Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Миний гэр-Миний хот" ном хандивлах аянд урьж байна


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

МУЗ нь Нийслэлийн ЗДТГ, Азийн Хөгжлийн Банктай хамтран техник технологийн ашиглан гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх дэд төслөөр гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих  “Миний гэр-Миний хот” хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28-р хороо (Баянхошуу)-нд 2019 оны 4-12 сард зохион байгуулж байгаа билээ. Төслийг хэрэгжүүлэх явцад Баянхошууд оршин суух хүүхэд багачуудад чөлөөт цагаа зүй зохиостой өнгөрүүлэх, номтой нөхөрлөх, суралцах боломжгүй байгаа нь ажиглагдсан тул МУЗ нь тэдгээр хүүхдүүдэд орон нутагт нь номын сан байгуулж өгөхөөр шийдсэн юм. Баянхошууны нутаг дэвсгэрт хүүхдийн номын сан байгуулагдсанаар сурах бичиг дутагдалтай хүүхдүүд хамтран хичээлээ давтах, ном уншиж, номын тухай ярилцлага өрнүүлэх, номын зохиогчтой уулзах зэрэг оюунлаг бүтээлч үйл ажиллагаанд хамрагдан, сурч боловсрох боломж бий болох юм.
           
Та бүхнийг хүүхэд багачуудыг номоор дамжуулан оюунлаг, хүмүүнлэг, ардчилсан иргэн болгон төлөвшүүлэх их үйлсийг дэмжин, Баянхошуу дахь хүүхдийн номын санд ном хандивлах аянд нэгдэхийг урьж байна. Та бүхний хандивласан ном, бүтээлүүд нь Баянхошуу дахь 1000 хүүхэд багачуудыг хөгжүүлэх, тэдний оюуны хэрэгцээнд зориулагдах болно.

Та бүхэн ном хандивлах болон бусад талаар туслах, хамтран ажиллах талаар судалж үзэн, бидэнтэй холбогдоно хэмээн итгэж байна. [email protected]

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.