Монголын эмэгтэйчүүдийг ивээх Пунсалмаа сан нээгдлээ
Эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэн Монголын хөгжлийг тогворжуулна хэмээн алсын хараагаа тодорхойлсон эмэгтэйчүүдийг ивээх Пунсалмаа сан өнгөрсөн баасан гаригт албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус сангийн үйл ажиллагаа санаа, сургалт, санхүү, салбарын нэгдэл, СУРТАЛЧИЛГАА гэсэн үндсэн 5 чиглэлд явагдах ба бүтээгч, манлайлагч эмэгтэйчүүдийн хөгжлийг бүх талаар дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэх гэнэ.
Сангийн үйл ажиллагаа дараах чиглэлүүдэд хуваагдан явагдана.
•Импортыг орлох үндэсний бүтээгдэхүүнүүдийг монгол эрдэмтэн судлаачдын судалгаан дээр суурилан бүтээх замаар эмэгтэйчүүдэд ажлын байр шинээр бий болгож, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх
•Эмэгтэйчүүдийн эрхэлж буй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, санхүүжилт болон сургалт, аргазүйгээр хангах
•Эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнесийг салбараар нь нэгтгэж, олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг нь гаргах
•Манлайлагч эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэх, тэдний боловсрол, мэдлэг, чадамжийг олон нийтэд сурталчилж эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх
Эхний ээлжинд тус сан Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их сургуультай хамтран малын гаралтай түүхий эдээр ахуйн хэрэглээний органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хагас мянган эмэгтэйг ажилтай, тогтвортой орлоготой болгох зорилт тавьжээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн эерэг манлайллыг дэмжих зорилгоор “МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ 100 ЭМЭГТЭЙ” цуврал сэтгүүлийг эрхлэн гаргаж эхний дугаараа уншигчдад хүргээд байна.
Пунсалмаа сан тун удахгүй жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хөнгөлөлттэй зээл олгох хөрөнгө оруулалтын санг дэргэдээ байгуулахаар ажиллаж байна.
Ө.Алтанцэцэг 2019.08.11 103.10.23.105
"Пунсалмаа" сангийн үйл ажиллагаанд амжилт хүсье.Харилцах утас болон,очиж уулзах байршилыг нь тодорхой байлгаж өгвөл сайн байна.
0 0 Хариулах
DR. ADITY 2019.08.07 105.112.56.63
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
0 1 Хариулах