Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Маршал Г.К.Жуковын хөшөө Халхын голд сүндэрлэлээ


Халхын голын дайны ялалтын 80 жилийн түүхт ойг тохиолдуулан Халхын голд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөг босгожээ. 

Хүрлээр цутгасан  уг морьт хөшөөнд их жанжны эрэмгий төрх, дайчин  удирдагч шинж чанарыг  шингээн урласан нь аль ч талаас нь харахад тодхон. Энэхүү хөшөөг   ОХУ-ын Эрхүүгийн ард түмнээс   Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмэнд бэлэглэснийг ОХУ-ын талаас саяхан авчирчээ.

Г.К.Жуков 1896 оны арванхоёрдугаар  сарын 26-ны өдөр Оросын Калуга хотод  ядуу тариачны гэр бүлд мэндэлжээ. Морьт  цэргийн хорооны жагсаалын цэргээс маршал болтлоо дэвшсэн тэрээр цэргийн суут  жанжин, гайхамшигтай удирдагч байв.  1939 оны Халх голын байлдааныг гарамгай удирдаж ялалт байгуулснаар ЗХУ-ын баатар цолоор анх шагнагдсан. Тухайн үед Халх голын байлдааны  эхэн  үе хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулж,  Фекленко захирагчтай Зөвлөлтийн  57 дугаар  корпус удаа дараа ялагдал хүлээж  ихээхэн  хохирол учирсан тул Зөвлөлтийн дээд удирдлага яаралтай  хуралдаж Г.К.Жуковыг  Монголд  ирүүлсэн түүхтэй. Иймд монголчууд Г.К.Жуков жанжны алдар гавьяаг үеийн үед бахархаж, мөн   түүнийг  цэрэг, армийн хувьд Монголд “төрсөн”  хэмээдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Өчигдөр
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.