Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монгол блоггеруудын бэлтгэсэн гадаад хэл сурах ШИЛДЭГ 24 зөвлөгөө


Гадаад хэл сурах хүсэлтэй залуучууддаа зориулж монгол блоггеруудын бэлтгэсэн шилдэг зөвлөгөөг хүргэж байна.

Mongolian youtuber Tushig

  1. Түгээмэл ашигладаг үг цээжлээрэй. Хамгийн их хэрэглэгддэг 1000 үгийг цээжилсэн байхад та тухайн хэлний 80 хувийг нь ойлгож эхэлнэ.
  2. Гол дүрмүүдийг сурах нь чухал юм. Дүрмээ сурсан байхад бусдыг нь яваандаа ашиглаад сурчихдаг.
  3. Биеийн хэлэмж ашиглаарай. Гараа хөдөлгөх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх буюу биеийн хэлээ ашигласнаар хүний тархи утгыг, үгийг илүү хурдан хүлээж авдаг.
  4. Сонирхолтой байдлаар сурах: Өөрийгөө шийтгэж байгаа юм шиг сурвал маш хэцүү байдаг. Өөрт сонирхолтой байдлаар кино үзэх ч юмуу, дуу сонсож сурвал тархи маш хурдан хүлээж авдаг.
  5. Алдаа хийхээс бүү ай. Ярьж байхдаа алдахаас хэзээ ч битгий санаа зов, ярьсаар л байвал илүү сайжирна шүү.
  6. Тухайн хэлний соёл онцлогоос суралцах: Тухайн хэлээр ярьдаг хэн нэгэнтэй харилцаж, ярилцах хэрэгтэй. Хэрэв та тийм найзтай болохыг хүсвэл ЭНД дарна уу. 
  7. Чангаар унших: Энэ нь таныг өөртөө итгэлтэй болгож өгдөг. Чанга ярьснаар дуудлага хүртэл сайжирдаг байна.
  8. Удаан ярь: Ярилцаж байгаа хүндээ илүү ойлгомжтой хүрдэг бөгөөд хурдан ярих нь алдаа гаргах магадлалтай. Тиймээс удаан, зөв ярих хэрэгтэй юм.
  9. Битгий шалтаг гарга: Би ийм, тийм гэсэн шалтаг гаргаж өөртөө ухрах алхам битгий гаргаарай. Сурахад хэзээ ч оройтдоггүй шүү.
  10. Тууштай бай: Та үнэхээр хичээгээд эхний долоо хоногт сурсан ч гэсэн дараагийн долоо хоногоос орхих юм бол маш хурдан мартдаг. Тийм учраас тууштай байх нь хамгийн чухал.

Ardiin Ania Gigi


  1. Өөрийгөө бэлдэх: Англи хэл сурах нь таны ирээдүйн зорилгод хэрхэн нөлөөлөх талаар сайн бодох хэрэгтэй. Ингэснээр дараагийн алхамууд гарч ирдэг. 
  2. Хамгийн гол нь утгачилж цээжилвэл маш сайн.
  3. Чухал 3 дүрмийг судлах: Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийг маш сайн сураарай.
  4. Ном уншиж, орчуулан чадвараа сайжруулахад зүгээр шүү.
  5. Сонс, ярь, унш, бич гэсэн дөрвөн дадлыг хэвшүүлэхийг эрхэмлээрэй.
  6. Өдрийн тэмдэглэл хөтөлж, бичих чадвараа сайжруулах аргыг туршаарай.
  7. Битгий шантар. Хүн болгонд өөрийн гэсэн сул тал, хийж чаддаг зүйлс байдаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

Bilgunss

  1. Зорилго тавьж мотивацитай болох: Дуртай зүйл буюу хүүхэлдэйн кино болон дуртай спортынхоо талаар судлах нь хэл сурах нэгэн чухал арга юм.
  2. Дуу сонсоод дагаж дуулах: Дуу сонссоноор тухайн хэлний сонсгол сайжирна. Мөн дагаж дуулан хэллэг болон дуудлагаа сайжруулж болно.
  3. Хүүхдийн ном унших: Хүүхдийн номонд хүний өдөр тутамдаа хэрэглэдэг үг ордог бөгөөд өгүүлбэрүүд нь богино ойлгоход хялбар байдаг.
  4. Яриагаа бичиж хянах: Хэрвээ ярилцах хүн байхгүй бол өөрийн яриагаа утас, компьютерт бичээд алдаа гаргаж байгаа, эсэхээ хянах боломжтой.
  5. Алдартай хүмүүсийн аккаунт дагаж, мэдээлэл авч сурахыг эрмэлзээрэй. Цаг үеэсээ хоцрохгүй давуу тал ч бий. 
  6. Улас болон таблетандаа гадаад хэлний аппликэйшн татаж, хүссэн үедээ хэлээ давтаад үзээрэй. Үр дүн заавал гарах болно.
  7. Өөрийгөө хүчлэх хэрэггүй: Сурж байгаа хэлээ өөрийнхөө хообий болговол илүү тааламжтай, хурдан, сэтгэл хангалуун сурах боломж бий шүү.



Бэлтгэсэн: Хажидмаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
16 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
20 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
2
23
0
0
0
3
4

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

anhzaya 2019.06.23 66.181.161.85

Mash heregtei zuvulguu bailaa bayrlalaa :) ug usgiin aldaa mash ih bn sho

0 Хариулах


Нэг хүн 2019.06.15 103.229.123.139

Блоггерууд биш Влоггерууд шүү

0 Хариулах


Pluto 2019.06.15 121.185.82.199

GIGI yamr atsaa hiiij yvj ngab WTFF

7 Хариулах


Зочин 2019.07.02 59.153.87.29

cmg boduul gadaadad moroodlinho toloo zutgj ywaa hun suga mn

0 Хариулах


Ganaa 2019.06.14 37.169.96.2

Manai Mongol zaluus ymr mundag bnaa.mash unetee zuvulguunuud bn. Ta bugded n eruul enh az jargaliig husen eruuy :)

0 Хариулах


Д.Баярсайхан 2019.06.14 81.232.10.187

Хэл сурахад системтэй зөв мэдлэг олгох нь л чухал. Түүнээс цаг хугацаа хамаагүй. Хүн бүрийн сурах чадвар өөр. Би энэ хуудаснаас их зүйл сурч байгаа. https://www.facebook.com/groups/778252449213033/ ороод үзээрэй.

0 Хариулах


Hovor zochin 2019.06.14 202.179.24.186

Logic-n huvid Angli heliig ooroo gadaadad surchihaad mongold surah gj bga hund zovlogoo ogoh n zovu, mongoldoo mash sain sursan hun mongold surah gj bga hund zovlogoo ogson n zovuu? Bodoh l asuudal.

1 Хариулах


Зочин 2019.06.14 202.126.89.219

Bilgunss n mongold oros surguulid surj bsn gesen bha

0 Хариулах