Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол эмэгтэй Жонни Депптэй хамт "Waiting for the Barbarians" киноны гол дүрд тогложээ


Б.Ганчимэг хэмээх энэ бүсгүйг та хаа нэгтээ харж байсан юм шиг санагдаж байна уу? Тэгсэн байхаас ч аргагүй юм. Учир нь тэр Холливудын маш алдартай кинонд дүр бүтээж байсан билээ. Тэдгээр киноноос дурдвал "Wonder Woman", "Ex Machina", "In the Name of Ben Hur", "Sweet Lies", "Peaky Blinders" зэрэг кинонууд багтана. Монгол улсаас тодрон гарч буй жүжигчдийн тэргүүн эгнээнд энэ бүсгүй зүй ёсоор багтах юм.

Тэр Их Британид Gana Bayarsaikhan гэх нэрээрээ хэдийн алдарт гараад байгаа бөгөөд загварын ертөнцөд хүртэл өөрийн өвөрмөц орон зайг бий болгож чаджээ. 

GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцож, олон ч сэтгүүлд зургаа даруулсан байна. Түүний инсраграм хаяг: Gana Bayarsaikhan

Саяхан болж өнгөрсөн Венецийн кино наадмын үеэр түүний тухай мэдээлэл бүр ч их гарч ирсэн юм. Учир нь тэр жүжигчин Жонни Депптэй хамтран "Waiting for the Barbarians" гэх кинонд тоглож, ийнхүү Венецийн  76 дахь удаагийн кино наадмын арга хэмжээнд оролцжээ. 

Киноныхоо тухай хэвлэлийн бага хуралд оролцох үедээ Б.Ганчимэг:

"Анх энэ кинонд тоглохоор болж, номыг нь уншиж байхад миний дүр бол асар их шархалсан хохирогч нэгэн байсан. Тийм ч учраас бүр өөрийн дүрийг бүх талаас нь маш сайн мэдэрч, судлахыг оролдсон. Судлах явцад юуг олж мэдсэн бэ гэхээр тэр эмэгтэй маш хүчирхэг, бас түүний зүрх сэтгэл нь нугаршгүй байсан юм. Тиймээс би ном уншихдаа олж мэдсэн тэр зүйлээ өөрийн дүрийг бүтээхдээ ашигласан" хэмээн өөрийн дүрийн тухай ярьсан байна.

Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн "Зэрлэгүүдийг хүлээхүй" (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн шинэ киноны гол дүрд Жонни Депп өөрөө тоглоод зогсохгүй продюсероор ажилласан юм. Тус кинонд бид Ганчимэгээс гадна өөр монгол жүжигчдийг ч мөн харах боломжтой юм.

"Waiting for the Barbarians" киноны гол дүрүүд танд гарцаагүй таалагдана. Учир нь Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс гэх чансаатай жүжигчид тоглосон.

Хэрэв хэзээ нээлтээ хийх бол хэмээн гайхаж байгаа бол уг кино сая есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадам дээр нээлтээ дөнгөж хийсэн. Бас трейлер огт цацагдаагүй байгаа. Тиймээс киноны маш богино хэсгийг та бүхэн эндээс сонирхоод үзээрэй. Энэ бол найруулагч Сиро Геррагийн англи хэл дээрх анхны кино юм. Бид бусад мэдээллийг та бүхэнд тухай бүрт нь хүргэх болно.

Б.Ганчимэг Венецийн кино наадмын үеэр:

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
49
0
0
0
3
4

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.08.12 172.69.252.139

manaixan neeree muuxai ataarxuu yumaa. yagaad zugeer baxarhaj bolohgui gj. uursduu chadaxgui bj. iim bolxoor l hugjij chadaxgui bgan. busdaas buruu xaixaar uuruusuu xaisan n deer baixaa zarim neg ataarxuu buduuleg humuus.

0 Хариулах


Atman 2019.09.15 202.9.42.2

Ymar tsarai muutai yankan be te. Neg shondoo bukh nukh suwruun hiihed l uidah ym bna fak gej.

3 Хариулах


Зочин 2019.09.26 202.126.89.69

ATMAN гуай та ямар атаархуу хүн бэ! Өөрөө гоо сайхны мэдрэмжгүй бүдүүлэг гудамжны хог шаар юм даа. Монголын хоо нэрийг дэлхийд гаргаж байгаа мундаг бүсгүй байна. Уран бүтээлийн ажилд тань өндөр амжилт ерөөе!

0 Хариулах


Tuya 2019.09.10 64.119.17.110

Yamar saikhan medee ve! Amjilt!

0 Хариулах


Зочин 2019.09.10 202.131.243.190

WONDER WOMEN KINONII YAMAR HESEGT GARDAG GEJ YOSTOI GARDAGGUI SHDEE. EX MACHINE DEER CH GARDAGGUI SHDE ENE HVVHEN HUDLAA

10 Хариулах


Зочин 2019.09.11 118.34.138.91

Ehleed naadhaa bichhes umnu naad bodloo batlaad dhiad ng uzchij bgach! 1000 sonshor ng uz gdg bizde

0 Хариулах


Зочин 2019.09.10 124.158.78.86

halit gardag hesguud bdinmaa

0 Хариулах


ыбөы 2019.09.10 202.21.124.129

баяр хүргэе, бараг нэлээн том дүр юм бишүү

0 Хариулах