Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Малайзын экс хаан эхнэрээсээ салжээ


Малайзын экс хаан V Мухаммед Фарис шинэхэн гэрлэсэн орос эхнэрээсээ салсан тухай Daily Mail сайт мэдээлжээ. Тэдний гэрлэлтийг долоодугаар сарын 1-нд албан ёсоор цуцалсан ба салах өргөдлийг баталгаажуулсан хуудас онлайн орчинд ил болсон байна. 

Исламын шашинд Talak (салалт гэсэн утгатай) гэсэн үг байдаг бөгөөд нөхөр нь энэ үгийг гурван удаа хэлсэн тохиолдолд тухайн гэр бүл албан ёсоор салсанд тооцдог уламжлалтай аж. Өөрөөр хэлбэл, нөхрийн зүгээс салах шийдвэрийг гаргахыг Talak, эхнэр нь түрүүлж салах санаачилга гаргахыг Khul' хэмээн нэрийддэг аж. 

Онлайнд ил болсон уг баримтад дурдсанаар Малайзын экс хаан Talak хэмээх үгийг гурван удаа хэлсэн тул гэр бүлээ цуцлуулсанд тооцсон гэжээ. 

Харин түүний эхнэр Оксана Воеводина салалтыг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг аваагүй байгаа гэж түүний өмгөөлөгч Евгений Тарло мэдээлсэн байна. Мөн мисс бүсгүй одоогоор шинэ төрсөн хүү, ээжийнхээ хамт Москвагийн ойролцоох зуслангийн байрандаа амьдарч байгаа бөгөөд Мухаммед Фарист хайртай байсан учраас гэрлэсэн, цаашид хайрласаар байх болно гэдгээ илэрхийлжээ. 

Малайзын экс хаан V Мухаммед Фарис өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 25 настай, Москвагийн мисс Оксана Воеводинатай хуримаа хийж, удалгүй хугацаанаасаа өмнө хаан ширээнээсээ буухаар болсноо мэдэгдсэн билээ. Хос хоёр өнгөрсөн тавдугаар сард хүүтэй болсон бөгөөд мисс бүсгүй ч инстаграм хуудсаараа дамжуулан хувийн амьдралынхаа талаар ам нээж эхлээд байсан юм. Гэвч тэд гэрлээд нэг жил ч хүрэлгүй ийнхүү салж байна. 

Эх сурвалж: Daily Mail

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Уржигдар
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
36 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батцэнгэл 2019.07.19 202.170.68.162

Малайз улсын хаан хүртэл Орос хүүхний шуналыг давж гарч чадсангүй дээ

0 Хариулах