Одоогоор уран бүтээлдээ анхаарлаа хандуулаад хичээлээсээ чөлөө авчихсан байгаа.

-Локи нэр нь ямар нэгэн утга илэрхийлдэг үү?

-Өмнөх нэрүүдээсээ гаргаж ирсэн товчлол нь Loc. Төгсгөлийн E нь болохоор жинхэнэ нэрнийхээ эхний үсгийг авсан юм. Өмнө зураг авалтын үед ч юмуу хүмүүс G Loc буюу Жи Локоо гэхээр тээртэй сонсогддог байсан. Одоо Локи гэхээр илүү сонсголонтой болсон.

-Гэрийнхэн нь Локи гэж дууддаг уу?

-Гэрийнхэн намайг Найнаа гэж дууддаг. Манай дунд дүү хэлд орохдоо Найнаа гэж анх дуудаад л түүнээс хойш ингэж авгайлдаг болсон доо.

-Анх хэзээнээс дуулж эхэлсэн бэ. Урлагтай холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Багаасаа л урлагийн хүн болохыг хүсдэг байсан. 2016 оноос идэвхтэй уран бүтээлээ хийж байна. Анх 13, 14 наснаасаа дуу бичүүлж эхэлсэн. Миний хамгийн анхны дуу “Өхөөрдөм”. Арван жилийн найзуудтайгаа нийлж “Latest” хамтлагаа байгуулаад энэ дуугаа дуулсан юм. Тэр үеэс л урлагийн хүн болно гэсэн итгэл төрсөн. 2016 онд нэгдүгээр курстээ “Back Yard” тэмцээнд орсноор уран бүтээлээ тууштай хийж эхэлсэн дээ.

-Энэ хугацаанд нэлээн хэдэн уран бүтээл гаргасан юм билээ. “Диско муужгай” дууны онцлог юу байв. Яагаад ингэж нэрлэсэн бэ?

-“Диско муужгай” дууны хувьд боловсруулалт сайтай байсан учраас өмнөх уран бүтээлүүдээс илүү “бүүм” болж гарч ирсэн байх. Энэ дуундаа 100 хувь сэтгэл хангалуун байгаа. Ямар ч алдаа мадаггүй, дуу бичлэг, найруулга, энтертайнмент, видео клип, маркетинг гээд бүгд цэвэр болсон. Өмнө хэзээ ч ийм сэтгэл ханамжтай байгаагүй.

-“Диско муужгай” дууг хэрхэн бүтээв?

-168 гэх уран бүтээлчтэй хамтарч “Диско муужгай” дуугаа бүтээлээ. 168 маань “Motr” хувцасны брэндтэй, чөлөөт уран бүтээлч. Бид Мотр Тэнгис гэдэг, 168 ник нэрээрээ уран бүтээлээ эрчимтэй хийж байгаа залуу. Энэ уран бүтээл дээр хамтарч ажилласан хүмүүсээ дурдах нь зүйтэй. Миний бие продюсерээр ажиллаж, клип найруулгыг Мөнхтулга, зураг авалтыг Enkoola, аяыг нь нэг хүн хийсэн. Өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь дурьдаж чадахгүй нь ээ. Гэхдээ монгол хүн хийсэн. Энэ дууны үгийг 168 бид хоёр маазарч байгаад л гаргасан. Муужгай гэснээрээ ямар нэгэн зүйлийг илэрхийлээгүй. Ойлгуулахыг ч хүсээгүй. Муужгай шиг аальгүй, донжтой, маягтай байхыг хүссэн. Хүмүүсийн ойлгоод байгаа шиг утгаараа ч биш. Шууд муужгай гэсэн утгаараа ч биш л дээ. Мөн өдий хүртэл хамт байгаа найзуудаа дурьдах хэрэгтэй. Realest, Marshaljab нар байна. Энэ хоёр залуу бол саунд дээр ажилладаг. Та бүхэн байгаа учраас бид нар энэ хүртэл явж байгаа шүү.

-Сошиалд дуу гэхэд хэцүү, бараг ая юм бишүү гэх хүмүүс байна. Энэ хүмүүст хандаж юу хэлэх вэ?  

