Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Мартамхай албан хаагчдын марзан 5 ТАЙЛБАР, хөгжилтэй 26 ЖИРГЭЭ


Нийгмийг шуугиулж, бүүм болсон үйл явдал өрнөх үед тус асуудалтай холбогдсон албан тушаалтнууд "анзаараагүй, мэдээгүй, мартчихсан, танихгүй" зэрэг тайлбар өгөх явдал бий. Тэдний тайлбар хүмүүсийн ярианы бай болж, сошиал сүлжээ тус үйл явдлаар "амьсгалах" нь олонтаа. 

"Танихгүй" найз

Өнгөрсөн долоо хоногт “Улаанбал” нэвтрүүлэгт Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ оролцохдоо УИХ-ын гишүүн Ж.Батзандантай найзууд бөгөөд 10 гаруй жил нөхөрлөж байгаа тухайгаа болон Ж.Батзандан нь түүнийг улстөрд дэмжих хятад хүн олж өгөхийг гуйсан, өөрийн ахыг Хөх хотын Ерөнхий консулаар томилуулсан, эхнэр Оюунгэрэлийг нь ажилд авахыг хүссэн зэргийг ярьсан. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан үүний хариуд хэвлэлд “Би тэр хүнийг танихгүй” гэж хэлсэн. Гэвч Ж.Батзандангийн Д.Мөнх-Эрдэнэ рүү “viber”-аар явуулсан дуут мессежүүд ил болж, Уг мессежэд “Найздаа Өвөрмонголын эмч залуугийн нэрийг нь хэлдээ, би мартчихаж, намайг үзүүлдэг, дагуулж явдаг нөгөө… Найз нь вичатаар холбогдож хэдэн юм асуух гэсэн юм. За тэгээд найздаа баярласан шүү, Баянхонгор аймгийн уулзалт амжилттай сайн болсоон. ...За манай ахын ажил дажгүй биз, манай бэр эгч очсон уу, чи бэр эгчийг ажилтай болгох талаас нь бодоорой өвгөөн” гэсэн нь хадгалагдаж үлджээ.

Жиргээнд:

1.

2.

3.

4.

5.

Орон сууц

Цагдаагийн хурандаа байраа мартсан асуудал өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээнд нэлээд шүүмжлэл дагууллаа. Тодруулбал, Цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байсан нь нийтэд ил болсон. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга тэрбээр “Би энэ байрыг 2003 онд худалдаж аваад өргөтгөл барьж, ресторан ажиллуулж байгаад ажил ихтэйн улмаас 2007 оноос хойш түрээслүүлдэг болсон. Тэр үеэс хойш энэ байрандаа ирээгүй. Гэтэл манай байрыг түрээсэлсэн гэх хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь хяналт шалгалтынхан тогтоосон байна. Би анх түрээсэлсэн хүнээ дуудсан. Өчигдөр би мэдээлэл аваад юу болоод байгаа талаар судалж, хайж эхэлсэн. Түрээслэгч нар нь мөнгөө дансаар өгчихдөг болохоор ирдэггүй байсан юм л даа. Над руу ч биш манай эхнэр рүү шилжүүлдэг. Хэрвээ би энд хууль бус ажиллагаа явуулсан бол үнэхээр хувцсаа тайлж өгөөд Ерөнхий газрынхаа даргад илтгээд явахад бэлэн. Үнэнээ л хэлж байна. Энэ газарт олон жил ирээгүй.

Энэ байр дахин төлөвлөлтөд орсон нурах гэж байгаа байр. Тиймээс хоолны газраар явахаа болиод ийм байгууллагад давхар түрээсэлсэн юм байна. Та бүхний хүчинд мэдэж авлаа. Мэдээж би одоо түрээсээ цуцална. Хуулийн дагуу намайг олон газраас шалгах байх. Манай дотоодын хяналт өчигдрөөс шалгаж эхэлсэн. Зарим нэг зүйлийг тогтоосон байна. Хэрвээ би энд үйл ажиллагаа явуулаад үйл ажиллагаанд нь оролцоод хаагдчихаар нь нээгээд байдаг байсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Монголын цагдаагийн олон алба хаагчдын нэр төрийг сошиалаар гутаахыг би хэзээ ч тэсэж чадахгүй. Үнэн зөвийг мэдүүлж өгөөрэй" гэсэн юм. 

Тэрбээр өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай ЦЕГ-ын даргын тушаал гарсан билээ. 

Жиргээнд:

1.

2.

3.

4.

5.

Эрдэнэ мэт дүү

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дүү ЖДҮДС-гаас зээл авсан нь нийтэд ил болж, өрийг нь Б.Наранхүү төлөхөө хэвлэлийнхэнд хэлсэн юм. Энэ тухайд тэрбээр "Би дүүгийнхээ зээлийг төлчихнө. Бас дүүдээ "Хоёр тэрбум төгрөг өгнө. Наад төсөл чинь хэрэгжээд жилдээ 2-3 тэрбум төгрөгийг Монгол Улсад оруулж ирэх юм байна. Тиймээс ах нь дэмжье. Хүүгүй өгнө өө" гээд хэлчихсэн байгаа. Тийм учраас та бүхэн тайван байцгаа.

Айлаас эрэхээр авдраа ух гэдэг үг байдаг. Би хажуудаа ямар эрдэнэ байгааг мэдээгүй байж. Дүү маань болохоор "Чи чадах юм уу" гэсэн нүдээр хардаг. Тиймээс анхааралтайгаар хийх гэж байгаа зүйлийг нь үзлээ. Ер нь хүн өөрийнхөө хүнийг "Байж бай" гэчихээд танихгүй хүнд тусламж үзүүлээд явдаг. Тийм учраас хажуудах аа анзаарч баймаар юм байна" гэсэн удаатай.

Жиргээнд:

1.

2.

3.

4.

5.

ЖДҮ

УИХ-ын гишүүн Я.Содбаатар өнгөрсөн жил ЖДҮДС-ийн зээлийн асуудал сөхөгдөж эхлэх үеэр сэтгүүлчдэд “Судалж үзсэн. Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани юм билээ, зээл авсныг нь би мэдээгүй" гэсэн юм. 

Жиргээнд:

1.

2.

3.

4.

5.

6.

Оффшор

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтын Швейцарийн банкин дахь оффшор данс нь нийтэд ил болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр тухайн үед энэ талаар найзуудтайгаа нийлж байгуулсан компанийх нь мөнгө бөгөөд түүнийг мартсан байсан гэх тайлбарласан нь олон хүний эгдүүцлийг хүргэсэн юм.

Жиргээнд:

1.


2.

3.

4.

5.

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Сайжруулсан түлштэй холбоотой ХӨГЖИЛТЭЙ 16 пост
3
3 өдрийн өмнө
Хайртай хүнээ олж харахын өмнө ба дараа гэсэн сэтгэл хөдөлгөм 9 зураг (+бичлэг)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
5
0
0
0
1
0
0