Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Маргааш эхлэх "Playtime"-аар болох сонирхолтой 5 эвент


"Playtime 2019" хөгжмийн наадам эхлэхэд ганцхан хоног үлджээ. Хүмүүсийн хүсэн хүлээдэг болсон тус наадам жил ирэх тусам хүрээгээ тэлж, бүтэн гурван өдрийн турш зорин ирсэн хүмүүсээ уйдаахааргүй гайхалтай хөтөлбөр гаргадгийг хэн хүнгүй мэддэг болсон. Хамтлаг, дуучдынхаа хүрээг тэлж, энэ жилээс хип хоп хамтлагууд ч ая дуугаа өргөхөөр болж байгаагаас гадна өгөөжтэй, эрх чөлөөг мэдрүүлсэн олон эвент болох гэж байна. 

1. Яруу найргийн уншлага

"Тагтаа Паблишинг"-тай манай "UB.LIFE" сайт хамтран "PLAYTIME- 2019" хөгжмийн наадмын 3 дахь өдөр буюу ирэх ням гарагт "La Vie En Rose" асарт 15:00 цагаас яруу найргийн уншлага хийх болно. Хөгжим, утга зохиол хоёрын хамгийн ойрын хамаарал гэвээс хэмнэллэг бүтцээрээ, эрчимлэг шинжээрээ, зохиогдох зүй тогтол ижлээрээ хөгжим, яруу найраг хоёр л хоршиж таарна. Тэр ч утгаар амьд хөгжмийн назгай ховсод хэдийн биеэ сул тавьж, найз нөхдийн дотно хүрээлэл дундаа хөгжилдөж, наадмын уур амьсгалд бүрэн автсан 3 дахь өдрийн үдэд яруу найраг, утга зохиолд дуртай залуус бяцхан асарт цуглаад нэг цаг шүлэг сонсож яагаад болохгүй гэж? Уншлагын үеэр хөгжимлөг, эрчимлэг, орчин үелэг хэв маягийн шүлгүүдтэй дөрвөн яруу найрагч шүлгээ уншихаас гадна Тагтаагаас зориуд сонгон бэлдсэн монгол болон гадаад шүлгүүд ч унших юм.  

2. LookTV Zones

Та Playtime хөгжмийн наадам дээр хаана юу болж байгааг сонирхож байна уу? Хэрэв тийм бол "LookTV Zones"-ийг зориод инстаграмаа күүл зургаар чимж, хөвөн чихэр, амтат зайрмагаар дайлуулж, хамгийн хөгжилтэй салхин тоглоом тоглох боломжтой. Гоё бэлэг авч, хамгийн олон кино сантай, хаана ч үзэж болох LookTV-ийн кино үзэх эрхийн эзэн болоод аваарай. Хамгийн гол нь хөгжмийн мэдрэмжийг тань хөглөх хамгийн гоё завсарлагаан. Гурван өдрийн турш LookTV Zones-ийг зорих боломж байгаа шүү. 

3. DIY:Ногоон амьдралын хэв маяг

Байгальд ээлтэй хандлага бидний эргэн тойрондоо үзүүлэх нөлөөллөөс эхэлдэг. "Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв"-өөс зохион байгуулж буй "DIY:Ногоон амьдралын хэв маяг" арга хэмжээнд Монголын хамгийн их сонсогчтой подкастуудын нэг "Unlock podcast"-ийг үүсгэн байгуулагч, хөтлөгч Б.Тэгшбаяр оролцож, минималист амьдралын хэв маягийн талаар чөлөөтэй ярилцах юм. Хэрвээ та  Та маргааш буюу долоодугаар сарын 05-ны 16:30-аас "La Vie En Rose" асарт зочлоорой. 

4. Урлагтай яриа

"Урлагтай яриа" медиа цуврал нь Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд оролцож буй монгол уран бүтээлчдээ онцолж байна. Уулзалтад  кино найруулагч Ихбаяр, утга зохиол судлаач, сэтгүүлч У.Бямбаням, DJ Бодьхүү нар уригдан оролцож, бүтээлээ танилцуулан сонирхолтой яриа өрнүүлэх болно. Уулзалт "PLAYTIME- 2019" хөгжмийн наадмын 2 дахь өдөр буюу бямба гарагт 16:00 цагт "UBIMAF" наадмын асарт болно.

5. PechaKucha Night

"Unread Media"-гаас зохион байгуулдаг "PechaKucha Night" Монголын хамгийн том амьд хөгжмийн наадмаар эргэн ирлээ. Ээлжит 20 зураг х 20 секундийн илтгэлийг бидний сайн мэдэх уран бүтээлчид
 "Playtime Festival 2019"-аар танилцуулах болно. Бямба гарагт 15:00 цагаас "La Vie en Rose" асарт болох нь ээ. 

Маргаашийн буюу нээлтийн хөтөлбөрийг эндээс хараарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
18 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

аахх 2019.07.05 103.57.94.45

Нэг их худлаа өөрийгөө рекламдаж мөнгө олдог нөхдүүд их болжээ

0 Хариулах


Зочин 2019.07.05 43.228.130.195

Гаднаас ус оруулахгүй байж болно. Гол нь усны савтайгаа ирээд, дотроос дүүргэхдээ мөнгө төлдөг байвал сайн сан. Youth Voice Summit-аас санаа аваасай. Нэгэнт Innovation for change, ногоон амьдралын хэв маяг ярьж эхэлсэн юм чинь.

0 Хариулах


Mgl 2019.07.04 66.181.179.81

Baigald eeltei gesnee buh yum single use plastics bh yum bna lee sh dee. Playtime deer. So disappointing.

0 Хариулах