Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Л.Оюун-Эрдэнэ: УБ хотын замбараагүй газар олголтыг цэгцэлнэ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын газрыг замбараагүй, төлөвлөлтгүй байдлаар олгож эхэлсэн асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргасан талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрээр нийгэмд бий болсон алдаатай, төлөвлөлтгүй, аливаа асуудлыг засаж, залруулж байж бид цаашаа хөгжих талаар ярих цаг болсон. Улаанбаатар хотын утаа, автомашины түгжрэлтэй холбоотой өнөөдөр үүсээд байгаа хүндрэлүүд бол нэг талаасаа улстөрчид, эрх мэдэлтнүүдийн өнгөрсөн жилүүдэд хууль бусаар, замбараагүй олгосон газар олголттой холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. Өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал гарч ирж байгаагийн нэг нь нийслэлд замбараагүй олгосон газар олголтыг цэгцлэх асуудал гэдгийг онцолсон юм.

Мөн нийслэлийн өмнөх удирдлагуудын хууль бусаар бусдад олгосон зарим газар олголтыг жишээ болгож танилцуулсан юм. Тухайлбал, хотын төвд Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, мөн 2012 онд хотын төвд “Асашёорюү” цэцэрлэгт хүрээлэн бүхий 0.24 га, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажуу талд 1.8 га, МУИС-ийн урд талын оюутны талбайн 0.12 га, Улсын драмын театрын зүүн талын Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай бүхий 0.4 га газруудыг тухайн үеийн хотын захирагчийн захирамжаар “Улаанбаатар хотын банк”-нд тус бүрийг нь 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байжээ. Үүнээс гадна “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Д.Сүхбаатарын талбайн газруудыг ч “Улаанбаатар хотын банк” өөрийн мэдэлд авсан байсан талаарх баримт, материалыг тэрээр баримтаар тайлбарлаад хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай бүхий нэг бус газруудыг ганцхан банкны эзэмшилд олгосон байгаа нь хууль бус үйлдэл хэмээн тодорхойлов.

Мөн Олон улсын “Найрамдал” төвийн бүтэц, чиг үүргийг өөрчлөх тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар тэрээр дэлгэрэнгүй мэдээлсэн юм.  “Найрамдал” төвийн ойр орчмын газруудыг ч бас өнгөрсөн хугацаанд 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжид хууль бусаар олгосон, төрийн тусгай хамгаалалттай бүс, дархан цаазат Богд уулын Их тэнгэрийн аманд “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор” барих нэрээр их хэмжээний газрыг олгосон зэргийг тэрээр холбогдох баримтаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн Засгийн газар цаашид ийм хууль бус үйлдлүүдтэй эвлэрэхгүй, таслан зогсоохын тулд шат дараатай арга хэмжээнүүдийг авна гэлээ.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбайд замбараагүй, хууль бусаар олгосон газар олголтыг яаралтай цэгцлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна.  Тус ажлын хэсгийнхэн болон Засгийн газрын холбогдох сайд нар ирэх даваа гарагт НЗДТГ-т өнгөрсөн жилүүдийн хууль бус газар олголттой холбоотой асуудлыг судалж, Засгийн газарт эргэж танилцуулахаар ажиллах аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.