Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголд анх удаа зохион байгуулагдаж буй дата сэтгүүл зүйн хакатонд оролцох 12 баг шалгарлаа


Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи (DW Akademie) -тай хамтран Монголд анх удаа HackInequality буюу "Тэгш бус байдлыг тэгшитгэе” нэртэй дата сэтгүүл зүйн хакатоныг зохион байгуулж байна. Тэмцээний хүрээнд өчигдөр "Hub Innovation Center"-т санаагаа уралдуулах өдөрлөг болсон бөгөөд 100 орчим хүн оролцож, 20 баг сэдвээ танилцуулжээ. Зохион байгуулагчдын зүгээс 10 багийг хакатонд оролцуулахаар төлөвлөж байсан ч дэмжигч байгууллага болон менторуудтайгаа зөвлөлдөн 12 багийг оролцуулахаар болжээ. 

Та бүхэнд Монголын анхны дата сэтгүүл зүйн хакатонд оролцохоор шалгарсан 12 багийн нэрсийг танилцуулж байна. 

1 GoHack
2 Mongol TV / Монгол ТВ
3 Маш Мульт Хэт Медиа
4 МҮОНРТ SetUp
5 DataGolia
6 Team DC Маскулинити
7 Wash
8 Орон нутгийн Steppe баг
9 Экуалайзер
10 Бялуугаа тэгш хүртье
11 Shift
12 Awesome

"Тэгш бус байдлыг тэгшитгэе” хакатоны гол зорилго нь нээлттэй мэдээллийн санг үр дүнтэй ашиглаж, дата сэтгүүл зүйн чанартай бүтээл гарган, тэгш бус байдлын асуудлыг ойлгомжтой, өнгө дүрс сайтай байдлаар илэрхийлж, олон нийтийн анхааралд хүргэх явдал юм байна. Тиймээс зохион байгуулагчид
оролцогч багуудыг сэтгүүлч, дизайнер, веб хөгжүүлэгч, аналист, судлаач зэрэг өөр өөр салбарын төлөөллөөс гишүүдээ бүрдүүлэхийг даалгажээ. 

Эхний шатанд шалгарсан 12 баг энэ амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 23,24-нд Улаанбаатар инновацийн төвд цугларч, 36 цагт багтаан өөрсдийн сонгосон сэдвийн дагуу нээлттэй өгөгдлийг судлах, анализ хийх, боловсруулах, олон нийтэд ойлгомжтой, сонирхолтой өгүүлэмж бүхий дата сэтгүүл зүйн бүтээл бэлтгэж өрсөлдөх юм. Мөн Монгол, Герман, АНУ, Кыргызстан зэрэг улсын туршлагатай менторуудаас суралцах, цагийг зугаатай өнгөрөөхийн зэрэгцээ дата сэтгүүл зүйн шинэлэг, чанартай бүтээл туурвих нөхцөл бүрдэж байгаа аж. 

UBLIFE сайт "Тэгш бус байдлыг тэгшитгэе” хакатоны мэдээллийн хамтрагчаар оролцож байна. Бид тэмцээнтэй холбоотой мэдээллийг амралтын өдрүүдэд уншигчдадаа хүргэх болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.