Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"ММС Улаанбаатар Энержи" баг дэлхийн хамгийн том их дуулгад 4-т орлоо


Монголын 3х3 сагсан бөмбөгийн "ММС Улаанбаатар Энержи" баг АНУ-ын Лос Анжелес хотноо есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд болсон дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн "FIBA 3x3" их дуулга тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарлаа.  

Тус тэмцээн нь олимпийн хамгийн өндөр оноог олгодог гэдгээрээ ихээхэн онцлог юм. Манай багийн хувьд энэ тэмцээний IX эрэмбэлэгдэж, хэсэгтээ Сербийн Нови Сад, Швейцарийн Лузанн багуудтай учраа тааран тоглож, Сербийн Нови Сад багт  хожигдсон бол Швейцарийн Лузанныг хожиж хэсгээсээ хоёрдугаар байраар шилдэг наймд шалгарсан.

Улмаар шигшээ наймын эхний тоглолтоо "С" хэсгээс Сербийн Земун, Бразилийн Сан Паоло багуудыг хожин нэгдүгээр байраар гарсан Словений Пиран багтай хийж, 16:13 харьцаатай хожиж шилдэг дөрөвт үлдсэн юм.

Харин финалын тоглолтод дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгддэг Сербийн Лиман багт 18:12 харьцаатай хожигдон их дуулгын дөрөвдүгээр байрт орлоо. Тэмцээний эхний байрт Америкийн Принстон баг шалгарсан бол хоёрдугаар байрт Сербийн Лиман, гуравдугаар байрт Сербийн Нови Сад баг шалгарав.

Лиманы эсрэг манай багийн холын зайн шидэлтүүд байндаа тусаагүйгээс бусдаар Дэлхийн топуудын хэмжээний өрсөлдөөн явагдсан юм. Дэлхийн их дуулгад оролцсон Ази тивийн цор ганц баг болох Монголын шигшээ баг тус их дуулгын шилдэг дөрөвт  Сербийн хоёр, АНУ-ын нэг багтай үлдсэн нь гайхалтай амжилт байлаа.  

Ингэснээр манай шигшээ баг "Токио 2020" олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо ахиулж чадлаа. Тэд дэлхийн чансаанд 10 байр ахиж, 1925600 оноотой 15 дугаар байрт жагсаж эхэллээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
19 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
20 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.