Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол боловсон хүчний өрсөлдөх чадвар 141 орноос 139 дүгээрт эрэмбэлэгдэж байна


Монгол Улсын боловсролын салбарыг шинэчлэх зорилготой “Боловсролын Реформ Хөдөлгөөн” ТББ-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 2019 оны судалгаагаар монголчууд амжиргааны дорой байдал, ажилгүйдэл, боловсролын чанар гэсэн гурван асуудалд хамгийн их санаа зовж буй дүгнэлт гарсныг тэд танилцуулсан юм. Ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн доройтол, нийгэм дэх баян хоосны ялгаа зэрэг олон асуудлыг шийдвэрлэх гарц нь боловсролын реформ болох тул нэн яаралтай хийж эхлэх чухал ажил хэмээн үзэж, мэргэжилтэн судлаачид хамтран энэ ТББ-ыг байгуулсан байна. 

Боловсролын үнэлгээний төвийн судалгаа дүгнэлтийг үндэслэн харахад дунд сургуулийн сурагчдын сурлагын үзүүлэлт, шалгалтын оноо түүхэн доод хэмжээнд хүрсэн ба 2018 оны байдлаар 12 дугаар ангийн сурагчдын математикийн хичээлийн дүнгийн үзүүлэлт дунджаар 27.5 хувь, монгол хэл 53 хувь, гадаад хэлний дүн 46 хувьтай байгаа нь нийт 100 онооноос тооцоход туйлын хангалтгүй юм. Энэ мэдээлэл тэр бүр ил тод байдаггүй тул эцэг эх, боловсролын байгууллагууд, бодлого боловсруулагчид бүрэн мэдээлэл авч чадахгүй, цаашид яах вэ гэдгийг хэлэлцэхгүй, хүүхдийн боловсролын асуудалд нийтээрээ хайнга хандах шалтгаан болж байна гэлээ. 

Түүнчлэн монгол хүний дэлхийд өрсөлдөх чадвар 141 орноос 139-т эрэмбэлэгдэж, боловсролын чанарын үзүүлэлт 2017 оны байдлаар 181 орноос 101-т жагсаж буй зэрэг нь боловсролын салбарт ямар их анхаарал дутагдаж буйг илтгэж байна. Тус хөдөлгөөнийхөн цаашид салбарын үйл ажиллагаанд даацтай судалгаа хийж, нээлттэй хэлэлцүүлгүүд өрнүүлэх аж. ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор  Д.Бадарч,  МУБИС-ийн ректор асан  Б.Жадамба, боловсрол судлалын магистр Г.Орхон, З.Энхмөнх, эдийн засагч Ө.Ганзориг, сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар санаачлан эхлүүлсэн тус хөдөлгөөн дараах 6 стратегийг баримтлан ажиллах гэнэ. 

Үүнд:

  1. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах 
  2. Үнэт зүйлд тулгуурласан, сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх
  3. Дижитал суурьтай боловсрол олгох
  4. Тооноос чанарт шилжих бус, тоо бүрийг чанар болгон хувиргах
  5. Багшийн боловсрол, хөдөлмөрийг төгөлдөржүүлэх
  6. Эцэг, эхчүүдийг бэлтгэх 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
0
14
0
2
0

Сэтгэгдэл бичих (10)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2020.01.22 202.55.188.41

Bolovzroliin yam xureelen zaxirgaani baiguullaguudiin xiij bgaa ajiliig bichsen bna uls chin deeree guidlee oloogui bxad yaj meregjiliin salbar chanar sain bx be dee tgd ene nuxduuded zuvshuurul olgodog buruu TBB shuu ali durtai n TBB baiguulj ulsiinslbar uimuulex bolloo. tgd ed nar meregjil bus baij yaj bolovsroliin talaar yum yarixiin uls xmaagui zuvshuurul olgoxoo bolioch ene ulsad xayanalt bn uu

0 Хариулах


Зочин 2020.01.22 67.248.68.75

Мэдээ бичнэ гэж ухнададаг болжээ. Дунд сургуулийн хүүхдийн гэрийн даалгавар шиг юм бичих юм. Хаанаас гаргасан ямар жагсаалт юм бэ? Ямар ч эх материал, холбогдох линк байхгүй. Энэ мэдээний агуулгыг уншилгүйгээр боловсролыг төвшин муу байна гэдгийн харж болохоор байна

0 Хариулах


Damiran 2020.01.20 192.82.71.70

suul mushgij baigaa ornuudyg harakhaar dandaa avilgald idedgsen mun avilgalyn tuvshingeer suul mushgij baigaa ornuud baikh yum.manaikh bas ene dund yavaj l ban..

