Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Миллениалууд хамгийн ганцаардмал хүмүүс болохыг судалгаагаар тогтоожээ


АНУ-ын 18 ба түүнээс дээш насны 1,200 хүн дээр хийсэн судалгааны үр дүнгээр миллениалуудын 25 хувь нь ганц ч найзгүй гэх гайхмаар тоог нийтэд зарлажээ. Тэдний 30 хувь нь маш их ганцаардаж, орхигдсон мэт мэдрэмж авдаг гэж хариулсан нь "Baby Boomers"-ийн 15 хувь, X үеийнхний 20 хувьтай харьцуулахад харьцангуй их тоо юм.

Мөн бидний эцэг эхчүүд биднээс ч илүү нийгмийн харилцаанд идэвхтэй ордог болох нь батлагджээ. 

Миллениалуудын 4/1 нь танил дотнын ойр хүмүүс байхгүй гэж хариулсан бол 22 хувь нь дотнын найзгүй, 30 хувь нь хамгийн сайн найз гэх хүн байдаггүй гэж хариулжээ. Зарим нь бүр тэдэнд найз хэрэггүй гэж хариулсан байна. Энэ бүхний учир шалтгаан ичимхий зан, хобби, сонирхдог зүйлгүй байх, найз нөхөдтэй болж чадах зүйлд их очдоггүй зэрэгтэй холбоотой аж.

Сошиал медиа ашиглан Фэйсбүүк, Инстаграм дээр бүтээсэн бидний дүр төрх үнэндээ дотор нуугдах ганцаардмал байдлыг далдалж буй хэрэг юм. YouGov компанийн хийсэн уг судалгаанд мөн миллениалуудын 76 орчим хувь нь ажлаараа дамжуулж шинэ танил, найз нөхөдтэй болдог гэжээ. Мөн судалгаанд оролцсон 10 хүн тутмын 6 нь ядаж нэг дотнын эсвэл сургууль, ажлын найзтай гэсэн байна. 

Судалгааны үр дүнтэй танилцсан судлаач, мэргэжилтнүүд хүмүүсийг сошиал медиагаас чадахаараа хол байж, өөрсдийн хуурамч дүр төрхийг үүсгэлгүйгээр бодит амьдрал дээрх харилцаагаа нэмж, сайн найз нөхөдтэй болохыг зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
5
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.