Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын анхны "Home Fashion" брэнд нээлтээ хийлээ


Манай улс жилдээ 200 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нэхмэл болон даавуун эдлэлийг гаднаас импортоор авч байгаа бөгөөд үүний ихэнх хэсгийг БНХАУ-аас оруулж ирж байна. Харин эх орондоо анх удаа импортыг орлох гэр ахуйн даавуун эдлэл үйлдвэрлэж эхэлсэн байна.


 
Номуда хоум Монголын анхны “Home fashion” брэнд албан ёсны нээлтээ хийж  хүний эрүүл мэндэд ээлтэй орчин үед трэнд болж буй өнгө загвартай, дээд зэргийн чанартай материалаар хийсэн бүтээгдэхүүнүүдээ зах зээлд танилцуулж байна.

ЗурагТайлбар












Тус брэндийн нээлтийн ёслолд Монголын дизайн урлагийн салбарын болон нэхмэл оёмолын салбарын шилдэг мэргэжилтнүүд уригдсан байлаа. Монголчууд анх удаа гэр ахуйн даавуун эдлэлийг өөрийн орны уур амьсгал, уламжлал, Монгол хүний биеийн онцлогийг харгалзсан материал, өнгө загвартайгаар урлаж эхэлсэн нь тун олзуурхууштай төдийгүй  энэ нь Монгол хүний эрүүл мэнд, амьдрах хэв маягт хоол хүнснээс ч дутуугүй ач холбогдолтой гэж ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирал доктор профессор Д.Энхтуяа ярьлаа.

“Номуда” брэндийн гол онцлог бол дулаан тайван мэдрэмжийг төрүүлсэн өнгө, хээ загварыг гаргаж, зуун хувь байгалийн гаралтай хөвөн даавуун материалыг ашигладаг. Даавуу бүр нь БНСУ-д захиалгаар үйлдвэрлэгдсэн гарал үүслийн гэрчилгээ, үйлдвэрлэсэн он сар сар өдөр, чанарын үзүүлэлттэйгээ ирдэг онцлог, давуу талтай.

Номудагийн хамт олон Монгол орны цаг уурын нөхцөл байдал, хэрэглэгчдийн хэрэглээ, сонирхол онцлогийн талаар урт хугацаанд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Монгол айлын  интерьер дизайнд тохирсон чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг цогцоор нь үйлдвэрлэдэг. Түүнчлэн “Номуда”-гийнхан улиралд бүрд тохирсон даавуун эдлэлийн соёлыг монголдоо нэвтрүүлэхээр зорьжээ. Мөн гэр бүлийн бүх гишүүдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн захиалсан өнгө загвараар үйлдвэрлэж өгдөгөөрөө онцлог юм.

Номуда брэндийн хөвөн даавуу, мод сур гэх мэт 100 хувь эко материалтай хүүхдийн майхан, ор хөжлийн даавуу, нярайн иж бүрдэл, зочны болон унтлагын өрөө болон гал тогооны өрөөний иж бүрдэл гээд айл гэр бүрт шаардлагатай бүх төрлийн даавуун болон нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг нэрийн барааны дэлгүүрүүдээс нь худалдан авах боломжтой. Айл бүрт өнгө нэмэх Номуда Инээмсэглэлийг урлана гэсэн уриатай. Нэрийн дэлгүүрүүдээс гадна Nomuda Home” пэйж хуудсаар зочлон  онлайнаар захиалга өгөн хүргүүлж авах боломжтой.

Хүргэлтийн утас: 75004444

-Салбар-1: СБД, Циркийн зүүн талд зам дагуу, утас: 94039555
-Салбар-2: БЗД офицеруудын ордны зүүн талд УРЛАН ТӨВ 5 давхар, утас: 99049555
-Салбар-3: ХУД, Мишээл төв – c-22 нэрийн дэлгүүр 94005555

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
23 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.