Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголын сагсан бөмбөгийн шинэ "од" Ш.Энхийн-Одын тухай 15 баримт


Д.Сүхбаатарын талбайд болж буй 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ анх удаа Монгол улсад болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой билээ. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од энэхүү тэмцээнд оролцож байна. Тэрбээр хоёр дахь өдөр Латвийн багтай тоглон хамгийн өндөр оноог аван ялалт байгуулсан билээ. Түүний тухай танилцуулгийг хүргэж байна. 

1. Тэр бол МУГТ Ц.Шаравжамцын бага хүү. Д.Сүхбаатарын талбай дээр болж буй 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д Ш.Энхийн-Од одоогоор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлэн явж байгаа билээ.

2. 2002 оны 8 сарын 27-нд төрсөн. Одоо 16 настай.

3. Түүний өндөр 2.01 метр бөгөөд 75 кг жинтэй.

4. АНУ-ын Огайо мужийн Дэйтон хотын “Legacy Christian Academy” хувийн сургуульд тэтгэлгээр суралцдаг.

5. Түүний гэр бүл тэр чигтээ тамирчид. Аав 1994 онд Монголын сагсан бөмбөгийн холбоо байгуулагдах цагаас тоглож эхэлсэн. Ээж нь залуудаа волейбол тоглодог байсан. Түүний ах Этүгэн их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин юм.

6. Тэрбээр 7 настайгаасаа эхлэн урдаа алдартай тамирчин болох том зорилгыг тавин, сагсаар хичээллэж байгаа аж.

7. Хамгийн анхны тэмцээндээ 9 настайдаа орж байжээ. Тухайн үедээ хожигдож, шар нь их хөдөлсөн гэдэг. Аав нь тухайн үед Чингэлтэй дүүргийн спортын хорооны дарга болж, түүний ачаар бэлтгэл хийх зааланд санаа зоволгүй эрчимтэй бэлтгэл хийх болсон нь сагс сайн тоглодог болоход их нөлөөлсөн гэнэ.

8. Тэрбээр нэгэн ярилцалгадаа ''Надад шантрах үе олон гардаг байсан ч багаасаа их шартай хүүхэд байсан тул тэр маань нөлөөлж их хурцалж өгдөг юм шиг санагддаг'' гэж хэлж байжээ.

9. АНУ-ын "United States Basketball Academy"-д зургаан сарын турш 50 хувийн хөнгөлттэй сургалтад ах  Ш.Мөнхийн-Одтой цуг ирж суралцахыг урьж байжээ.

10. Өнгөрсөн зун тоглолт хийж, өөрийн чадвараа үзүүлээд гадаадын их сургуулиас 100 хувийн тэтгэлэг авч чаджээ. АНУ-д очсоноос нь хойш 6 их дээд сургууль авах хүсэлтээ илэрхийлсэн. 

11. "National Collegiate Athletic Association Division"-ий бүрэлдхүүнд байдаг таван сургууль одоогоор түүнийг ихээхэн сонирхож буйгаа илэрхийлсэн байна.

12. Түүнийг багаасаа л өндөр болохыг нь мэддэг байсан учир аав нь холбогчийн байрлал дээр тоглуулан бэлджээ.

13. Түүний гаргасан амжилтыг дурдвал:

-2014 Кес Баскет Улаанбаатар хотын аварга, шилдэг тоглогч

-2015-2019 онд өсвөр үеийн УАШТ-нд 8-н удаа түрүүлж, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн

-Мөн өсвөрийн УАШТ-ны 7 удаагийн шилдэг тоглогч юм

-2019 онд АНУ-д OHSAA Metro Buckeye Conference аварга

-2019 3х3 U23 насны УАШТ-ны аварга

-2019 оны Гоё Дээд Лигийн хүрэл тус тус хүртэж байжээ. 


14. 1994 онд анх аавынхаа үүсгэн байгуулсан “Stars” сагсан бөмбөгийн клубыг ахынхаа хамт ажиллуулахаар болсон юм. 

15. Түүний мөрөөдөл бол Монголоос NBA-д орсон анхны тоглогч болж, АНУ-д амжилт гаргах юм.

