Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголд ирэх гэж буй Пулицерын шагналт сэтгүүлч Эмили Стийлтэй холбоотой 3 чухал баримт


Ub.life сайт болон 'Гэрэг' сэтгүүлийг эрхлэн гаргагч 'Анлимитэд медиа групп' нь АНУ-ын 'The New York Times' сонинтой хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр 'The New York Times'-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр уншигчдадаа хүргэсэн билээ. 

Харин энэ сард 'Гэрэг' сэтгүүл 'The New York Times'-ийн 'Women Today' цувралын албан ёсны эрхтэй нийтлэлүүдийг багтаасан дугаар гаргах гэж буйг дуулгахад таатай байна. 'Women Today' нь өнөө цагт дэлхий даяар эмэгтэйчүүд төдийгүй нийгэмд тулгамдаж буй аливаа асуудал, бэрхшээлийг сөрж буй бүсгүйчүүдийн түүхийг өгүүлдэг 'The New York Times'-ийн цуврал төсөл билээ. Тиймээс 'Гэрэг' сэтгүүлийн энэхүү хамтарсан тусгай дугаарт олон улсын шилдэг нийтлэлүүд багтахаас гадна орчин цагт Монголд тулгамдаж буй асуудлуудтай нүүр тулж буй эмэгтэйчүүдийн түүхийг уншигчдадаа хүргэх юм. 

Бид сэтгүүлийн тусгай дугаарын нээлтийн арга хэмжээг пүрэв гарагт буюу тавдугаар сарын 23-нд зохион байгуулахаар болсон бөгөөд энэ арга хэмжээнд Пулицерын шагналт сэтгүүлч Эмили Стийл хүрэлцэн ирэхээр болоод байна. 

Америкийн медиа салбарын нөлөө бүхий 75 эрхмийн нэгээр нэрлэгдсэн, #MeToo хөдөлгөөний идэвхтэн сэтгүүлч Эмили Стийлтэй холбоотой зарим мэдээллийг хүргэж байна. 

Бизнесийн салбар дахь эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч 

Тэрбээр Хойд Каролинагийн Их сургуулийг төгссөн бөгөөд  'The New York Times' сонинд орохоос өмнө 'The Financial Times', 'The Wall Street Journal' зэрэг нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллаж байв. Эмили Стийл 'The Wall Street Journal'-д 8 жил ажиллахдаа иргэдийн онлайн орчин дахь аюулгүй байдал, хувийн нууцлалын асуудлыг хөндсөн "Тэд юу мэдэх вэ", "Хувийн нууцын төгсгөл" зэрэг томоохон нийтлэл гаргаж байсан юм. "Тэд юу мэдэх вэ" нийтлэл нь 2012 онд Пулицерын шагналд нэр дэвшиж, тус нийтлэлээрээ бизнес, санхүүгийн сэтгүүлзүйн нэр хүндтэй шагнал болох 'Gerald Loeb', 'Sigma Delta Chi'-ийн шагналуудыг хүртжээ. 

'Fox News'-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгч Билл О’Райли бэлгийн дарамттай холбоотой баримтыг дэлгэжээ 

Эмили Стийл 2014 оноос эхлэн 'The New York Times'-т ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 онд Майкл Эс'Шмиттэй хамтран 'Fox News'-ийн нэвтрүүлэгч Билл О’Райлигийн гаргасан бэлгийн дарамт, зүй бус үйлдэлтэй холбоотой баримтуудыг дэлгэсэн цуврал нийтлэл гаргажээ. 'Fox News'-ийн 20 цагийн оргил мэдээ болон 'The O'Reilly Factor' нэвтрүүлгийг хөтлөгч Билл О’Райли 2002 оноос хойш нийт таван эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн болохыг батлах баримтуудыг 'The New York Times'-ийн сэтгүүлчид илчилсэн байна. Тэдгээрийн дотор 'Fox News'-ийн эмэгтэй продюсер, нэвтрүүлэгчид багтсан бөгөөд хохирлын хэмжээг 45 сая доллар хэмээн тооцоолж байв. 

Мэдээлэл цацагдсанаас хойш долоо хоногийн дотор 60 компани 'The O'Reilly Factor' нэвтрүүлгийн үеэр зар сурталчилгаагаа цацахаас татгалзаж, гэрээгээ цуцалсан бөгөөд 'Fox News' 2017 оны дөрөвдүгээр сард Билл О’Райлиг ажлаас нь халжээ. 

Ажлын байран дахь бэлгийн дарамт, шахалттай холбоотой цуврал хэргийг олон нийтэд гаргаж тавьснаараа 'The New York Times'-ийн сэтгүүлч Эмили Стийл, Майкл Эс'Шмит, Жоди Кантор, Меган Туохи нар 2018 онд Пулицерын шагнал хүртсэн юм. 

 #MeToo хөдөлгөөний эхлэлд хувь нэмэр оруулсан нийтлэлүүд 

Билл О’Райлитай холбоотой 'The New York Times'-ийн сэтгүүлчдийн нийтлэл 2017 оны эхээр гарсан бөгөөд үүний дараа бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой сэдвийг идэвхийлэн хөндөх болов. Мөн оны сүүлээр Холливуудын продюсер Харви Уэйнштэйнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэрэг ил болж, #MeToo хөдөлгөөн өрнөж эхэлсэн билээ. 

Эмили Стийл #MeToo хөдөлгөөний талаар "Өмнө нь олонд танигдсан, нэр нөлөө бүхий хүмүүс ийм хэрэгт цөөнгүй холбогдож байсан. Харви Уэйнштэйний тухайд тэр өөрөө нэр нөлөөтэй хүн байгаад зогсохгүй түүнийг буруутгаж байсан эмэгтэйчүүд ч олонд танигдсан алдартай хүмүүс байв. Бүх хүн Эшли Жудд, Анжелина Жоли, Гвинет Пэлтроуг мэднэ шүү дээ. Эдгээр эмэгтэйчүүд хөдөлгөөнд нэгдсэн нь маш том түлхэц болсон" хэмээн 'Vox'-т өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Мөн тэрбээр 'The New York Times'-т гарсан цуврал нийтлэлийн тухайд "Билл О’Райлигийн хөтөлдөг нэвтрүүлэг кабелийн телевизүүд дотроо хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлэгт тооцогдож, О’Райли гол мэдээний хөтлөгч хийдэг байсан. Бидний нийтлэл гарахаас хэдхэн сарын өмнө О’Райли 'Fox News'-тэй хийсэн гэрээгээ шинэчилж, жилийн 25 сая долларын цалин авах тохиролцоонд хүрээд байв. Тэр үнэхээр карьерынхаа оргилд хүрчихсэн байсан" хэмээгээд "'Fox News'-тэй холбоотой хэргийн талаар мэдээлэх үнэхээр хүнд байсан. Энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийн зарим нь бидэнтэй ярилцахаас татгалзаж, зарим нь ярихаас айж, бүр зарим нь ярьж ч чадаагүй" гэсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах