Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мексикт хүчирхийллийн эсрэг жагсаал хүчтэй өрнөж байна


Мексикийн Мехико хотод өсвөр насны хоёр охин цагдаагийн алба хаагчдад хүчирхийлүүлсэн хэрэг гарсан нь олон мянган хүнийг хамарсан жагсаал гарахад хүргээд байна. Тэд шүршдэг будаг, лоозон барин тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн бөгөөд цагдаагийнхны буруутай үйлдлийг эсэргүүцэн "шударга ёс" хэмээн хашгирч, "тэд биднийг хамгаалахгүй, хүчирхийлнэ" хэмээн нэгэн зэрэг хашгиран тэмцэж байна. 

Тодруулбал, тус хотод энэ сарын байдлаар хүчингийн хоёр хэрэг гарсны эхнийх нь наймдугаар сарын 3-нд хотын хойд хэсэгт байрлах Азкапотзалко мужид 17 настай охин цагдаагийн дөрвөн алба хаагчид эргүүлийн машинд нь хүчирхийлсэн гэжээ. Хоёр дахь нь тус хэргээс хэд хоногийн дараа 16 настай охин хотын төвийн музейд байхдаа мөн л цагдаагийн алба хаагчдад хүчирхийлүүлсэн аж. Хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчдыг баривчилсан, хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Гэхдээ тэмцэгчид энэ хоёр явдлаас үүдэн ийнхүү жагсаж байгаа юм.

Эсэргүүцлийн үеэр Мексикийн аюулгүй байдлын сайд Хесус Орта Мартинес жагсаалыг намжаахаар ирсэн боловч тэмцэгчдийн дайралтад өртөж, шүршдэг будаг цацуулжээ. 

Мехико хотын анхны эмэгтэй хотын дарга Клаудиа Шейнбаум уг эсэргүүцлийг "өдөөн хатгалга" хэмээн тодорхойлж, "Тэд засгийн газраас хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэхийг хүссэн. Гэхдээ бид үүнийг хийхгүй" гэжээ.

Мексик улсад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ихээр үйлдэгддэг бөгөөд НҮБ-аас тус улсад өдөр бүр есөн эмэгтэй хүчирхийллийн золиос болдог гэсэн судалгааг гаргажээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
21 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
23 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.