Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол хөвгүүд дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү тоглолоо


Вьетнамын нийслэл Ханой хотноо 16 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцож байгаа Монголын шигшээ баг өчигдөр ээлжит тоглолтоо хэсгийн хүчтэй өрсөлдөгч болох Австралийн шигшээ багийн эсрэг хийлээ. 

Тус тоглолтод Растислав Бозик дасгалжуулагчтай Монголын шигшээ баг Азийн шилдэг багийн эсрэг тун сайн тоглосон ч эхний хагас 2:0-ээр эсрэг багийн давамгайллаар дууссан юм. Гэсэн ч тэд бууж өгсөнгүй. Тоглолтын 64 дэх минутад 10 дугаартай тоглолч Д.Шийрэвжамц тооны харьцааг ойртуулж хэд хэдэн боломжийг үүсгэсэн ч тоог тэнцүүлж чадалгүй ялагдал хүлээлээ. 

Одоогоос хоёр жилийн өмнө Монгол улсад 16 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд явагдахад тус багууд учраа таарч 10:1-ийн харьцаатай Монголын шигшээ баг ялагдал хүлээж байсныг хөлбөмбөг сонирхогчид мартаагүй биз. Тэгвэл өчигдөр болж өнгөрсөн тоглолтоос Монгол хөвгүүдийн ур чадвар хэр хэмжээнд дээшилснийг харж болохуйц тоглолтыг манай баг үзүүллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
2
3 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
3
4 цагийн өмнө
23 настай Сандро Тоналиг 50 удаа бооцоо тавьсан хэрэгт буруутгалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.