Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Миллениалуудын жимээр...


Дэлхий дээр амьдарч буй 2.43 тэрбум хүнийг тодорхойлоход хамгийн тохиромжтой үгс бол технологи, хурд, манлайлал, эрх чөлөө, боловсрол. Тэд Хятад, Энэтхэг, Иран зэрэг хөгжиж буй улсуудын хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд Монгол Улсад л гэхэд нийт хүн амын гуравны нэг буюу 1 сая орчмыг бүрдүүлдэг. Энэ бол шинэ мянганыхан хэмээх тодотголтой “миллениал” үеийнхэн. Pew Research Center байгууллагын тодорхойлж буйгаар 1981-1996 оны хооронд төрөгсөд буюу 23-38 насны хүмүүсийг миллениал үед хамааруулж байна. 

Эдүгээ цагийн нийгмийн гол тоглогчид хэмээгдэж буй миллениалуудыг X,Z үеийнхэнтэй олон талаар харьцуулж үнэлж, дүгнэдэг. Тэгвэл миллениалууд амьдралаас яг юу хүсдэг, өмнөх болон дараах үеийнхнээсээ юугаараа ялгардаг вэ? 

Европт амьдардаг Baby boomer, X үеийнхэн Ази эсвэл Африкт амьдардаг үеийнхнээсээ үнэт зүйлс, үзэл бодол, хандлага зэргээрээ эрс ялгарч байсан бол миллениалуудын үеэс эхлэн энэ байдал өөрчлөгдөв. Даяаршил, интернэт, технологийн хөгжлийн ачаар газарзүйн байршлаас хамаарсан хана хэрэм үгүй болж, дэлхий даяар нийтлэг үнэт зүйл, итгэл үнэмшил бүхий глобал миллениалууд өндийж байна. 

Иллюстрашн зургийг Б.Билгүүн

Иймдээ ч тэд дижитал эрин үеийн анхны оршин суугчид хэмээгддэг бөгөөд бусад үеийнхэнтэй харьцуулахад хамгийн өндөр боловсрол эзэмшсэн эрин үеийнхэн юм. Z үеийнхэн шиг мэндэлсэн цагаасаа эхлэн технологиор угжуулж, ухаалаг хэрэглээг өвч бүрэн эзэмшээгүй ч орчин үеийн технологийг өөрт ашигтайгаар ашиглаж сурсан хүмүүс. Мөн тэд сошиал хэрэглээнд донтох магадлал 20 хувиар өндөр байдаг Z үеийнхнийг бодвол цахим хэрэглээнийхээ тунг зохистой хэмжээнд барихад ихээхэн анхаарал хандуулдаг аж. 

Дижитал технологи, ухаалаг хэрэглээ миллениалуудын эрүүл мэнд, амьдралын чанар, ажлын бүтээмжид шууд нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Тэд технологийн тусламжтайгаар олон ажил зэрэг амжуулж, цаг хэмнэж чаддаг. Нөүтбүүкээ нээж ажлын мэйлдээ хариулахын хажуугаар гар утсаараа гүйлгээ хийж, сошиал хаягуудаа шалгаж, YouTube-ээс бичлэг хүртэл үзэж амжина. Энэ нь тэдний хувьд ердөө ч төвөгтэй санагдахгүй бөгөөд ажил, зугаа цэнгэлийн хооронд маш хурдан бөгөөд үр дүнтэй шилжилт хийж чаддаг нь гайхмаар. 

Ерөөс тэдний амьдрал хурд дээр тогтдог тул энэ хэв маягийг дагаж үзэх контент, үйлчлүүлэх байгууллага, ажиллах компаниа сонгоно. Бизнесийн байгууллагууд ч үүнийг онцгой анхаарч, бүтээгдэхүүн, үйлчилгээг амьдралынхаа хэв маяг, хэрэгцээ сонирхол, нөөц боломжид тохируулах, уян хатан болгож өөрчлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх болжээ. Тухайлбал, ХААН Банкны “Signature” үйлчилгээний хэрэглэгчид бүх төрлийн зээл, карт, хадгаламжийн үйлчилгээг цогцоор нь авах, бүх салбар, нэгжээр дараалалгүй үйлчлүүлэх, тэр бүү хэл онлайнаар уулзалтын цаг товлох боломжтой байдаг. Цаашлаад хүссэн бараа, бүтээгдэхүүнээ онлайнаар захиалж, хүргэлтээр авч, QR код ашиглаад л төлбөр тооцоогоо хийх боломжийг ихэнх үйлчилгээний байгууллагууд нэвтрүүлээд байна. 

