Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Лувсанжамбын Мөрдорж: Суут хөгжмийн зохиолчийн талаарх ГАЙХАЛТАЙ 10 баримт


Суут хөгжмийн зохиолчид гэхээр Бетховен, Шопен, Чайковскийгоос эхлээд хүн төрөлхтний бишрэн шүтдэг алдартнуудыг нэрлэх байх. Гэхдээ үндэсний хөгжмийг дэлхийн түвшинд таниулсан гайхалтай суутнуудтай нэг цаг үед амьдарч, уран бүтээлийг нь шимтэж, тэдний талаарх домог мэт түүхийг хуваалцах боломж бидэнд оногдсон нь юутай талархууштай. Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа гэх нэрс Монголын хөгжмийн ертөнцөд өнөд цуурайтсаар байна. Өдгөөгөөс 100 жилийн өмнө хөг аялгууны мөр гарган мэндэлсэн нэрт хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдоржийн 100 жилийн ойг тохиолдуулан түүний ээдрээтэй хэр нь бахдам амьдарлын түүхээс хуваалцаж байна:

1

Тэрээр 1919 онд Богд хан уулын өвөрт, ядуу малч Лувсанжамбын гэрт төржээ. Зарим хүний хуучлах нь ихэд этгээд мэндэлсэн гэдэг. Хөгжмийн зохиолчийн амьдрал багаасаа хагацал гунигийн зовлон амссан юм. Түүнийг гурван настайд эцэг эх нь бие барж, төрсөн эгчийгээ эжий хэмээн дуудаж өсчээ. Мөн тэр жил Хятадын их цэрэг Хүрээнд ирсэн үймээнт цаг үе байлаа.

2

Түүнийг гурван настайд Богдын ордонд үрчлэн авч, эх дагина Дондогдулам, түүний ээж “Далай ээж” нар өсгөн хүмүүжүүлсэн байна. Богдын ордонд үрчлэх хүүхдүүдийг ноёдын гэрээс, эсвэл ядуу тарчиг амьдралтай, хүрдэн дээр тавьсан хүүхдүүдээс сонгодог байлаа. Тэрээр Монголын хааны ордонд таван нас хүртлээ амьдарчээ. Дондогдулам хатантай авахуулсан энэ зураг дээрх түүхийг батлах баримт.

3

Богд 1924 онд таалал болсноор хүүхдүүдийг есөн эрдэнийн бэлэгтэй гэрт нь буцааснаар хийдэд шавилж, 10 нас гартал ном үзжээ. Жүдийн номын эхний шадыг цээжлээд тавагтай идээгээр шагнуулсан талаараа дурдсан байдаг. Гэвч түүнд ламын амьдрал шимтэн дурлахаар санагдсангүй. 

4

Анх 14 насандаа гэрийнхэндээ хөдөө явна гэж хэлээд Хятад дэлгүүрээс хуучин хуучир худалдан авч хөрөөдөж (тоглож) эхэлжээ. Хоёр жилийн дараа Бөмбөгөр ногоон дээр очиж, шалгуулснаар алдарт хуурч Түдэв гүнгийн хараанд өртөв. Энэ бол түүний багш, Үйзэн засгийн хошууны сүүлчийн ноён, алдарт хуурч Түдэв гүн . 

5

17 насандаа насаа нэмж цэрэгт мордон цэргээс хөгжмийн уралдаанд шалгарчээ. Бүх ард түмний үндэсний хөгжмийн уралдаанд түрүүлж, 17 насандаа “Улсын алдарт гавьяат хөгжимчин” цол хүртжээ. 

6

Түүний нэр анхны гэсэн бүхэнтэй цуг бичигддэг. Монголын анхны өнгөт кино “Алтан өргөө”-ний хөгжмийг долоохон хоногт бичиж дууссан гэдэг хууч яриа бий.

7

Бидний зүрхэн дээрээ гараа тавьж дуулдаг “Төрийн дуулал”-ын хөгжмийг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэнтэй хамтран бичсэн юм.

8

Тэр бол хөгжмийн салбараас төрсөн гуравхан Төрийн хошой шагналтны нэг. “Эх орон” дуу бичиж анх удаа, “Төрийн дуулал”-ыг зохиож хоёрдахиа шагнуулжээ. 

9

Халхын голын дайны үеэр уран бүтээлчдийг авч, хилийн шугаманд очиж цэргийн тухай “Түүхт хил”, “Хилийн цэрэг”, “Байлдагч суман” зэрэг дуу хийсэн нь цэрэг эрсийн урам зоригийг бадраасан гэдэг.

10

Суут хөгжмийн зохиолчийн үр хүүхэд, ач зээ нар нь “Мөрдорж сан”-г байгуулан, 100 жилийн ойг нь тэмдэглэж байна. Ууган хүү М.Эрдэнэбаатарынх нь том хүү "МИАТ" ТӨХК-ийн Бээжин дэх Ерөнхий төлөөлөгч Э.Бадрал, Э.Заяа нар бол бага хүү М.Галбаатарынх нь хүү бидний сайн мэдэх тогооч Г.Тэнгис, Г.Цэнгэл, Г.Ирмүүн нар юм.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.26 83.156.120.52

Тэнгис нь хэных нь хүүхэд юм бол?

0 Хариулах


Зочин 2019.09.25 203.91.115.46

Эрдэнэбаатар нэг охинтой байсан санагдана.

0 Хариулах