Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын футзалны шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөнө


Монголын футзалны үндэсний шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны зүүн бүсийн “А” хэсгийн тоглолтуудаа хийхэд ердөө ганцхан сарын хугацаа үлдлээ. Урьдчилсан шатны “А”, “В” хэсгийн тоглолтууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод 10 дугаар сарын 22-26-ны хооронд болох юм. 

Монголын шигшээ баг БНХАУ, Тайвань, Хонгконгтой нэг хэсэгт багтсан бол тэмцээний “В” хэсэгт Япон, БНСУ, Макаогийн багууд өрсөлдөнө.

Хоёр хэсгийг тэргүүлэгчид дараагийн шатанд өрсөлдөх эрхээ шууд авах бол хэсгийн хоёрдугаар байрын багууд 10 дугаар сарын 26-нд хоорондоо тулж, хожсон нь хэсэгт тэргүүлэгчдийн хамтаар 2020 онд Туркменистан улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.  

Монголын футзалны үндэсний шигшээ баг энэ удаагийн өрсөлдөгчид болох БНХАУ, Тайвань, Хонгконгийн багуудтай өмнө нь тоглож байсан  бөгөөд Хонгконгийн шигшээ багаас бусдад нь хожигдож байжээ. 

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Эрдэнэ-Очир, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал, багийн эмчээр Г.Ариунбайгаль нар ажиллаж байна. Багийн хаалгачийн үүргийг М.Чанцал, Б.Бадамсэрээжид нар гүйцэтгэнэ. 

Шигшээ багийн тоглогчид: 

П.Алтантулга
Б.Мөнгөнтулга
Э.Пүрэвдорж
Э.Ганзориг
Т.Анхбаяр
Ц.Билгүүн
С.Наранбаатар
Я.Алтансүх
Б.Амгаланбат
А.Тэмүүлэн
Э.Ууганбаяр
Э.Мөнхтэнгэр нар юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
9 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
9 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.