-Үгэн дээр ажиллаж, гаргадаг тусгай урсгал жанр байгаа. Бид хоёрын энэ дуун дээр хийсэн зүйл бол бүжиг. Зүгээр л сайхан бүжиглэж, цэнгээд ав. Дууныхаа урсгал, жанрыг ялгаад сураасай гэж л ах эгч, дүү нараасаа хүсмээр байна. Энэ дуу ерөнхийдөө техно электро урсгалын дуу. Техно электро дуунаас үг хүлээж авна гэсэн ойлголт байдаггүй шүү дээ. Дэлхий даяаршиж байхад бид хуучинсаг үзлээсээ салах хэрэгтэй. Монголчууд яагаад дэлхийн хэмжээний хөгжим хийж болохгүй гэж. Энэ дууг маань том том  продюсерууд үнэлж байгаа. Магадгүй өөр хэл дээр дуулсан бол дэлхийд гарахыг ч үгүйсгэхгүй. Тийм болохоор техно жанраар голчлон уран бүтээлээ туурвих зорилготой байгаа. Мэдээж хэв маяг нь шинэлэг. Өмнө “O.G Mob” crew-г ахалдаг байхдаа "old school" хөгжмийг шинэ үеийн траптай хослуулж уран бүтээл хийдэг байсныг сонсдог хүмүүс нь мэдэж байгаа байх. Ер нь клип цацагдаж хүмүүсээс муу, сайн үг их сонсож байгаа. Тааламжгүй, муухай сэтгэгдлүүдийг нь хийгээ гаргаж байгаа юм шиг л гаргаж байна даа.

-Уран бүтээлч болоход нь хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ. Ямар дуучин, хамтлаг сонсож өссөн бэ?

-Би “Click click boom”, “Gee”, “Desant”, “Ice Top”, “Vanquish”, “Опозит” хамтлагийн дуунуудыг сонсож өссөн. Хүмүүс ямарваа нэгэн дуучин, хамтлаг сонсоод үлгэр дууриалал авч уран бүтээлээ хийсэн гэж ярьдаг. Надад тийм зүйл байхгүй. Үг бичихээс эхлээд бүх техник минийх. Хэн нэгнийг хуулж, дууриасан зүйл байхгүй.

-Гэр бүлийнхэн нь уран бүтээлийг нь хэр хүлээж авч байна вэ?

-Гэр бүл маань миний бүх зүйлийн ард байдаг хүмүүс дээ. Уран бүтээлийг минь үргэлж дэмждэг. Хэзээ ч ар гэрийнхэнтэйгээ урлаг, уран бүтээлийн хувьд эсэргүүцэлтэй тулгарч байгаагүй. Сүүлийн клип цацагдахаас өмнө сошиалаар цацагдсан видео “viral” болж, ихэнх хүмүүс сэртхийж хүлээж авсан. Гэр бүлийнхэн маань гоё хүлээж авсан. Алдаж, оносон ч гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмжиж, тусалдаг. Энэ клип бий болоход ч аав ээж хоёр минь хамгийн их үүрэг рольтой байсан.

-Танайханд урлагийн хүн байдаг уу?

-Манай удамд сайхан дуулдаг хүн олон бий. Гэхдээ урлагийн хүн байхгүй. Би анхдагч нь байх. Би унаган Улаанбаатарт төрж өссөн. 

-Mrs.M-ийг Монголын реппэрүүд дундаас хүндэлдэг гэсэн. Түүний шивээсийг ч хийлгэсэн байна.

-Тэр хүний илэрхийлэмж, эмэгтэйлэг, муужгай шиг байдаг нь таалагддаг. Хамгийн күүл уран бүтээлч гэж боддог.

-Локигийн 30-аад шивээснээс хамгийн гүн утга агуулгатай нь аль вэ?

-Эрүүний доор шивүүлсэн нүд л юм даа. Мөнхөд нээлттэй, харж, сонсож байгааг илэрхийлдэг. Манайх Улаан жамсран бурхны тахилгатай айл. Энэ шивээсээ бурхныхаа гурав дахь мэлмий гэж өөрөө өөртөө сүсэглэдэг. Намайг хамгаалж явдаг.

-Тэгвэл нэлээн шүтлэгтэй хүн байх нь ээ?

-Яг ч тийм биш. Ямартай ч наад захын ойлголттой л хүн.

-Уран бүтээлийнхээ гол санааг хаанаас олдог вэ?

-Надад өгөгдөл л орж ирдэг. Манай ээж “Ямарваа нэгэн зүйл цаг хугацаатай. Цаг нь болохоос өмнө яарах хэрэггүй” гэдэг. Би мэдлэгтэй байхаас илүү мэдрэмжтэй байхыг эрхэмлэдэг. Мэдрэмждээ л итгэдэг. Ямар нэгэн зүйлээс уран бүтээлийн санаагаа олж байсан гэж хэлэхгүй. Хар аяндаа л болчихдог. Би өөрийн уран бүтээлдээ итгэлтэй байж, өөрийгөө үнэлдэг. Яагаад гэвэл old school, new school, техно гээд бүх жанраар уран бүтээл хийж чадна, хийж үзсэн туршлага бий. Үүнийг минь үнэлж чаддаг хэсэг бүлэг хүмүүс ч байгаа.

-Аав ээжтэйгээ нээлттэй байдаг бололтой.

