Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголд анх удаа тэргэнцэртэй болон мэргэжлийн бүжигчдийн хамтарсан контемпорари бүжгийн тоглолт болно


Монголын үзэгчдэд олон улсын контемпорари бүжгийн урлагийг таниулах, түгээх, нийгэм дэх тэргэнцэртэй иргэдийн талаарх тогтсон ойлголтыг өөрчлөх зорилготой “Swinging Wheelchair” төслийг “Бид Чадна Эм Эн Нэгдэл” ТББ-аас санаачлан, Щвейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр зохион байгуулахаар болжээ. 

Контемпорари бүжиг дэглээч Фабиан Коны бүтээлүүдээс

Уг төсөлд мэргэжлийн бүжигчид болон бүжиглэх сонирхолтой тэргэнцэртэй иргэд нээлттэй оролцох боломжтой аж. Шалгарсан оролцогчид “YET Company”-ны үүсгэн байгуулагч, щвейцарь бүжиг дэглээч Фабиан Коны удирдлаган дор гурван долоо хоногийн туршид сургуулилт хийж, 2019 оны аравдугаар сарын 5-ны өдөр АСЕМ вилла дахь Хүн Гэр театрт тоглолт хийх юм. 

Контемпорари бүжиг дэглээч Фабиан Коны бүтээлүүдээс

Төслийг санаачлагч “Бид Чадна Эм Эн Нэгдэл” байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгэмд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд “Тэргэнцэртэй мисс”, “Тэргэнцэртэй хувцас загварын шоу”, “Бид Чадна” сайн дурын хөтөлбөр зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж олон нийтийн хандлагыг өөрчлөх чиглэлээр ажилладаг юм.

Бүжигчдийн нээлттэй сонгон шалгаруулалт болон төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
3 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.