Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна


Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс..

Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг 1991 оны 6 дугаар сарын 10-наас 1991 оны 9 дүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлж дүгнэсэн бөгөөд иргэд Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өөрсдийн санал бодлоо ирүүлсээр байжээ.

Төслийг нийт 7 мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал гарсан байна. Эдгээ саналыг яам, тусгай газар, нам, олон нийтийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, хотын гүйцэтгэх захиргаад шүүж үзээд яам, газар, байгууллага, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудыг түүгээрээ ярилцаж, төсөлтэй шууд холбогдох 8 мянга гаурй саналыг түүвэрлэн комисст ирүүлсэн аж.

Хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг төслийн бүлэг тус бүрээр авч үзэхэд 1.5 хувь нь “Удиртгал” хэсгийн талаар, 26.4 хувь нь Нэгдүгээр бүлэг, 21.1 хувь нь Хоёрдугаар бүлэг, 40.8 хувь нь Гуравдугаар бүлэг, 8.8 хувь нь Дөрөвдүгээр бүлэг, 1.4 хувь нь Тавдугаар бүлэгтэй холбогдсон санал байв.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж Нэгдүгээр бүлгийн арванхоёрдугаар зүйлд заасан байдаг.

Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг хэлэлцэж байх үед ард иргэдээс Төрийн сүлд, далбааны төсөл, загварын талаар олон санал ирсэн. Тэдгээрийн нэлээд хэсэг нь тухайн үеийн сүлд, далбааг хэвээр үлдээх, нөгөө нь сүлдийг “соёмбо”, далбааг хөх өнгөтэй болгож өөрчлөх, гурав дахь нь 1960 оноос өмнөх уламжлалыг сэргээхийг санал болгожээ. Энэ асуудал нь зөвхөн хууль зүй төдийгүй түүх, улс төрийн, бас урлаг утга зохиол судлалын олон талтайг харгалзан төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон ажлын тусгай хэсэг байгуулж, хөдөлмөрчдийн саналыг тусад нь нэгтгэсэн судалсны үндсэн дээр цагаан цэцгэн дээр суурилуулсан соёмбо бүхий өмнөх хувилбарыг өөрчлөн шинэ загвар төлөс боловсруулж, тухайлан хэлэлцүүлэх зэргээр ажиллажээ.

Ингээд өмнөх бэлэн загварыг сэргээх амархан, харин арай шинэлэг санаа бүхий хувилбаруудыг олон түмэн, Ардын Их Хурлын депутатуудад толилуулж, сонголт хийх нь зүйтэй гэж Улсын Бага Хурал үзээд шинэ хувилбарыг хэлэлцүүлэхээр болжээ.

Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан сүлдийн талаар хоёр хувилбарын санал хураалгасан байна. Эхлээд цөөнхийн санал болгосон соёмбо голлосон сүлдтэй байх томьёоллоор санал хураахад 64 хувь нь татгалзжээ. Мөн 1960 онд баталсан сүлдийг хэвээр үлдээе гэснээр санал хураахад 54 хувь нь зөвшөөрсөнгүй. Ингээд өмнө нь 85 хувийн саналаар батлагдсан зураач Ц.Ойдовын бүтээсэн сүлдийн төсөл хүчин төгөлдөр үлдсэн юм.

Төрийн бэлгэдлийн талаар иргэдээс 150 гаруй санал, загвар ирүүлсэн юм.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
8 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

xQc 2023.01.13 112.72.8.154

huulitai oron bilu nere

0 Хариулах