Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мари Кондо хүүхдэд зориулсан ном гаргажээ


Мари Кондо “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номоороо дэлхий дахинаа алдаршиж, Netflix хүртэл түүнтэй хамтран шоу нэвтрүүлэг хийсэн билээ. 

Тэгвэл эмх цэгцтэй амьдрах шинэ үеийн философийг дэлгэрүүлсэн Мари Кондо бяцхан уншигчдад зориулж "Kiki & Jax: The Life-Changing Magic of Friendship" номоо гаргаж буйгаа инстаграм хуудсаар дамжуулан мэдээлжээ. Номонд Кики (цуглуулагч) Жакс (ангилагч) хэмээх хоёр сайн найзын тухай өгүүлэх бөгөөд номын баатруудаар дамжуулан хүүхдэд нөхөрлөлийн үнэ цэнэ, эмх цэгцтэй амьдралын гайхамшгийг ойлгуулахаар зорьж байгаа аж. 

Тус ном арваннэгдүгээр сарын 5-аас эхлэн худалдаалагдаж эхлэх бөгөөд урьдчилсан захиалгыг хэдийн авч эхэлжээ. 

Дашрамд дурдахад, тэрээр Мико, Сацуки хэмээх 2 болон 3 настай хоёр охинтой билээ. Мари Кондо өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө амьдралынх нь хамгийн үнэ цэнэтэй, эрхэм хүмүүс бол охид нь хэмээн тодорхойлж, аль болох үр бүтээлтэй ажилллаж, боломжийн хэрээр охидтойгоо цагийг хамт өнгөрүүлэхийг зорьж байна гэжээ.

Эх сурвалж: Pure Wow

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.10 202.131.236.58

Үнэхээр мундаг эмэгтэй юмаа. Энэ Япон эмэгтэйгээр бахархаж байна.

0 Хариулах