Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Моханик" хамтлагийн тоглолт болоход 8 хоног үлдлээ


Одоогоос 15 жилийн өмнө буюу 2004 онд "Моханик" хамтлаг анх ахлах сургуулийнхаа урлагийн үзлэгт зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй орсон цагаас эхлэн Монголын хөгжмийн урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө шүтэн бишрэгчдээ хөглөсөөр ирсэн билээ.

Тэгвэл тэд 15 жилийнхээ ойг тохиолдуулан "Road to Mohanik" тоглолтоо энэ сарын 20-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах гэж байна. 

Тоглолтод тус хамтлаг 2014 онд гаргасан “Моханик Амарбаясгалантад” цомгоо анх удаа бүрэн эхээр нь концерт болгон тоглох юм. Уг цомогт багтсан уран бүтээлүүдээ зохиохдоо тухайн дуу хөгжмийн өнгө аяс, утга агуулгад нийцүүлэн эх нутаг, байгалийн өвөрмөц тогтоц, нүүдэлчин ахуй амьдралын хэв маяг, соёл, сэтгэлгээ бүрдсэн Монголын сайхан нутгийн гайхалтай газруудаар аялж, мөн чанарыг нь эрэлхийлэхийг зорьсон байдаг. Уг цомгийн дуу болон бичлэгийг Сэлэнгэ аймгийн “Амарбаясгалант” хийдэд дүрсжүүлсэн ажээ. 

Тэдний шинэ хөгжим, аялгуугаа хайж туулсан бүхий л үйл явц, тоглолтууд, мэдрэмжүүд нь нэгдэн одоогийн "Моханик"-ийг бий болгосон билээ. 

Хэрвээ та тус хамтлагийн уран бүтээлүүдийн талаар төдийлөн мэддэггүй бол "Зөөлөн мишээл" дууг нь сонсоод үзэхийг зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
SHINee хамтлагийн Taemin албан ёсны фэн клубийнхээ нэр, логог зарлалаа
2
17 цагийн өмнө
Канье Уэст ирэх сард Москвад тоглолт хийнэ
3
23 цагийн өмнө
Met Gala: Женни магтуулж, Stray Kids газар дор ортлоо муулуулав
санал болгох
1
21 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Freddie 2019.09.12 103.10.22.19

Hog duugn shaatsan bhin

1 Хариулах