Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Марафонд анх удаа гүйх гэж буй хүмүүсийн ЗААВАЛ МЭДЭХ ёстой 8 зүйл


Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ жил “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн ирэх 18-ны өдөр 07:00-17:00 цагийн хооронд зохиогдоно. 

"Улаанбаатар марафон"-ы оролцогчид 1.5, 5, 10, 21, 42 км гэсэн таван зайд өрсөлдөх бөгөөд "Оюу толгой" компани 21 км-ийн зайн гүйлтийг ивээн тэтгэхээр болсон. 

Хэрэв та Улаанбаатар марафонд анх удаа гүйх гэж байгаа бол дараах 8 зөвлөгөө амжилттай гүйхэд тань туслах болно. Мэдээж марафонд оролцох шийдвэрээ эртнээс гаргаж, бэлтгэл сургуулилалтаа хангалттай хийсэн гэж итгэж байна. Хэрэв та урьдчилан бэлтгэл хийгээгүй бол холын зайд гүйхээс татгалзаарай.   


1. Зөв тактикаар гүйх 

Улаанбаатар марафон 1500 метрээс 42 км хүртэл нийт зургаан гүйлтийн зайтай. Тиймээс та марафонд бүртгүүлэхдээ бэлтгэл, дасгал сургуулилалт болон өөрийн нөөц боломждоо тулгуурлан гүйлтийн зайгаа сонгоорой. Мөн тэмцээн эхлэхээс өмнө зохион байгуулагчдаас гүйлтийн маршрутаа тодруулан асууж, мэдсэн байх шаардлагатай. 

Марафонд анх удаа гүйж байгаа бол гараанаас гарахдаа бусдыгаа дагаж, хэт хурд авахгүйгээр тайван, өөрийнхөө тааваар гүйхийг зөвлөж байна. Тэмцээний эхэнд хүчээ шавхчихвал замынхаа талд ч хүрэлгүй ядрах эрсдэлтэй гэдгийг туршлагатай гүйгчид зөвлөжээ. 

2. Бэлтгэлээ хэтрүүлж хийхгүй байх 

Холын зайд гүйхээр төлөвлөж буй хүмүүс хэдэн сарын өмнөөс эхлэн тогтмол бэлтгэл хийдэг. Харин марафоноос өмнөх хэд хоногт бэлтгэлээ багасгаж, хүчээ нөөцлөх нь чухал. Тиймээс өөрийгөө хэт их ядраасан бэлтгэлийг марафоноос өмнөх өдрүүдэд хийж болохгүй байх нь. Сануулахад, урьдчилан бэлтгэл хийхдээ аль болох гадаа гүйх нь тохиромжтой шүү. 

3. Хангалттай унтаж амрах

Марафоны өмнөх өдөр сэтгэл санаагаа тайвшруулж, булчингаа амраахын тулд хангалттай сайн унтаж амраарай. 

4. Хэт их идэх, өлөн ходоодтой гүйхээс татгалзаарай 

Уралдааны өмнөх өдөр болон өглөө нь гоймон эсвэл цагаан талх идэж биедээ нүүрс ус хуримтлуулахыг зөвлөж байна. Харин марафонд гүйх өглөө хэт их идэх эсвэл өлөн ходоодтой байж болохгүй. Хөнгөн, илчлэг ихтэй хоол идвэл тохиромжтой. 

5. Шингэн зүйлээ тохируулах 

Уралдааны үеэр шингэний дутагдалд орохгүйн тулд жижиг савтай ус биедээ авч явахыг зөвлөж байна. Гэхдээ гүйлтийн үеэр ус их уувал замд шээс хүрэх магадлалтай учир амаа чийглэх зорилгоор бага хэмжээгээр уухыг зөвлөж байна. 

6. Согтууруулах ундаанаас татгалзах

Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглоно.

7. Гүйлтийн өдөр шинэ гутал, хувцас өмсөхгүй байх 

Анхлан гүйж буй хүмүүсийн хувьд заавал мэргэжлийн гүйлтийн хувцас өмсөх шаардлагагүй. Биед эвтэйхэн, хөнгөхөн, агаар сайн нэвтрүүлдэг даавуун хувцас өмсөх хэрэгтэй. Түүнчлэн гүйлтийн өдөр өмсөх гутал хөлд эвтэйхэн байх нь чухал. Хавтгай ултай кэт тохиромжгүй, мөн шинэ пүүз холгож магадгүй тул бэлтгэлийн үеэр өмсөж байсан хувцсаа өмссөн нь дээр. Энэ амралтын өдрүүдэд сэрүүхэн байх тул хувцсаа тохируулж өмсөөрэй. Мөн урт замд гүйх гэж байгаа бол хөлөө вазилинаар тосолж, даавуун оймс өмсвөл хөл холгогдохоос хамгаалдаг.

8. Бие халаалт сайн хийх 

Бэртэл гэмтэл авахаас сэргийлж урьдчилсан бэлтгэл болон гүйлтийн өмнө биеэ хангалттай сайн халаагаарай. 

Эцэст нь хэлэхэд, марафонд гүйнэ гэдэг тухайн хүнээс бие болоод сэтгэлзүйн тэсвэр тэвчээрийг шаарддаг амаргүй даваа юм. Гэвч марафонд амжилт үзүүлэхээс илүүтэй уралдааны замаа дуусгаж, барианд орж ирсэн хүн бүхэн ЯЛАГЧ болдог гэдгийг тэмцээнд орсон хүмүүс ойлгох болно.   

Улаанбаатар марафоны фэйсбүүк хуудас: Ub marathon 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gee 2019.05.15 202.21.116.78

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас #runforSaiga буюу Монгол бөхөнгөө хамгаалахаар гүйж байгаа бөгөөд 5 км-д зарим гүйгчдийг ивээн тэтгэж байгаа гэсэн

0 Хариулах