Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Монгол мафитай байх, үгүйд л төр хариулт өгөх гээд байгаа юм"

Ц.Нямдорж: "Эрдэнэт" 100 хувь улсын үйлдвэр боллоо


Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шуурхай мэдээлэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь улсын үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Түүний мэдээлснээр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлыг Засгийн газраас, “Монголросцветмет” нэгдлийн даргыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилох бөгөөд удахгүй шинэ удирдлагуудыг томилохоор болжээ. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн одоогийн захирал Х.Бадамсүрэнг өөрчлөх нь Ерөнхий сайдын шийдэх хэрэг болж байна. 

Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн тухайд нарийвчлан шалгах шаардлага байгаа гээд энэхүү үйл явцыг “Ер нь цаашид Монгол мафитай байх, үгүйд л төр хариулт өгөх гээд байгаа юм” хэмээн тайлбарлав. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв. 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын Засгийн газар худалдаж авна гэсэн үг үү?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан үйл ажиллагааг шалгаж байгаа. Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн талыг худалдаад авчихсан юм биш. “Эрдэнэт”-ийн 49 хувийг амьгүй компаниуд худалдаж авсан. Цаашид Монголд мафи орших уу, үгүй юү гэдгийг төр шийдэх гээд байна. "Монголын зэс" компанид ХХБ-наас 70 сая ам.доллар шилжүүлсэн нь санхүүгийн луйвар. “Юнайтед энержи” гэдэг компани 2011 онд байгуулагдсан, ганц хүнтэй, 10 сая төгрөгийн дүрмийн сантай байх жишээний. Энэ компани Дээд шүүхийн шүүгч Батсуурийн аав Мишигийнх. Нэг хүүхэд нь Хөтөлийн дарга болчихсон яваа. Хар төмөрлөгийн үйлдвэртэй 30 жилийн гэрээ хийсэн. Засгийн газраас оруулаад гэрээг өөрчлүүлсэн. Ноцтой асуудал шүү. Цаашдаа цөөхөн хүн Монголын хууль шүүхийн байгууллага, УИХ, Засгийн газрын мөнгө барьчихаад хүссэн болгоноо хийдэг тогтолцоо байх уу, үгүй юү гэдэг асуудал. ХХБ-ны захиалгаар томилогдсон шүүгч нар эздийнхээ талд шийдвэр гаргалаа. УИХ, Цэц хоёр “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар шийдвэрээ гаргачихсан шүү дээ. Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг шалгаад бүх материалыг гаргаж, УИХ шийдвэрээ гаргасан. Улсаас 400 сая ам.доллар гаргуулж, худалдаж авсан нь үнэн шүү дээ. Би энийг олон удаа хэлсэн. Би нүдээрээ үзэж, гараараа тэмтэрч байж дуугардаг хүн. Ялгаа нь тэр. Бүх материалыг баримттай нь гаргаж тавьсан. Би нэг зүйлд сэтгэл хангалуун байна. Ард түмэн олон жилийн хулгай луйварт дасч байснаа сэрж байна. Монголын хамгийн өөдтэй, өнгөтэй бүхэн энэ нөхдүүдийн гарт орсон. Яг үнэндээ “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавиагүй, баталгаа л гаргасан. ХХБ-ийг зарвал Монголын баялаг дагаад байхгүй болчих гээд байгаа юм. Тэд зарах гэж байсныг харсан. Зөвхөн "Монголросцветметэд 35 лиценз байгаа. Нэг гэр бүлд асар их баялаг ногдлоо гэдэг чинь ийм учиртай юм. Эх орноо бодоорой. Эх орны тусгаар тогтнол ийм замаар зарагдах ёсгүй юм шүү.

-Өчигдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн тухайд?

-Прокурорын зөвшөөрөлтэй тийм ажиллагаа хийгдсэн юм билээ. Зарим нэг зургийг улсын галерейнх байж магадгүй гэж хурааж авсан юм билээ. 

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг дахин шалгах ажиллагаа хэр явцтай байна вэ. Ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл гараад байгаа?

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгахдаа эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан юм билээ. Би энэ хэргийг хаврын синдром тусч яриагүй. Тагнуулын хоёр ажилтныг цагдан хоригдсон. Энэ бүх үйл ажиллагааг явуулахад гардан оролцсон бас нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яагаад шийдвэр гүйцэтгэх газар ийм ажиллагаа удирддаг юм бэ гээд би нэгийг нь халсан. Тэр хүн шалгагдаж байгаа. Би ял авсан хүмүүстэй уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Би Б.Содномдаржаагийн, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд уучлалт гуйж байна. Би амьдралдаа анх удаа уучлалт гуйж байна. 37 оны хэлмэгдүүлэлт сэргэснийг нүдээрээ үзлээ. Дахин ийм эрүүдэн шүүх ажиллагаа явуулахгүй байхын тулд системийн өөрчлөлт хийнэ. 

-Захиалагчийг хэзээ олох вэ?

-Захиалагчийг олох биш бүр будилаантуулсан байна лээ. 

-ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байсан шүүгч нас барсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ асуудлаар цагдаагийн байгууллага ар гэрийнхэнтэй нь уулзаж, аль аль талаасаа ойлголцож байгаа байх. Салхитын мөнгөний ордын асуудалд хуулийнхан оролцсон зүйл бий. Хуулийн байгууллага шалгаж байна.

-49 хувьтай холбоотой баривчилгааг хууль бусаар зохион байгуулсан гэж шүүх шийдвэр гаргасан?

-Хойшлуулшгүй ажиллагаа гэж байдаг. Хуулийн зөрчөөгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.