Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Машины ослоос суудлын бүсний ачаар амьд гарсан 10 залуугийн зураг, түүх


Машины осолд өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс асар олон. Тэр тусмаа манай улсад энэ асуудал бүр ч хурцаар тавигдах нь мэдээж. Суудлын бүс хэрэглээгүй иргэнийг торгох арга хэмжээ зөвхөн та болон таны эрхэм хүмүүсийн амь насыг хамгаалах гэсэн нэгэн оролдлого гэдгийг ойлгож, байнга суудлын бүсээ зүүж, зүүлгэж хэвшээрэй!   

NZ Transport Agency (NZTA)-гийн зүгээс хэрэгжүүлсэн уг төсөлд машины ослоос амьд үлдсэн 10 залууг оролцуулж, тухайн үеийн түүхийг яриулан, ямар ноцтой хохирол авчирч байсныг нь харуулсан юм.

1. Лиам Бетелл

"Миний нурууны гурван хэсэгт яс хугарч, биеийн зүүн талын бүх хавирга, баруун талын таван хавирга хугарсан. 10 хоногийн турш команд орсон. Би охиноо төрөхөөс нэг хоногийн өмнө л ухаан орсон. Би суудлын бүсээ зүүсэн байсан учраас л амьд байна."

2. Кахутиа Фостер

"Суудлын бүс бие дээр үнэхээр ийм мөр үлдээдэг" хэмээн түргэн тусламжийн эмч Наташа Мккэй уг төслийн хүрээнд ярьсан бөгөөд "Энэ зүйл амь насыг чинь хамгаалах болно. Гэхдээ хэрхэн амь насыг чинь аварсныг харуулах ийм мөр үлдээдэг юм" хэмээсэн байна.

3. Дион Перри 

"Би чадахаараа хичээсэн ч машин тэр дороо хазайж, би машинтайгаа хоёр удаа 360 градус эргэсэн. Би эргээд зургуудаа харах мөчид үнэхээр толгойд минь нэг зүйл орох шиг л болсон. Би хэрвээ суудлын бүсээ зүүгээгүй байсан бол хамаагүй ноцтой байдалд орох байсан. Бүр төсөөлөх аргагүй тийм байдалд. Би өөрийн түүхээ ярихаар энд байж байна."

4. Дэн Мэйсон 

Маш олон хүмүүс суудлын бүсийг амь насыг хамгаалагч биш илүү ачаа, ядаргаа мэтээр үздэг үзлийг уг төсөл өөрчлөхөөр оролдож байгаа юм.

5. Рик Хэйра 

"Галт тэрэг машиныг минь ирж мөргөсөн тэр үйл явдлыг би бүхэлд нь санаж байна. Машины цонх хагарах, төмөр хяхтнах чимээг би санадаг. Би түүний дараа даруйхан суудлын бүсээ тайлсан. Гэхдээ амь насыг минь тэр зүйл л аварсан юм байна гэдгийг ухаарсан. Одоо би алхаж, түүхээ хуваалцаж байна. Олон хүн харамсалтай нь тэгж чадахгүй байдалд хүрсэн."

6. Дилан Чирнсайд

"Би яг л киноны нэг хэсэгт сэрсэн юм шиг байсан. Намайг сэрэхэд хэн нэгэн хүн 'Чи машины осолд орсон' гэж хэлсэн. Би хаана байгаагаа мэдэхгүй, бас үнэхээр хүнд гэмтсэн гэдгээ ойлгохгүй байсан. Суудлын бүс намайг урд цонхоор шидэгдэхээс хамгаалсан. Би өөрийгөө үнэхээр азтайд тооцдог. Тийм ээ, би одоо энд амьд байна шүү дээ."

7. Вилли Карберри

2014 онд Вилли Карберригийн машин өндөр хүчдэлийн шонг хурдтайгаар мөргөсөн бөгөөд аймшигт ослоос амьд үлдсэн цор ганц хүн тэр байсан юм. Учир нь суудлын бүс зүүсэн ганцхан хүн нь тэр байжээ.

8. Жэймс Мкдоналд 

"Хэрвээ чи суудлын бүсээ зүүхгүй бол амьдралаараа наадаж байна л гэж би хэлнэ."

9. Вилл Гилес

10. Жэймс Либерона - Фик 

Тус бичлэгүүдийг мөн эндээс үзэх боломжтой. Суудлын бүсээ хэрэглэж хэвшээрэй!