Тэд завгүй, өндөр ачаалалтай ажилладаг ч X үеийнхэнтэй харьцуулахад ажил, хувийн амьдралынхаа тэнцвэрийг барих тал дээр хатуу байр суурь баримталж, ийм нөхцөл боломжоор хангахыг ажил олгогчоосоо зоригтой шаардаж байна.

Нөгөөтэйгүүр аливаад зохист харьцаа, тэнцвэрийг бий болгох тал дээр миллениалууд хамгийн их хичээл зүтгэл гаргадаг. Тухайлбал, тэд завгүй, өндөр ачаалалтай ажилладаг ч өөрийнхөө эцэг эх болох X үеийнхэнтэй харьцуулахад ажил, хувийн амьдралынхаа тэнцвэрийг барих тал дээр хатуу байр суурь баримталж, ийм нөхцөл боломжоор хангахыг ажил олгогчоосоо зоригтой шаардаж байна. Тэд албан тушаал дэвших, өндөр цалин авах, машин, байртай болохыг амжилттай карьер гэж хардаггүй. Өмнөх үеийнхний хувьд өөрийн гэсэн машинтай болох нь зайлшгүй, амин чухал хэрэгцээ байсан бол шинэ мянганыхан байр, машин, тансаг брэндийн бүтээгдэхүүн зэрэг томоохон худалдан авалтыг хийх гэж яардаггүй, бүр авахгүй байлаа ч нэг их ялгаагүй гэж үзжээ. Goldman Sachs компанийн судалгаагаар миллениалуудын ердөө 15 хувь нь өөрийн гэсэн машинтай байх нь “маш чухал” гэж хариулж. Миллениалуудыг минималист гэж ярьдаг нь үнэний ортой байгаа биз? 

Иллюстрашн зургийг Б.Билгүүн

Эсрэгээрээ тэд нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж, утга учиртай ажил хийхийг эрхэмлэдэг байна. Fast компаниас миллениал лидерүүдийн дунд явуулсан судалгааг үзвэл 82 хувь нь арьс өнгөний гадуурхал, 80 хувь нь хүйсийн тэгш бус байдлыг өөрчилж, 57 хувь нь ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хадгалж ажиллахыг эрмэлздэг гэжээ. Мөн Linkfluence судалгааны компанийн мэдээлснээр миллениалуудын хамгийн их анхаарал хандуулж, дуу хоолойгоо хүргэхийг зорьдог сэдвүүдэд тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах, амьтны эрх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг, феминизм, ЛГБТ хүмүүсийн эрх багтсан. 

Залуус хоорондоо мэдээллээ солилцож, мэдлэгээ хуваалцах, нийгэмдээ хувь нэмрээ оруулах үйл явц Монголд ч өрнөж байгааг дурдах нь зүйтэй. Хамгийн онцлууштай нь манлайлагч миллениалуудын гаргасан жим нийгмийг хөтөлж байгаа явдал юм. Тухайлбал, Ч.Ганжавхлан тэргүүтэй “Лантуун Дохио” ТББ "Ид шидийн орон 1" төслийг амжилттай хэрэгжүүлж, дараагийн төвийг барих бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж буй. Өмнөх төслийг амжилттай дуусгаж, удаах төслийг эхлүүлэхэд залуус залуусаа дэмжээд зогсохгүй, бизнесийн байгууллагууд ч хувь нэмрээ оруулж байна. 

Миллениалуудын хамгийн их анхаарал хандуулдаг сэдвүүдэд тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах, амьтны эрх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг, феминизм, ЛГБТ хүмүүсийн эрх багтжээ.

Өмнө нь дурдсан ХААН Банкны “Signature” үйлчилгээ миллениалуудын амьдралын хэв маягт бүрэн нийцээд зогсохгүй нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах тэдний санаачилгыг давхар дэмждэг аж. Учир нь “Signature” үйлчилгээний хэрэглэгчид ХААН Банкнаас нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлдэг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, орон нутгийн хөгжил, байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд хамтран оролцох боломжтой. Энэ зорилтын хүрээнд "Ид шидийн орон 2" төсөлд хувь нэмрээ оруулж, “ид шидтэй ах эгч” болох бүхий л нөхцөл боломжийг тус байгууллага бүрдүүлжээ. Энэ мэтчилэн миллениалуудын манлайлал, шаардлага, санаачилга шингэсэн бүхэн эерэг зүүг зааж, ахиц дэвшил дагуулж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. 

Ийм л учраас “би” төвтэй, биедээ ахадсан эготой, өөрийгөө бусдаас ямагт илүү гэж боддог гэх миллениалуудын талаарх сөрөг тодорхойлолтоос илүүтэйгээр тэднийг хүн төрөлхтний дотроос хамгийн энэрэнгүй, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг, нөлөөлөгч үеийнхэн гэж үзэхэд хүрч байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0