Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монгол Улсын отгон аварга Э.Оюунболдын тухай 15 баримт


Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэхийг уралдуулж, хүч бярыг гайхуулан түрүүлж АВАРГА цолтнуудыг эгнээнд тэлсэн Энхтөгсийн Оюунболдын тухай 15 баримтыг Ub.life сайт онцолж байна. 

1.Тэрбээр 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Гэсэн хэдий ч тэдний гэр бүл Э.Оюунболдыг найман нас хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд суурьжээ.

2. Түүний эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх юм. Харин ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй. Тэр айлын хоёр хүүхдийн том нь бөгөөд дүүгээсээ 16 насаар ах гэнэ. Мөн тэрбээр Завхан аймгийн Сонгино сумын уугуул Б.Өнөржаргал гэх бүсгүйтэй ханилж, таван жиийн өмнө хүүтэй болжээ.

3. Э.Оюунболд өөрийн нутгаас төрөн гарсан үндэсний бөхийн дархан аварга, улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн байгуулсан "Аварга" биеийн тамирын дээд сургуульд улсын начин Б.Адьяахүүгийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг.

4. Тэрбээр 2012 онд 19 насандаа Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын баяр наадмаар зургаа давж улсын харцага цолны болзол хангасан.

5. Тэр 2015 оны хавар Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөгөөд тэр зунаа улсын баяр наадмын түрүүг хүртэж, улсын арслан болов. Энэ нь 1999 онд Б.Бат-Эрдэнэ аваргын түрүүлснээс хойш 26 жилийн дараа Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумаас түрүү бөх тодорсон тохиолдол болсон. 

6. Тэрбээр энэ жил буюу Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангасан юм. Ийнхүү Хэнтий аймгаас 30 жилийн дараа аварга цолтон тодорсон билээ.

7. Тэрбээр өнөөдрийн амжилтынхаа үндэс суурийг Б.Адьяахүү багшийгаа хэмээн ярьдаг. Э.Оюунболд хүүхэд ахуйдаа "Аваргын гараа" үндэсний бөхийн барилдаанд зодоглох үеэрээ анх багштайгаа танилцаж байжээ. Уг барилдаанд тэрбээр амжилт үзүүлээгүй ч багш нь түүн дээр ирж "Чи барилдааны эвсэл сайтай хүүхэд байна. Нутгийнхаа аваргын сургуульд явмаар байна уу" хэмээн асуусан гэдэг. Ийнхүү Э.Оюунболд 2007 оноос эхлэн "Аварга" биеийн тамирын дээд сургуульд суралцаж эхэлжээ.

8. 2014 онд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг төгссөн даруйдаа Их засаг олон усын их сургуулийн хууль, эрх зүйн ангид суралцаж, төгссөн юм. Тэрбээр багадаа эмч болно гэж мөрөөддөг байжээ.

9. Тэрбээр 35 нас хүртлээ үндэсний бөхөөр хичээллээд түүнээс хойш мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгаа аж.

10. Түүний улсын харцага цол хүртсэн барилдаан өөрт нь хамгийн их дурсамж үлдээжээ. Тус даваанд Э.Оюунболд улсын заан Т.Санчирыг өвдөг шороодуулсан юм.

11. Тэрбээр 2010 оны Залуучуудын олимпод Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүнд багтаж, туг барих эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн юм. Тус олимпод чөлөөт бөхийн +100 килограммын жинд барилдаж, шагналт тавдугаар байрт шалгарчээ. Чөлөөт бөхийн спортоор өсвөрийн УАШТ-ээс нэг алт, залуучууд УАШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж байсан аж. 2011 онд өвдгөндөө хүнд бэртэл авсны улмаас эл спортоос хөндийрсөн гэж хэлж болно.

2. Тэрбээр 2003 онд 10 настайдаа Өмнөдэлгэр сумынхаа 80 жилийн ойн баяр наадамд аавынхаа хамт зодоглож байжээ. Тэр хүүхдийн барилдааны нэгийн даваанд өвдөг шороодсон бөгөөд аав нь тус наадмын шөвгийн дөрөвт үлдэж байсан гэдэг.

13. Тэр багадаа улсын аварга Д.Сумьяабазар, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарын барилдааныг шимтэн үзэж, үлгэр дуурайлал авдаг байсан гэдэг. Тэдний уран хурц барилдаан, биеэ авч яваа байдал нь ихэд таалагддаг байжээ.

14. Тэр хүүгээ өөрөөсөө илүү бөх болгохыг нууцхан хүсэж явдаг ч ирээдүйд сонирхсон чиглэлээр нь мэргэжил эзэмшүүлнэ хэмээжээ.

15. Монгол Улсын отгон аварга Э.Оюунболд улсын баяр наадамд түрүүлж, шагнуулсан 230 гаруй сая төгрөгийн үнэ бүхий "Nissan Patrol" авто машинаа дуудлага худалдаанд оруулж, орлогоор нь Хэнтий аймгийн сумдад түргэний машин худалдан авч өгөхөөр болсон байна. Мөн түүнд Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс "King Tower" хотхонд таван өрөө байр бэлэглэсэн юм.

ЗурагТайлбар




                                                                                                                                        Бэлтгэсэн: Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Эмилиано Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан хэдий ч яагаад талбайгаас хөөгдөөгүй вэ?
2
1 цагийн өмнө
Дайныг дэмжсэн орос жүдочдыг олимпоос хасахыг шаардлаа
3
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эмэгтэй)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
1
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.18 64.119.23.86

Даруухан л байгаарай даа. Биеэ тоогоод архи уугаад байв да. Урд нь ганц түрүүлчихээд олон жил архи ууж начин төрүүлж бсан шүү. Одоо олны хайрыг дааж яваарай.

0 Хариулах


zochin 2019.07.18 182.160.2.75

manai bohchuud gej sejgiin muuhai poshik shig yumnuud delhiin devjeend gar holoo hurgej uzeegui bohir yumnuud estoi zovhon dov jalganii l naadam yum da hoorhii

0 Хариулах


зочин 2019.07.17 124.158.73.28

"Монгол Улсын отгон аварга Э.Оюунболд улсын баяр наадамд түрүүлж, шагнуулсан 230 гаруй сая төгрөгийн үнэ бүхий "Nissan Patrol" авто машинаа дуудлага худалдаанд оруулж, орлогоор нь Хэнтий аймгийн сумдад түргэний машин худалдан авч өгөхөөр болсон байна." гэсэн байна шүү

0 Хариулах


Зочин 2019.07.17 103.9.90.130

yaah gej tegj bga yum be.ataa jutuunii pisdakuud hunii shagnaliig hurtel zugeer bailgahgui yumaa

0 Хариулах