Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол малчин болохыг мөрөөддөг хүүгийн тухай өгүүлэх Холливудын кино нээлтээ хийнэ


Үнэхээр тоглоогүй шүү. Зарим нь Холливуд үнэхээр энэ сэдвээр кино хийсэн үү хэмээн гайхаад Гүүгл ухаж байж мэдэх юм. Гэхдээ үнэхээр үнэн. Бас дээрээс нь маш алдартай жүжигчид энэ кинонд тоглосон юм.

Өөрийн багтаж ядсан авьяасаа "The Room" киногоор харуулж чадсан залуухан жүжигчин хүү Жэйкоб Трамбле.

"The Conjuring", "Bates Motel" киногоор манайхан улам их мэддэг болсон Вера Фармига.

The Equalizer, Aeonflux зэрэг киногоороо алдартай Мартон Чокаш.

Тус кино нийт 102 минут үргэлжлэх бөгөөд нээлт нь зургадугаар сарын 21-нд болох болно. Тус кинонд Монголд үнэхээр их хайртай бяцхан хүүгийн тухай өгүүлэх юм. Харин түүний эцэг эх хоорондоо маш их зөрчилтэй байсан ч хүүгийнхээ хүсэж буй зүйлийг бага ч болтугай биелүүлж өгөхийн төлөө Монгол руу хамтдаа явцгаах болно.

2016 онд анх кино наадам дээр нээлтээ хийж байсан ч албан ёсны нээлтээ хийх гэж ийнхүү 3 жил гаран хугацаа шаардсан байна. Найруулагч Жордан Робертс яагаад ийм их хугацаа шаардсаныг тайлбарлан хэлээгүй ч албан ёсны нээлтийг хүмүүс нэлээн хүлээж байгаа бололтой. Мөн Монголыг сурталчлах маш том боломж хэмээн харж байна.

Та бүхэн киноны трейлерийг эндээс үзнэ үү.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
22 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
3 өдрийн өмнө
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
91
0
0
0
3
0