Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Талын хөх чононууд" Монголын хөлбөмбөгийн шинэ түүхийг бичлээ


Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх ээлжит тоглолтоо Бруней Улсын шигшээ багтай хийлээ.


Багуудын эхний тоглолтод Монголын шигшээ баг 3:2-оор хожоод байлаа.  Харин дараагийн тоглолт энэ сарын 06-ны өдөр  Монголд болсон бөгөөд Монгол Улсын шигшээ баг хоёр дахь хожлоо 2:0 харьцаатай авсан. Гэвч  тэд дараагийн шийдвэрлэх тоглолтод оноог тэнцүүлэх, эсвэл хожих хүндхэн даалгавартай талбайд гарсан юм.

Улмаар хоёр багийн хариу тоглолт өчигдөр буюу 11-ний өдөр Брунейн талбайд болж Монгол Улсын шигшээ баг 2:0-ээр хожигдож эхлэв. Нэг гоол оруулахад л нөхцөл байдал манай талд шийдэгдэх эгзэгтэй мөчид шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Цохилтыг эхний тоглолтын гол баатар, шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж 48 дахь минутад тооны харьцааг 2:1, нийлбэр дүнг 2:3 болгож багаа аварлаа.


Ийнхүү тэд ДАШТ-ийн урьдчилсан шатанд шалгарч, Азийн шилдэг 40 багийн эгнээнд багтав. Мөн энэхүү тоглолтын дараа Монгол Улсын хөлбөмбөгийн түүхэнд таван удаа дэлхийн аваргын урьдчилсан шатанд эх орныхоо төлөө тоглосон цорын ганц тоглогч Б.Гарьдмагнай зодог тайлах болсноо мэдэгджээ.

                                                                                                                                             Бэлтгэсэн: Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
3 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
4 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.12 202.126.89.55

Ymr goy ym be

0 Хариулах