Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Манай тамирчид Тусгай олимпийн наадмаас богц дүүрэн медальтай ирж байна


Тусгай олимпийн зуны 15 дахь удаагийн наадам Арабын Нэгдсэн Эмират улсын Абу даби хотын 43000 хүний суудалтай “Zayed Sports City” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Эл спортын наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдсөн. Тусгай олимпийн наадамд манай улсаас 28 тамирчин, найман багш, эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм.

Оюуны ялгаатай хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг Тусгай олимпийн наадам анх байгуулагдсан цагаас хойш 50 жилийн хугацаа өнгөрчээ.
Манай улсын тамирчид тусгай олимпийн наадмаас гурван алт, долоон мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн бахдам амжилтаар өндөрлүүллээ.

Монголын багийн медалийн амжилт:

Алт

Б.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт
Х.Балжинням – 100 метрийн гүйлт
Э.Энхбаяр – 200 метрийн гүйлт

Мөнгө

Т.Балданхайням – жүдо
У.Нинжбадам – ширээний теннис
Б.Амарболд – ширээний теннис
Э.Билгүүн – жүдо
Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт
М.Оргил, Б.Мягмарнаран – бадминтон /хосын төрөл/
Хөлбөмбөгийн баг

Хүрэл

Ө.Амарсанаа – жүдо
Э.Бямбажаргал - жүдо
Б.Амарсанаа – бочче
Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт
Б.Мягмарнаран – бадминтон
Э.Энхтуул – бочче
Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис /дэмжин тоглогчтой/
Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн – бадминтон /дэмжин тоглогчтой/
М.Оргил - бадминтон

Шагналт байр 

Э.Гүнжсүрэн - усанд сэлэлт
М.Оргил - бадминтон /ганцаарчилсан/
А.Нямцэцэг - жүдо
 

Жүдогийн эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд барилдсан Э.Бямбажаргал болон эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд барилдсан Ө.Амарсанаа нар хүрэл медаль хүртэж Монголын багийн медалийн салхийг хагалав.

Жүдогийн -73 кг жингийн дээд ангилалд барилдсан Т.Балданхайням олимпийн мөнгөн медаль хүртлээ.
 

Боччегийн төрөлд Б.Амарсанаа хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн тоог 4 болгосон юм.

Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд У.Нинжбадам мөнгөн медаль хүртэв. Мөн ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Амарболд мөнгөн медаль хүртсэн юм.
 

Манай улсаас эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд Б.Элбэрэлт оролцож, 25 метрийн төрөлд Монголын багийн анхны АЛТАН медалийг авчирлаа.

Тусгай олимпийн наадмаас бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүрэл медаль хүртсэн юм.
 

Э.Билгүүн тусгай олимпийн мөнгөн медалийг жүдогоор авлаа. Монголын баг тамирчдын 9 дэх медалийг тэрбээр авчирсан.

Олимпийн наадмын дөрөв дэх өдөр боччегийн төрлөөр оролцож буй Э.Энхтуул хүрэл медаль хүртэв. 

Тусгай олимпийн зуны 15 дугаар наадмаас бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр оролцсон Б.Мягмарнаран хүрэл медаль хүртсэн билээ.

 Эмэгтэйчүүдийн 100 метрт уралдсан Х.Балжинням алтан медаль авч, манай улсын багийн хоёрдахь тусгай олимпийн аварга төрөв. Тэрбээр бөөрөнцөг шидэлтийн төрлөөр хүрэл медаль хүртээд байсан юм.
 

Эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн 25, 50 метрийн усанд сэлэлтийн төрөлд Э.Гүнжсүрэн ангилалдаа наймуулаа байсан бөгөөд сорилго тэмцээний үеэр наймдугаарт жагсаж байсан ч олимпийн тоглолтын үеэр амжилтаа ахиулж, хувийн амжилтаа эвдэж шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Гүйлтийн төрлөөр өрсөлдсөн Э.Энхбаяр 200 метрийн төрөлд аваргын болзол хангасан ч медалиа авч чадалгүй хасагдсан. 100 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Олимпийн наадмын сүүлчийн өдөр Э.Энхбаярын алтан медалийг олгохоор болсныг Олимпийн наадам зохион байгуудах комиссоос мэдэгджээ. Тэрбээр хос медальтай эх орондоо ирэх завшаан тохиолоо.

Манай улсын баг тамирчид маргааш буюу гуравдугаар сарын 23-нд өглөөний 05:00 цагт эх орондоо ирэх юм.

Тусгай олимпийн наадмын үеэр Олон улсын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал Мэри Дэвис “Тусгай олимп бол зөвхөн спорт биш юм. Энэ бол түүнээс том агуулгыг багтаасан дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн. Энэ бол хайр, хүндлэл, нэгнээ гэсэн сэтгэл, тэвчээр, бие биенээ хүлээн зөвшөөрөх хүн төрөлхтний ариун дэвжээ юм. Дэлхийн бүх иргэнийг энэ дэвжээн дээр гарч ирээд хоорондоо хайраараа "зодолдож", хүндлэлээрээ "барилдаж", тэвчээрээрээ өрсөлдөхийг уриалж байна” гэжээ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
21 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
22 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.