Бэлтгэсэн:Г.Байгальцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
2
3 цагийн өмнө
Франк Чамизо ДБНХ-г шүүмжиллээ
3
5 цагийн өмнө
Шави бодлоо өөрчилж, "Барселона"-гийн дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллана
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
124
7
215
1
0
3
8
4

Сэтгэгдэл бичих (17)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 2023.05.01 174.194.103.11

Харуудыг яаж гүйцэх вэ дэ, бие хаа царай зүс үнэн baby хаха харуудад нэг алгадуулахад үсрээд явхаар

0 Хариулах


Hair 2021.03.26 172.69.252.145

Hairtai shuu hairaa amjilt sanaj bn shuu ♥️ zunduu ih hairtai shuu chamdaa urgelj hairiigaa demjdegt hair n uneheer bayrlaj yvdg shuu, sanaj bn udahgui uulznaa ter udur hurtel hairdaa agaariin unselt ilgeej hairaa hairaa hairaa hairaa hairaa hairaa hairaa hairaa hairaa hairaa hairaa

0 Хариулах


Zochin 2019.08.07 202.9.42.235

Amjilt.chadnaa duu mini

0 Хариулах


Зочин 2019.07.04 92.18.42.137

Ээ хөөрхий амьтан. 75-хан кг жинтэй согоо шиг жаал байна даа.

0 Хариулах


Зочин 2019.06.12 202.126.88.71

Гоё болж ээ

0 Хариулах


Зочин 2019.06.09 202.9.42.104

Зүтгэ дүү минь америкийг эзэл

1 Хариулах


Должоо 2019.06.09 66.181.161.57

NBA монголоос хүн тоглож амжилт гаргаасай гэж мөн ч их хүсдэг. Миний дүү чи л зөвхөн чадна амжилт

0 Хариулах


Zochin 2019.06.08 202.9.42.72

Mundg ymaaaa nba t zaavl opoopoi 3x3 zgp gapaa shu

0 Хариулах


Зочин 2019.06.08 202.126.89.6

Mundag hvv shvv muruudluu zaawal biylvvleerei amjilt delhiin tawtsang nuraagaad ogoorei

0 Хариулах


uchral 2019.06.08 182.160.1.220

bitgii muruud usa-d geh shig mongoldoo l unduruus tsaashgui

36 Хариулах


Зочин 2019.06.09 64.119.25.221

Чи бол бөөс

3 Хариулах


Зочин 2019.06.10 112.72.11.110

эргүү ацуу үгүй юу чи чинь харин

1


Зочин 2019.06.09 112.72.11.112

Chi chin ymr ch zorilgogu t1 mal bn shde hun ooriinho zorilgd hurheer hicheediin chi bol buur uhtsn amitn bn

1 Хариулах


Зочин 2019.06.08 66.181.161.104

Haters gonna hate $ players gonna players

0 Хариулах


Зочин 2019.06.08 66.181.183.230

why iim hater umbe

0 Хариулах


Зочин 2019.06.07 66.181.189.122

Юу ч болж чадаагүй хүүхдийг од ч гэх шиг

52 Хариулах


Зочин 2019.06.09 64.119.25.221

Чи бас бөөс

0 Хариулах


Зочин 2019.06.08 66.181.161.104

Chi ooroo hen ym be utasnii tsaanaas tomordog ul medegdeh hun guai

0 Хариулах


Зочин 2019.06.08 202.126.89.209

mongold 16nastaidaa iim amjilt gargasan tvvh bdiimu ??

0 Хариулах


Зочин 2019.06.07 202.126.89.155

Атаархуу гөлөг вэ

1 Хариулах


Зочин 2019.06.07 122.201.24.42

chmg bodwol hiisn ymtai gaihuulj baina archaagu ymbe uuruu yu ch chdhgu baij

0 Хариулах


Зочин 2019.06.07 202.126.89.222

Ygd tegj helj bga ym

0 Хариулах


Зочин 2019.06.07 124.158.88.8

Мөрөөдөлдөө заавал хүрээрэй. Чиний мөрөөдөл бүх Монголчуудын мөрөөдөл юм шүү

0 Хариулах


Зочин 2019.06.07 192.82.65.76

Бахархаж байна.

1 Хариулах


Зочин 2019.06.07 202.9.43.123

Үнэхээр мундаг хүү. Зорилгодоо хүрээрэй. Чиний тоглохыг харах гэж хөгшин, залуу манай гэр бүл бүгд цаг нараа зохицуулж хичээж бгаа. Амжилт..

0 Хариулах


Зочин 2019.06.06 202.126.88.151

Mundag shvv manai Enhvvlee amjilt :)

0 Хариулах


Зочин 2019.06.06 64.119.24.217

Aav eejiin amin erdene mundag tamirchin boljee iluu ih amjilt delhiid neree duuduulah huuhed shuu Enhiin odoo uragshaa

0 Хариулах


Зочин 2019.06.06 66.181.182.92

Ёстой хөөрхөн хүү, мундаг тамирчин. Урагшаа хүү минь!

0 Хариулах