Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо нээгдлээ


Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монголын соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээний нэг болох гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо нээгдлээ.

Онгон дагшин байгальтайгаа харилцан шүтэлцээтэй оршиж ирсэн Монголын нүүдэлчдийн ахуй, соёлын зүй тогтолыг Хятадын ард түмэнд толилуулах тус үзэсгэлэн гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн бүтээлүүдээс бүрджээ.  

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Г.Ган-Өлзийн энэхүү үзэсгэлэн 40 зургаас бүрдэж байгаа ч дөрвөн улирлын өнгө аяс, манай ард түмний эрт, эдүгээгийн бүхий л төрхийг давтагдашгүй содон өнцгөөс авч чадсан шилдэг бүтээлүүдийн цогц юм” гээд тус үзэсгэлэн Монгол орноо гадаадад сурталчилсан соёлын салбарын чухал ажил болохыг онцлов.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн дарга Зяо зунь, нарийн бичгийн даргын орлогч Ван Жюэ Шюнь, Хятадын гэрэл зурагчдын холбооны гадаад харилцааны хэлтсийн төлөөлөгч Гуан Лэлэ нарын зэрэг хүндэт зочид уригдаж, тус улсын мэргэжлийн гэрэл зурагчид иржээ.

Үзэсгэлэн Бээжин хот дахь Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн үзэсгэлэнгийн танхимд 10 хоног үргэлжлэх юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.