Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Миллениалуудын дунд трэнд болж буй хуримын хэв маяг


Үе үеийн залуус шинийг эрэлхийлж, тогтсон хэв маягийг эвдэхийг хүсэмжилдэг. Хуримын тухай ойлголт ч тэдний хувьд өөрчлөгдөн хувьсаж байна. 23-38 насны миллениал залуучуудын дунд "Elopement" буюу нууцаар гэрлэх сонирхол өсөн нэмэгдэж байгаа талаар Glamour сэтгүүл мэдээлжээ. Миллениалууд гэр бүл, найз нөхдөө урьж нүсэр хурим хийхийн оронд хаа нэг газар (далайн эрэг, өндөр уулын орой, жижиг сүм гэх мэт) хоёулахнаа ёслол үйлдэж, гэр бүл бололцохыг илүүд үзэж байгаа аж. 

Уламжлалт ойлголтоор бол хос хоёрын эцэг эх тэдний гэрлэлтийг зөвшөөрөөгүй эсвэл сүйт бүсгүй нэг гэрт орохоосоо өмнө бие давхар болсон тохиолдолд нууцаар гэрлэх замыг сонгодог байж. Харин орчин цагт хуримыг дагасан санхүүгийн асуудлаас үүдэж залуус ийм сонголт хийх нь олширчээ. АНУ-д дундаж хуримын зардал 30-35 мянган доллар болдог бөгөөд жилдээ 40 мянга хүрэхгүй орлого олдог 35-аас доош насны залуучуудын хувьд энэ нь дарамт болдог байна. 

Түүнчлэн энэ трэндийг дагаж Eloping Is Fun гэх мэт энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын тоо ч хурдтай нэмэгдэж байгаа аж. Гэрэл зурагчин Женни МакФарлейн 2013 онд тус компанийг үүсгэн байгуулсан бөгөөд жил ирэх тусам үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгааг онцолжээ. 2017 онд л гэхэд тэд 60-70 орчим "нууц" хурим зохион байгуулсан байна. Тэрбээр "Миллениалуудын хувьд санхүүгийн асуудал хамгийн хүндрэлтэй байдаг. Магадгүй иймэрхүү цомхон хуримын хэв маяг өсөн нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь энэ байх. Хүмүүс зүгээр л хамтын амьдралаа эхлүүлэхийг хүсдэг болохоор уламжлалт хэв маягийг дагах эсэх нь тийм ч чухал биш" хэмээн МакФарлейн ярьжээ. 

Эх сурвалж: Glamour

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
6
0
0
1
2
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.05 122.201.24.194

Нүсэр хурим хийж байхаар тэр мөнгөөрөө дуртай газараа аялаад тэндээ 2лахнаа бөгжөө солилцоод жаргаж байгаад ирсэн нь дээр шүү залуусаа. Хүүхэдтэй болоод амьдрал зохиогоод 2лахнаа романтик байх үе дэндүү богинохон шүү

0 Хариулах


Зочин 2019.09.02 202.126.88.220

Би энгийн хуримд маш дургүй, сүүлийн үеийн хурим гэж аль аль талдаа бөөн дарамт. Тэгсэнээс энэ чинь давгүй санаа байна. 2уулахнаа байхдаа энэ маягаар хийчихвэл амар зүгээр..

0 Хариулах


Dulguun 2019.09.02 203.228.21.159

Millennial ghiin orond zgr zaluuchuud gd mongoloor bichij boldoggu yumuu utgiin huvid neeh zuruud bh yum bhgu bizdee

2 Хариулах


Whitney 2019.09.02 59.153.115.225

Hamt bh ni l chuhal shu de

0 Хариулах