Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргуудаа 10 дахь жилдээ тодрууллаа


Одоогоос 10 жилийн өмнө “Монгол Улсад суух Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн” анхны тоглолтоо эхлүүлж байжээ.

Голомт банк болон Гадаад Харилцааны Яам хамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээн өнгөрөгч амралтын өдөр уламжлал ёсоор Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Ред Рок” Ресорт-д болсон.

10 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол Улсад өөрийн орныг төлөөлөн суух Элчин Сайдын Яам болон Консулын газар, Олон Улсын байгууллагуудаас бүрдсэн 16 багийн 250 тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьж 500 гаруй хөгжөөн дэмжигчдийн хамтаар нэгэн спортлог өдрийг өнгөрүүллээ.  

Энхийн элч, дипломат төлөөлөгчид, алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, албан бус найз нөхөрлөлийн холбоог бэхжүүлдэг тус тэмцээн бүтэн өдрийн турш баг тамирчдын ширүүн өрсөлдөөн дунд өрнөн шилдгүүдээ тодруулсан юм.

10 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн элчингүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний 2019 оны “Алтан цом”-ын эздээр 2018 оны ялагч Японы Элчин Сайдын Яамны баг тамирчид дахин тодорсон бол дэд байрт Казакстаны ЭСЯ-ны баг тамирчид, гуравдугаар байранд БНСУ-ын ЭСЯ-ны баг тамирчид шалгарсан юм.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
8 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
3
9 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.