Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголчууд ой тогтоолтын нээлттэй тэмцээнд үнэмлэхүй ялалт байгууллаа


БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 23-25-ны хооронд зохион байгуулагдаж, зургаан орны 90 гаруй тамирчид хоёр өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд Монгол улсыг төлөөлөн 12 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр аварга боллоо.

Тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Монголын Оюун ухааны академи,"Denk Pharma Mongolia" компанийн тамирчин ОУ-ын их мастер Э.Пүрэвжав 6588 оноогоор нийт тамирчдаа тэргүүлж аварга болсон бол удаах байрт их мастер Б.Лхагвадорж шалгарлаа. Өсвөрийн ангилалд шинэ тамирчин Б.Энхбаясгалан, Дархан-Уул аймгаас оролцсон тамирчин Ц.Эмүжин нар II, III байрт тус тус шалгарчээ. Харин бага насны ангилалд Орхон аймгийн тамирчин А.Должин тэргүүлж Б.Энхлүүн нийлбэр оноогоор III байрт, Б.Жамбалбаряням "Images" төрөлд таван минутад 330 зураг тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Мөн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Б.Баасандорж Азийн холбооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч цом хүртжээ.

Ингэснээр Монголын Оюун ухааны академийн баг тамирчид 54 дэх тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 937 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
2
3 цагийн өмнө
23 настай Сандро Тоналиг 50 удаа бооцоо тавьсан хэрэгт буруутгалаа
3
4 цагийн өмнө
Миягино дэвжээний бөхчүүд: Бид бүгдээрээ оякатадаа хайртай
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.