Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Мишель Обамагийн шинэ ярилцлагаас олж авах амьдралын 4 сургамж


25 дахь удаагийн 'Essence' хөгжмийн фестиваль долоодугаар сарын 4-нд АНУ-ын Нью-Орлеанс хотод зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадамд экс тэргүүн хатагтай Мишель Обама хүрэлцэн ирж CBS News-ийн нэвтрүүлэгч, O, The Oprah Magazine сэтгүүлийн редактор Гэйл Кингтэй ярилцсан юм. 

Америкчууд төдий дэлхий нийтэд хайрлагдан хүндлэгдсэн Мишель Обамагийн ярилцлагаас онцлох санаануудыг хүргэж байна. 

1. Чамд өөртөө анхаарал, халамж тавих бүрэн эрх бий

Хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, настай эцэг эхээ асрахын зэрэгцээ өдөр бүр "Хийх зүйлсийн жагсаалт"-тай нүүр тулахад өөртөө цаг гаргах нь бүтэшгүй мэт санагдана. Мишель Обама ч гэсэн ийм нөхцөл байдалд орж байснаа нуусангүй. Тэрээр "Өөрийгөө нэн тэргүүнд тавина гэдэг маш хэцүү. Эмэгтэйчүүд бидний олонхид нь ийм зүйл тохиолддог гэж бодож байна. Бид үргэлж бусдад халамж, анхаарал тавиад завгүй байдаг ч эцэст нь өөртөө цаг зарцуулаагүйдээ харамсдаг... Үүнийг нэг шөнийн дотор өөрчлөх боломжгүй. Гэлээ ч эмэгтэйчүүд өөрийгөө чухалчилж, нэн тэргүүнд тавих нь яагаад тийм хэцүү байдгийг ярьж эхлэх цаг болсон" гэжээ. 

Мөн энэ байдлыг өөрчлөхөд эрчүүд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Мишель Обама онцлоод "Аав, ах минь миний өөртөө итгэх итгэлд хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс. Учир нь тэд хар багаас минь намайг хайрлаж, хүндэлж, ямар үзэсгэлэнтэй болохыг минь хэлдэг байсан. Би ийм уур амьсгалтай гэр бүлд өсөж торнисон учраас л өөрийгөө бусадтай эрх тэгш харж чаддаг" хэмээн ярьсан байна. 

2. Эрүүл мэндээ хэзээ ч бүү золиосол

Мишелийн эцэг хөлний өвчинтэйгээ тэмцэж буй хэсэг бол түүний "Becoming" номонд гардаг хамгийн сэтгэл эмзэглүүлсэн үйл явдлуудын нэг билээ. Түүний эцэг Фрэйсер Робинсон хөлний өвчнөөсөө болж 55 насандаа өөд болсон бөгөөд Мишель эдүгээ эцгийнхээ насан дээр ирээд буй. Сэтгүүлч Гэйл Кинг ч энэ талаар асуухаа мартсангүй. 

Тэрээр яагаад эрүүл мэндээ золиосолж болохгүй вэ гэдгийг тайлбарлахдаа "Аав минь өдөр бүр л өөрт байгаа бүхнээ ах бид хоёрт зориулдаг байсан... Аав минь бокс тоглодог, усанд сэлдэг тамирчин хүн байлаа. Харамсалтай нь өвчнөөсөө болж таяг тулахгүйгээр алхаж чадахаа больсон. Хэдийгээр аав минь хөдөлгөөний үнэ цэнийг мэддэг хүн байсан ч хөлний өвчнөөсөө болж энэ бүхнээ алдсан" хэмээгээд цааш үргэлжлүүлэн "Эдүгээ хүмүүс хоол хүнс, дасгал хөдөлгөөндөө анхаарч, тогтмол эмчид үзүүлж, чихрийн шижин болон астма өвчнөө хянах боломжтой болсон. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлыг гартаа авах бүрэн боломж байсаар атал бид хүмүүсээ алдсаар л байна" гэжээ. 

3. Муу дадал зуршлаа өөрчилж чадахгүй байгаа бол хүүхдүүдээ хар

Тэрээр тэргүүн хатагтай байхдаа сургуулийн хоолны чанарыг сайжруулах, хүүхдүүдийн дунд элбэг тохиолдож буй илүүдэл жингийн эсрэг тэмцэхэд чиглэсэн томоохон кампанит ажлуудыг зохион байгуулж байсан билээ. Энэ тухайд Мишель "Таргалалтаас болж үр хүүхдүүдийн минь амьдрах хугацаа богиносох аюултай байна. Ийм нөхцөл байдал тулж ирснийг эртнээс харсан учраас эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Хүүхдүүд минь бидний үеийнх шиг эрүүл чийрэг өсөж чадахаа больж байна. Өөрөөр хэлбэл, тэдний дундаж наслалт эцэг эхээсээ ч бага байна гэсэн үг шүү дээ. Би хааяа боддог юм. Өөрсдийнхөө төлөө хийж чадаагүй ч эцэг, эх хүнийхээ хувьд хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах ямар нэгэн зүйл байж л таарна гэж" хэмээн ярьсан байна. 

Үүнээс гадна "Хэн ч танаас авч булаан авч чадахгүй зүйлийн нэг бол эрүүл мэнд. Арьсны өнгө, нийгэм, эдийн засгийн байдал, боловсролын түвшин зэргээс үл хамаарч эрүүл мэндээ хамгаалах боломж хүн бүхэнд бий" гэдгийг тэрээр онцлон тэмдэглэжээ.

4. Гэрлэлт бол хүнд "ажил"

Барак Обаматай гэрлээд 27 жил болохдоо бусад хосуудын л адил амьдралд нь өгсөж, уруудах тохиолдол байсан гэж Мишель ярилцлагадаа дурдсан байна.

 "Бид амьдрал, хайр дурлалын талаар жинхэнэ үнэнийг хэлэхгүйгээр энд бусдад үлгэр дуурайлагч болж суух хэрэггүй. Гэрлэлт бол хүнд ажил. Өнөө өглөөхөн би сайн найзтайгаа ярилцаж байхдаа гэрлэлтийг яг л спорт юм даа гэж бодсон. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, нөхөр бол миний хамтран тоглогч. Хэрэв тоглоомд ялахыг хүсэж байгаа л бол тэр хүчирхэг байх ёстой, намайг ч бас хүчирхэг байхыг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Би эсвэл нөхөр минь багийнхаа сул тоглогч байгаасай гэж хүсэхгүй байна" гэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
2
Өчигдөр
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
3
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST 2019.07.11 197.210.53.112

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах