Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголчууд ажлаа чин СЭТГЭЛЭЭСЭЭ хийж чаддагийг батлах 8 баримт


Бидний өвөг дээдэс эрт үеэс сэтгэл байгаа цагт юуг ч бүтээж, хийж чаддагийг зааж сургасаар ирсэн билээ. Хүний сэтгэл шингэсэн бүхэн бусдаас онцгойрч, цаанаасаа л мэдрэгддэг шүү дээ. Яг л үүний адил ажлаа чин сэтгэлээсээ хийж, олон түмний хүндлэлийг хүлээсэн сайхан түүхүүдийг хүргэж байна.

1. Ард түмэн, нийгмийн сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг цагдаагийн алба хаагчдадаа талархал илэрхийлье.

Энэ сарын 10-нд буюу Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худагт шүдлэн насны морьдын уралдаан болоход гарааны зурхайгаас эхлэн өнгөлж явсан зээрд халзан үрээ баруун тийш хадуурч, бүдрэн унасан юм. Азаар унаач хүүхэд болон хурдан морь бэртэж гэмтээгүй бөгөөд тэдэнд Сонгинохайрхан дүүргийн эргүүлийн офицер Н.Батнасан, Хууль сахиулах их сургуулийн сонсогч Г.Бат-Эрдэнэ нар тусалж босгосноор айргийн гуравт орсон билээ. Уг уралдаан монголчуудын сэтгэлийг хөдөлгөж, нулимс унгахад хүргэсэн юм. Н.Батнасан дараа нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Айргийн гуравт орсныг нь хараад маш их баярласан” гэсэн юм.

2. Эмчийн андгай тангаргийг бишрэн шүтье.


Ард түмнийхээ эрүүл мэндийн манааг сахин хамгаалахаа тангаргаласан эмч, сувилагч нартаа чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье. Нөхцөл байдал, орчин гололгүй хэзээд нийгмийн тэргүүн эгнээнд цаг наргүй ажиллаж яваа билээ тэд.

3. Үг үсэг байтугай сэтгэл хөдлөл, аялгууг нь ч “орчуулж” байгаа түүнээр бахархахгүй байх аргагүй.

Өнгөрсөн зургаадугаар сарын 15, 16-нд “Залуусын дуу хоолой 2019” арга хэмжээ болсон. Тус үйл ажиллагааны хаалтын үеэр дуучин Ука “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуугаа дуулахад С.Бямбадэлгэр хэлмэрч, орчуулагчаар ажиллаж, С.Тэмүүлэн бүжиглэсэн нь маш олон хүний магтаал сайшаалыг хүртэж, чин сэтгэлээсээ ажлаа хийж буй хүний үйлдэл ямархан онцгойрч харагддагийн тод жишээ болсон.

4. Галын аюулын эсрэг тэмцэж, шуурхай ажилласан эр зоригтон.

Гал, усны аюул хэлж биш хийсч ирдэг шүү дээ. Минут, цаг, хоногийн дараа бидний амьдралд юу болохыг тааварлашгүй. 2017 оны арванхоёрдугаар сарын 18-нд "Өргөө-1" кинотеатрын урд байрладаг Петровис шатахуун түгээх станцын хажуугаар өнгөрч явсан машин гэнэт шатаж эхэлжээ. Жолооч эмэгтэй машинаасаа бууж, юу хийхээ мэдэхгүй харан зогсохоос хэтэрсэнгүй. Энэ үед тус шатахуун түгээх станцын ажилтан залуу шуурхай ажиллаж, галыг унтраасан байна. Хэрэв галыг богино хугацаанд зогсоогоогүй байсан бол ямар их хохирол учирч, хэчнээн хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах байсан бол? Хэрвээ залуу галаас айж, унтраах ямар нэгэн  оролдлого хийгээгүй байсан бол яах вэ? Эр зориг гаргаж, шуурхай ажилласан залууд талархал илэрхийлье.

5. Бөхчүүдийн ялалт, ялагдлын амтыг хамтдаа мэдэрдэг нь яах аргагүй засуул.

Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан эрт үеэс олны анхаарлын төвд байж, шимтэн үзэх хүмүүс таамаг дэвшүүлж, бооцоо ч тавьдаг. Бөхчүүдийн хажууд зоригийг нь сэргээж, урам өгдөг нь засуул. Өөрийн бөхөө ялж, ялагдахад нь хамтдаа баярлаж, гунидаг нь тэд. Энэ жилийн баяр наадмаар тав давж, начин цолны болзол хангасан Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат А.Даваанямын засуул нь С.Батжаргал байв. Начин цол авах эсэх нь шийдэгдэх чухал мөчид А.Давааням давахад засуул С.Батжаргалын баяр хөөртэйгөөр туг руугаа гүйсэн нь энэ наадмын нэгэн чимэг боллоо. Одоо түүнийг “гүйдэг” хэмээн хочилдог болжээ. Тэрбээр “Би сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй өөрийн мэдэлгүй нэг мэдэхэд тугны хажууд очсон байсан. Бөхөө давчихлаа гэж чин сэтгэлээсээ баярласан учраас тийм үйлдэл хийсэн” гэлээ.