0 Хариулах


Fuckmongolia 2020.01.19 86.44.4.2

Ene comment bichsen baidalaas l ymar tuvshind baigaa ni haragdaj baigaabizde lmao . Mongol hugshin humuuse bish zaluu uyee demjdeg bolsoniihoo tsagt l arai deerdeh baih. Ene bolovsroliin teneg sistemee bugdiin uurchluud...... bagsh nariig bugdin shalgaltant oruulaad temtseeguig n tur tutgeltsuulj dahin surgaltand suulgah heregtei tegj baijarai deer bolovsroltoi humuus garj ireeduid arai deer udirdah baih. Oiriin 20-30 jildee mongol hezeech hugjihgui ee bugd teneg ireeduigiinhee tuluu ymar negen zuil hiij chadahgui zalhuu har malnuud.

1 Хариулах


Зочин 2020.01.21 66.181.187.131

Хөгшин залуудаа биш.Хоцрогдол;залхуурал, бэлэнчлэхдээ бна.Тэр ч систем саын энэ ч юм сайн гэж орон орноос хуулсаар бгаад монгол хүний оюуны дархлааг үшүй болгоо биз дээ! Монголд анх оруулж ирсэн орос школ л монголчуудыг боловсруулж юм сургаж бсан .Гэтэл тэр Кембрижийн боловсрол юу олгов!

0 Хариулах


Зочин 2020.01.18 202.55.188.92

Za bitgii hudlaa gutsatsgaa. Hudlaa anhaaral tatj todroh gesen lalaruud. Mongoliin bolovsrol hezee ch muudaagui. Badarch gej balai ovgon ADB iin tosliin 40 say dollar shaaj bgaan

2 Хариулах


Tsutsu 2020.01.17 202.126.88.233

Ehleed bolovson huchin beltgej bui bagsh nar buyu ter haraal idsen huduunii mubis aa saijruulaasai uneheerin jalga dovnii huduuni surguuli

0 Хариулах


Зочин 2020.01.20 103.57.94.211

ygd ter jalga downii huduunii surguuliin jiriin bdg l heden oyutan bvhel bvten svljeendee zoriulsan surguulitai shutisiig svljeenii olympiadad nuhaad garaad irew? chi tm mundag yum bol etseg eh ni anhaardaggvi hvvhdvvdiig zuwhun bagsh l surgadag gj dairaad surgachih, chi yadahnaa gants vseg ch zaaj chadahgvi

0 Хариулах


Зочин 2020.01.16 66.181.180.118

Bolowsrol business bolson tsag, hicheegeed2 nul ariin haalga, ene 2oos angijraagui tsagt bolowsrol yariad hereggui mun eniig dagaad humuujil ch alga daa

0 Хариулах


Зочин 2020.01.16 202.126.89.175

Багш нар нь бүгдээрээ хөдөөнийх юм чинь аргагүйшд

1 Хариулах


Зочин 2020.01.20 103.57.94.211

ter muu surlagatanuudiin etseg eh ni ogt anhaardaggv, bagiin hvmvvjil sul blhr hicheel oilgodoggvi, dvndee anhaardaggv, anhaarsan ch etseg eh ni tuslamj ugduggvi yum mulguu mn

0 Хариулах


Зочин 2020.01.16 202.126.88.48

Tegee teg kkk harya. Zorigtoi l um

0 Хариулах


Зочин 2020.01.16 202.179.24.82

http://www3.weforum.org/docs/WEF_TheGlobalCompetitivenessReport2019.pdf энэ жагсаалт мөн үү? энэ дээр бол 102-т л байх шиг байх юм даа

0 Хариулах