-Тийм ээ. Аав ээжтэйгээ нээлттэй ярилцдаг. Манай аавыг Г.Батгэрэл, ээжийг Б.Бямбацогт гэдэг. Хоёулаа хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс. Би өөрийгөө гэр бүлийн хүмүүжил, өгөгдөл сайтай гэж боддог. Аав ээжийнхээ халуун дулаан хайранд бүрэн бүтэн өссөн хүн хэзээ ч муу явдаггүй.

-Шинэ уран бүтээл нь хүмүүст амжилттай хүрч байгаа нь ямар санагдаж байна вэ. Олонд нэлээн танигдаж эхэлж байна шүү дээ.  

-Хүн намайг таниад хүндэлж байвал сайхан л байдаг. Би хүнийг ялгаж харилцдаггүй. Хийсэн бүтээсэн зүйлийг минь хүлээн авч, үнэлж байвал сайхан шүү дээ. Энэ дуунаас өмнө “viral” болсон уран бүтээл байдаг. Трап урсгал Монголд орж ирэх үед 2016 онд хамтлагт байхдаа оруулсан бичлэг маань сая хандалт авч, 17, 18-тай хүүхдүүд од болоод явж байлаа. Тэр нь Squallyboyz нэртэй дуу байсан. “Backyard” уралдаанд орсны дараа тэндээс хамт олноо бүрдүүлээд “Unbox” студи байгуулж байсан. Энэ студи маань дотроо Squallyboyz хамтлагтай байсан л даа. Тухайн үед өөрсдийнхөө хоолойг бичиж, Их дэлгүүрийн урд суугаад л 60D камераар клипээ хийгээд YouTube-д байрлуулсан. Тэр клип маань бас л “бүүм” болж байв.

-Локи чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Миний амьдралын хэв маяг бол тэр чигтээ чөлөөт цаг. Одоо ярилцлага өгч байгаа минь ч чөлөөт цаг. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор бүх үед л чөлөөт цаг шиг санагддаг.

-Дуулахаас өөр авьяастай юу?

-Зурна, бүжиглэнэ, сийлбэр хийнэ, керамик урлал хийдэг. Арван жилдээ дүрслэх урлагийн чиглэлээр сурч байсан болохоор хийх арга барилаа мэднэ. Ер нь аав шигээ гарын эв дүй сайтай.

-Техно электро чиглэлээрээ дуулж, дэлхийн хэмжээнд уран бүтээл хийхийг зорьж байгаа. Цаашдаа юунд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Дэлхийн хэмжээнд гарахын тулд баг хамт олон маш чухал. Одооноос баг маань бүрдэж байгаа. Мэдээж цаг хугацаа надад хангалттай байна. Би дөнгөж 22 настай. Рокит Бэй 25 насандаа Жийтэй хамтарч “Микрофоны ард” дуугаа дуулаад “viral” болж гарч ирж байсан. Тийм болохоор би ч гэсэн хичээж байгаа. Хамгийн гол нь манай монголчууд оюуны бүтээл, өмчийг эрхэмлэж, анхааралтай хандмаар санагддаг. “Диско муужгай”-ны түрүүлж цацагдсан видеог гэхэд л нэр нөлөө бүхий компаниуд болон хувь хүмүүс зөндөө ашигласан. Ямар ч зөвшөөрөл авч, асуулгүйгээр ашигласанд нь дурамжхан байгаа. Гэхдээ тэгээд болно биз дээ.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
14
92
2
2
2
11
15

Сэтгэгдэл бичих (18)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Anuuk 2019.10.14 103.229.120.231

ern bol ih yum unshdag uzdeg sudaldag yumshg sanagdlaa ymr goy engiin donjtoi yumbe

0 Хариулах


loki 2019.10.13 202.131.248.6

ene hend hamaatain

3 Хариулах


loudyoung 2019.10.12 66.181.161.114

Disco muujgai goy bolsoon umnu iim ym sonsoj bgagu ter 2 zaluugiin bvjilelt ailguulelt gd ug ay ntr bvgd taalagdsaan

0 Хариулах


Зочин 2019.10.11 61.195.131.85

Уруул хоолой чинь таалагдсан шүү ххэ

0 Хариулах


Jombognuudad 2019.10.11 59.153.115.10

Minii boojgoiiii xaaar . Minii boojgoiiii booor

2 Хариулах


mama 2019.10.11 202.179.24.43

ene hun yaajch banzaldaad yvsanch taalj yvsan toolj yvaagui bailguidee hedii tiimch zaluu garj irj bga zaluuusaa supp hiih hergtei gedgiig oilogo malnuudaa

0 Хариулах


Jonny cash 2019.10.11 122.201.17.243

Loke ahaa tainiig urgelj demjij yvdag shuu

0 Хариулах


Зочин 2019.10.11 202.126.89.70

Bi buur duralsaan ter ug ay hemnel 2 zaluugiin ailguitej bgaad n umnun ingej saikhan hemnel mederch bgaaguim shihg l sanagdsan ugeer ilerhiilehiin argagui amjilt