6. Цэвэрхэн, саруулхан нийслэл Улаанбаатарыг бүтээгчдэдээ баярлалаа.

Их хотынхоо өнгө үзэмжийг тордож, цэвэрхэн байлгахад үүр цүүрээс эхлэн үдшийн бүрий болтол ажилладаг хүмүүс бол тохижилт үйлчилгээний ажилтнууд билээ. Өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуны халуун, намрын жиндүү үеэр ч тэд ажлаа үнэнчээр хийдэг нь бахархам. Тиймдээ ч олон түмний хайр хүндэтгэлийг хүлээдэг биз ээ. Сэтгэлийг сэтгэлээр хариулсан энэ үйл явдал тунчиг сайхан.

7. Хийсэн ажилдаа эзэн нь болно гэдгийн бодит жишээ энэ л байх. Бахархам юм.

Эгэл даруу “чимээгүй” бүтээгч хүн бүхний хөдөлмөрийн үр шимээр улс орон маань тогтнож байна. Өөрсдийн ажилдаа эзэн нь болж, сэтгэл гарган буй хэн бүхэнд баярлалаа. Ирээдүй хойчдоо үлгэр дууриал болох тэднээс сурах зүйл их бий.

8. Монголчуудын сэтгэл гаргаж, судалж туурвисан бүхэн дэлхийд үнэлэгдэж байна.  

“The Hu” хамтлагийн дуу Монголоос анх удаа iTunes АНУ-д хамгийн их татагдсан 100 дууны жагсаалтад багтаж, рок дууны төрөлд нэгдүгээрт жагссан. Авьяас болоод уран бүтээл туурвих чин сэтгэл байгаа цагт ямар ч амжилтад хүрч болдгийн тод жишээ болсон шүү дээ. Тэд ирэх есдүгээр сараас эхлэн он дуустал Хойд Америкт аялан тоглолт хийх хуваарьтай байна. Тэд урлагаар, дуу хуураар дэлхийг байлдан дагуулж явна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
14 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
16 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
138
4
1
1
1
6

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.25 43.242.242.160

Minii ard tumen hiivel hiij chadnaa gantshan zov udirdaj zov hoshuuregdej tsalin busad bolomjyg ni neegeed ogvol manai zaluuchuud gadaadad yavj boolyn hodolmor erhlehgui shuu dee zovhon mimy bodol shuu

0 Хариулах


Oyuka 2019.07.24 43.250.126.90

Mongolchuud ugaasaa setgeleesee ymig hiiy gewel hiij chaddag ard tvmen shvv dee

0 Хариулах


Ganaa 2019.07.24 203.91.115.40

Mundag yumaa

0 Хариулах


Ган 2019.07.24 111.216.167.11

Таалагдлаа. Мундаг сэтгэлээсээ хүмүүс байна. Харин тэр машин нь шатаж байхад юу ч болоогүй юм шиг хөлдүү царайлаад зогсож байгаа авгайг ойлгосонгүй. Гайтай машинаас нь болж шатахуун түгээх станц дэлбэрсэн бол яана. Хавь ойрын айлууд шатсан бол яана

0 Хариулах


Bayraa 2019.07.24 150.129.141.148

Made my day! namuunaa dahiad iim mongolchud chaddag setgelee gargadag talaar medeelel bnga oruulj bgach gej husmeer bnaa. I love it!

0 Хариулах


DR. PRADHAN 2019.07.23 105.112.58.112

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

9 Хариулах


Зочин 2019.07.24 111.216.167.11

Хэдэн тэнэг юмнууд ажил хийж мөнгө олсноос бөөрөө зарна гэж гүйж очоод эцэст нь мөнгө ч үгүй, бөөр ч үгүй, эрүүл мэнд ч үгүй болох нь дээ

0 Хариулах


Зочин 2019.07.24 202.21.126.6

энэ зэргийн хачин заруудыг автоматоор устгаж байх хэрэгтэй. Мөнгө хэрэг болсон эргүү гарууд нь бөөрөө зарна гээд гүйж байж мэднэ шүү. Одоогийн хэцүү үед хүмүүсийн сэтгэхүй ядуу болцон. Ядуу сэтгэлгээтэй гарууд нь хохирогч болж мэднэ.

0 Хариулах