Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Монголын павильон тусгай үзэсгэлэн "НордАрт 2019"-д нээлтээ хийлээ


ХБНГУ-ын Бюделсдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа 05 сарын 31-нд 600 уригдсан зочид, түншүүд, олон улсын уран бүтээлчидтэй Pre-Opening арга хэмжээ, 06 сарын 01-ний өдөр 5.000 зочидтойгоор албан ёсны нээлтээ амжилттай хийлээ. 

Европтоо нэр хүндтэй, томоохон олон улсын дүрслэх урлагийн энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран бүтээлчид  оролцож байна. 2015 онд Монгол Улс онцлох орноор сонгогдож “Модерн шилжилт-шинэ төрх” нэртэй бие даасан павильоноор анх удаа гараагаа эхэлсэн бол энэ жилийн хувьд тусгай төслийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн үе үеийн төлөөлөл болсон 23 уран бүтээлчид нийт 53 бүтээлээ олны мэлмийг баясгаж байна. 

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат гэргий хатагтай Б.Тэмүүлэнгийн хамт хүрэлцэн ирж НордАрт үзэсгэлэнгийн баримлын цэцэрлэгт хүрээлэнд зочилж тэнд дэлгэгдсэн баримлуудтай танилцахын сацуу үзэсгэлэнгийн гол орон зай болох түүхэн байгууламжинд дэглэгдсэн Монголын тусгай төслийн хүрээн дэх үзэсгэлэнгийн бүтээлүүдийг үзэж сонирхов. 

НордАрт олон улсын үзэсгэлэнгийн шагналт Монголын уран бүтээлч Аюурзанын Очирболдын “Дэгрээ” нэртэй 21x17x3,2 метр хэмжээтэй томоохон инстоляц бүтээл 80 мянган квадрат метр орон зай бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн төвд аль хэдийнээ өөрийн байршлаа эзэлж урлаг сонирхогчдын анхаарлыг татсаар байна. 

Монгол Улс нь НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсын Соёлын Элч, куратор О.Оюунтуяа болон урлагийн түүхч, куратор Ж.Бодьбаатар нарын дэглэсэн “Хөрстөд оршихуй- Хүршгүйтэй учрахуй” нэртэй 3 дахь удаагийн бие даасан павильоноор оролцож байгаа бөгөөд Төрийн соёрхолт Л.Ганхуяг, С.Саранцацралт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дагвадорж нар болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн туурвилууд олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын хүртээл болж байгаа юм.  

ЗурагТайлбар
НордАрт-2019 нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат үг хэллээ.
НордАрт-2018 шагналт уран бүтээлч, БНЧУ-н уран бүтээлч Михал Габриел “Birth of Venus” & “Deers”
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат, гэргий хатагтай Б.Тэмүүлэн нар Монголын павильоны куратор, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа,
куратор Ж.Бодьбаатарын хамт уран бүтээлч Ц.Баттөр “Улаан хатад” бүтээлийн өмнө
НордАрт-2019 нээлтийн ажиллагааны үеэр.
Зүүн урд талаас НордАрт ерөнхий зохион байгуулагч ноён, хатагтай Алманн, куратор Ж.Бодьбаатар, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др.
Д.Ганбат, гэргий Б.Тэмүүлэн, ерөнхий куратор Волфганг Грамм, ко-куратор Инга Ару, баруун урд Монголын павильоны куратор, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа нар Монгол уран бүтээлчдийн төлөөлөл, зохион байгуулагч
баг хамт олонтой. 
Баруун гараас Монголын павильоны куратор, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Шлесвиг Холштайн мужийн их хурлын дарга Клаус Шлий, Бюделсдорф хотын захирагч Райнэр Хэнрихс, Шлесвиг Холштайн мужийн захирагч ноён
Даниел Гунтер, Монгол Улсын шадар сайдын зөвлөх Х.Дамдинсүрэн, НордАрт ерөнхий зохион байгуулагч ноён, хатагтай Алманн, ко-куратор Инга Ару, куратор Ж.Бодьбаатар Монгол уран бүтээлчид,зохион байгуулагч баг хамт олон уран бүтээлч А.Очирболдын “Дэгрээ” бүтээлийн өмнө.
Монголын павильоны куратор, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа уран бүтээлч П.Ганбатын “Битүү гэр” бүтээлийг үзэгч олонд тайлбарлаж буй нь.
БНХАУ-н уран бүтээлч Ши Жианжун “Бабилион”, Мод, 7,5метр өндөр
Монголын павильон. Уран Бүтээлч У.Одмаа “Би дотроо байна” керамик.
НордАртын шагналт уран бүтээлч А.Очирболд “Дэгрээ” 21 х 17 х 3,2 метр бүтээл НордАртын уран баримлын цэцэрлэгт хүрээлэнгийн төвд сүндэрлэж байна.

НордАрт 2019 олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд Шлесвиг Холштайн мужийн захирагч ноён Даниел Гунтер, Шлесвиг Холштайн мужийн их хурлын дарга Клаус Шлий, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат, Франц Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны соёл урлагийн зөвлөх Катерине Бриат болон БНХАУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Чен Жианян, Бюделсдорф хотын захирагч Райнэр Хэнрихс  зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид уригдан ирсэн бөгөөд уг арга хэмжээнд оролцож буй орнуудын уран бүтээлчдийг төлөөлж үг хэллээ. 

Хойд Германы Бюделсдорф хотод жил бүрийн зун уламжлал болон зохион байгуулагддаг НордАрт олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхохоор хөрш зэргэлдээ Европын орнууд болон бусад улс орнуудаас дунджаар 100 мянга гаруй урлаг сонирхогч, цуглуулагч, шүүмжлэгч нар хүрэлцэн ирдэг бөгөөд энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд оролцох нь уламжлал-нэн шинэ цагийг сүлэлдүүлсэн урлагийн хэл, илэрхийллээр орчин цагийн Монгол Улсын дүр төрхийг олон улсад эерэгээр төлөөлж, сурталчлан таниулахад маш том боломж, завшаан болохыг Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа, Элчин сайд Д.Ганбат нар онцолж байсан юм. Энэ жилийн нээлтийн ажиллагаанд 5.000 гаруй урлаг сонирхогч үзэгчид хүрэлцэн ирсэн нь хүлээж байснаас илүү их зочидтой байсныг ерөнхий куратор Волфганг Грамм дурдлаа. Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн манай уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдийг Монголын павильон руу тасралтгүй хөврөх зочдод танилцуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөсөн үнэхээр бахархамаар сайхан дүр зураг байлаа. 

НордАрт үзэсгэлэн нь 06 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 13-ныг хүртэл үзэгч олонд нээлттэй бөгөөд энэхүү арга хэмжээний үргэлжлэл болж 08 дугаар сарын 12-ноос 09 дүгээр сарын 05-ны хооронд анх удаа НордАрт-Улаанбаатар олон улсын уран баримлын симпозиум зохион байгуулагдана. Симпозиумд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 15 олон улсын уран бүтээлчид манай улсын нийслэл Улаанбаатарт айлчилж Монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах бөгөөд тэдгээрийн Монгол Улсад байх хугацаанд туурвисан бүтээлүүд нь Сүхбаатарын талбайд 09 дүгээр сарын 06-наас 10 дугаар сарын 20-ны хооронд олон нийтийн хүртээл болохыг дуулгахад таатай байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
3 өдрийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
2024.04.22
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.