0 Хариулах


nnnnn 2019.10.11 66.181.161.53

zuger bgagara goi bn omno ni ymr hen bsn ni ymr hma bdin loce bol hun

1 Хариулах


Зочин 2019.10.11 202.131.228.114

ay may hulgailj mulgailtsan lol ? odoo ingedeg hun bdiimuu

0 Хариулах


G-Loc bol novsh 2019.10.11 202.21.109.44

Bitgii iim hudlaa baigaach muu yvdaggui ntr roockie teigee har tamhi tataad showunaas oldson ohiduudiigaa shaadag jhon2 ohiduudiig hulhiddag zavaan bandi baij yun hamraa sohtson yum bitii hoor baas min????

4 Хариулах


Зочин 2019.10.11 66.181.191.10

Yag ingej yriwal Mongolchuud er ni l yawdaltai humuus bolchihson shuu yalanguya 90 onoos hoishih ni, hen ch uneneeree bailaa geed iimerhuu yum yriltslagaaraa yariad suuhgui, tiim uchraas naad hudlaa gedeg ugee bolio,

0 Хариулах


Зочин 2019.10.11 64.119.26.112

zaluu uyee demjih hergtei bid nar yuch hiigeguu bhad yum hiiged garaad irj bgaa zaluuchuuda mash sain demjih hergtei bitii muul bitii doromjil bitii ug hay amjilt

0 Хариулах


Зочин 2019.10.11 122.201.24.147

Zailuul huwzas hunar muutain maa sayhan huduunus oyutan bolj irsen ork baagii shig

11 Хариулах


Зочин 2019.10.11 103.26.195.65

Peaky blinders

2 Хариулах


Зочин 2019.10.11 192.82.66.101

Ёооо юун peaky blinders вэ ? Загварын нүдэндээ лоом аашчихсан юм биш биздээ ? Ёстой сонгодог англи стилийн заяа нь гомдох байлгүйдээ. Саравчтай малгай нь ч өөр байхад тэгээд сайн хийцтэй англи костюм нь хаана байна? Энэ бол зүгээр зүүн салааны автобусанд каяачин хийдэг гар шиг л байна.

2


ga 2019.10.11 66.181.161.30

amjilt husiy, unuudur gar barisan shuu hehe

0 Хариулах


Зочин 2019.10.11 202.126.88.45

Цагааны Цэгмид гуай зураач байсан гэж хэлээд л бишдээд явчихаж байгаа юм даа. Шавь нь гэчихэжээ бас цү цү цү

3 Хариулах


Зочин 2019.10.11 202.131.232.18

МУГЖ Цагааны Цэгмид гээд жүжигчин ч байгаа, Төрийн соёрхолт зураач Цагааны Цэгмид гэж хүн ч байгаа. шүү

0 Хариулах


Зочин 2019.10.11 202.126.89.184

Хха тхх

0 Хариулах


Зочин 2019.10.11 202.126.89.184

Ххө

0 Хариулах


Зочин 2019.10.11 82.254.200.17

chi uuruu tsutsu

0 Хариулах


Зочин 2019.10.11 37.111.2.171

Төрийн соёрхолт Цагааны Цэгмид гдэг зураач байдаг.

2 Хариулах


Зочин 2019.10.11 64.119.26.85

Цогт тайжийн дүрд жүжигчин хүн шүү дээ. Хүүхдүүд нь Төмөрбаатар, Төмөрхуяг гээд

5


Hdhhdhshssh 2019.10.10 202.126.89.61

Yuun tsagaanii tsegmid tserennadmidiin tsegmid yum shuu tiim l shavi n yum bol ydaj ner usiig n mdeech helberee gej tsagaanii tsegmid guai bol Mongol ulsin ardiin jujigchin bilee issssshshhshhs

1 Хариулах


Зочин 2019.10.11 122.201.31.215

Setguulch siiruulj buulgaj bgashd setguulch aldaj bolno sh

0 Хариулах


Зочин 2019.10.11 103.10.21.59

setguulch aldana gej bhguildeee

1


Зочин 2019.10.11 103.10.21.59

setguulch aldana gej bhguildeee

1


Зочин 2019.10.10 59.153.115.240

Hooh iim huurhun aashtai zaluu bsan yumuu. Yariltslagaas n shuud medegdej bna. Hudlaa savsaganasan garuudiin hajuud harin engiin saihan real zaluu bna shd.

0 Хариулах


Зочин 2019.10.11 202.21.109.48

Hha

0 Хариулах


Зочин 2019.10.10 64.119.19.169

coool. Oird sonsoogui goyo duu. Mash ih taalagdsan shuu. AMJILT husie

0 Хариулах