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
4 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
6 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
4
4
2
7
0
7
4

Сэтгэгдэл бичих (9)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sanaa 2019.03.09 66.181.160.86

Уг судалгаанаас авч үзэхэд шивээстэй эрчүүд илүү осолд орох магадлал өндөр байх шиг байна шивээсээ арилганаа хэхэ (наргиа шүү)

2 Хариулах


Зочин 2019.03.07 202.21.106.114

Суудлын бүсний ачаар амьд мэнд гэмтэл бэртэл гайгүй өнгөрч л байлаа бурхан минь,машин бүтэн өнхрөөд хажуугаараа унацан бхад арын суудлын бүсийг бүсэлсэн бсан тулдаа бүснээсээ дүүжлэгдээд үлдцэн л байсандаа.Одоо бол бороотой үед халтиргаа шавартай үед машинаар явахаас айдаг барьертай болчихсон

0 Хариулах


Зочин 2019.03.07 113.60.17.133

Burhan mini hurd hetruuldeg uhel hanhluulsan novshnuudiig tseerluuleech iim malnuudiin teneglelees bolj hichneen amidral enrii bytshan urs aav eej emee uvuu hairtai dotnii humuus ni ahij hezeech irehgui uurd hagatsaj bna bi ch bas aij bna

0 Хариулах


Xc 2019.03.07 64.119.17.84

Yag iim mur ulddeg. Umssun kurtk busiin zuraas zad yavsan bsn. Biye harhad yag iim tod mash hunduurtei. Buselhiinii hesgeereee undiij chadaaguu bus mash huchtei tatsan bsn. YAG INGEJ MUR ULDDEG BI BUSTEI BSN BLHR MASHINAAS USERCH GARAAGUI AMID ULDSEN

1 Хариулах


Зочин 2019.03.07 113.60.17.133

Aminaasaa uidsan hog tegtlee hurd hetruulj blhgui gdgee uhaarsanuu iimerhuu malnuud uurt ch ter busdad ch ter hezee ch nuhuj barshgui gai avchirch bna aav eej emee uvuu and nzaasaa alag bytshan urseesee uurd hagatsaj bna ta nariin ter teneglelees chin bolj muu malnuud

1 Хариулах


Зочин 2019.03.07 150.129.141.230

Mongolchuudaa busee zuij hevshie! Zugeer neg laitai gej bodoh bish ami nas ar geriig chn awarch baigaag sanaarai. Hen l ooriigoo osoldono gej bodoj bainga ywahav gehdee ersdel hezeed hend ch tulj bolnoshu. Ur huuhed ger bulee bitgii onchruuleerei

0 Хариулах


Зочин 2019.03.07 103.10.22.113

neere bvsnii mur ni iim tod vlddeg ym bhda?

1 Хариулах


Зочин 2019.03.09 202.126.89.214

busnii mur gehde yrn tod ulddeg jiliin umnu osold orohod mni hajud suuj yvsan hun(jolooch) busgui yvsan tsonhor shidegdej ungursun bi ih aztai bsn buseer hamgaaalagdaj amid uldsen

0 Хариулах


Зочин 2019.03.07 104.237.86.76

messej uguh zorilgotoi l make up baih. yrun bol tod uldeed heden udrin daraa edgej alga boldog bh :)

0 Хариулах


Зочин 2019.03.07 66.181.161.36

Araas tom achaanii mashin murguhud Suudliin busnii achaar l urd shilee murgulgui zugeer ungursun. Bainga zuuj hevsheerei humuusee

0 Хариулах


Зочин 2019.03.07 202.9.43.198

Суудлын бүсээ байнга хэрэглэж хэвшээрэй хүмүүс минь. Би суудлын бүсээ бүсэлсэн тулдаа урагшаа шил мөргөөгүй цаашлаад бүр шилээ хагалаад шидэгдэх ч байсан юм бил үү. Үнэхээр бүсээ зүүсэн байсандаа баярладаг. Суудлын бүс яг ийм мөр үлдээдэг юм байна лээ. Хүмүүсээ байнга зүүж хэвшээрэй.

0 Хариулах


Зочин 2019.03.07 192.82.66.25

iim medeelel oruulj baigaad bayarlalaa. suudliin bus uneheer uneheer hunii amiig avardag yum shuu humuuseee

0 Хариулах