Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол, Их Британийн далбаагаар чимсэн галт тэрэг Улаанбаатараас хөдөллөө


Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хаалтын арга хэмжээ өнөөдөр эхэлж, хоёр улсын төрийн далбаагаар чимсэн галт тэрэг Улаанбаатар-Сэлэнгэ-Дархан чиглэлд 10:10 цагт хөдөллөө.

Бидний хэлж заншсанаар “Вокзал”-ын төв талбайд Монгол болон Их Британийн далбаа 55 жилийн түүхт ойг илтгэх мэт намирч, тайзнаа хөгжимчид сонгодог ая тоглон хүйтэн өглөөг дулаан сэтгэгдлээр эхлүүлсэн юм. Тус арга хэмжээний үеэр Их Британийн элчин сайдын яамныхан болон Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаныхан хүрэлцэн ирж оролцлоо.

Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд Филип Малон “Манай элчин сайдын яам 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд олон ажил зохион байгууллаа. Ойн арга хэмжээнийхээ хаалтыг бид бүхэн хүмүүст сонирхолтой байдлаар хийхээр Улаанбаатараас хөндлөн гулд явах галт тэргийг хоёр орны далбаагаар чимж, орон нутаг руу хөдөлж далайцтайгаар арга хэмжээ зохион байгуулах болсондоо баяртай байна.
Тус арга хэмжээгээр дамжуулан бид Британийн технологийн чадавхийг Монголын уул уурхайн салбарт таниулж, Монголын залууст дэлхийд боловсролын салбараараа тэргүүлэгч манай улсад хэрхэн суралцах боломжтой болон Британийн Засгийн Газрын “Чевнинг” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Их Британи болон Монгол Улсын хооронд олон чухал ажил хэрэг, уулзалтууд болж өнгөрснөөс Британийн Ерөнхий сайд Монгол дахь худалдааны элчийг томилсон. Худалдааны элчийг томилохоос гадна Их Британийн экспорт болон санхүүжилтийн байгууллага бараа экспортлох хоёр талын компаниудад зээлийг нэмэгдүүлсэн томоохон үйл явдал боллоо” гэлээ.

"Улаанбаатар Төмөр Зам’’ ХНН-тэй хамтран Улаанбаатар-Сэлэнгэ, Улаанбаатар-Замын-Үүд зэрэг чиглэлийн галт тэргийг Британи, Монголын далбаагаар чимэн энэ сарын 19-21-нд явж буй. Тус галт тэрэгний зургийг аваад #GreatTrainJourney хаштагтай өөрийн фэйсбүүк дээрээ "public" тохиргоотой тавьж, хамгийн сонирхолтой зураг дарсан оролцогчийг “Queen's Birthday Party”-ны хос урилгаар шагнах аж.
Британийн Элчин сайдын яам нь ойн хаалтын арга хэмжээгээрээ тус улсын технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээ зохион байгуулна. Дархан хотод боловсролын өдөрлөг, Эрдэнэт хотод Британийн уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулах, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээх талаар ярилцана.

Мөн Сэлэнгэ аймагт нутгийн удирдлагуудтай уулзахаас гадна Британи үүлдэрийн мал аж ахуй эрхлэгчтэй уулзах юм. Зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдааг хязгаарлах төслийг Гаалийн Ерөнхий Газартай хамтран хэрэгжүүлэгч ‘’Лондонгийн Амьтан Судлалын Хүрээлэнгийн’’ багийнхан төслийн уулзалтууд тус тус хийнэ.

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр  маргааш буюу 2-р сарын 20-нд ‘’Британи Боловсролын Нээлтэй Хаалга‘’ өдөрлөгийн үеэр "Чевнинг" тэтгэлэгт хэрхэн хамрагдах, IELTS-н шалтгалт хэрхэн өгөх, Их Британийн их дээд сургуулиудад суралцах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
5 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.