Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны эхний хожлоо авлаа


Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолтоо Мьянмарын багтай хийж үндсэн цагт 1:0-ээр ялалт байгууллаа.

Тоглолтын цор ганц гоолыг Монголын шигшээ багийн тоглогч А.Дөлгөөн 17’ дахь минутад оруулсан бөгөөд гоолын дамжуулалтыг 6 дугаартай тоглогч А.Нармандах өгсөн юм.

Улмаар манай шигшээ баг Мьянмарын багийг өөрийн талбайдаа хоёр дахь удаагаа буулган авч байна. Энэхүү ялалт нь Монголын шигшээ багийн ДАШТ-ий урьдчилсан шатны II дугаар шатнаас авсан анхны гурван оноо болон түүхэн тэмдэглэгдэн үлдэж буй.

Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо есдүгээр сарын 10-ны 17:00 цагт өөрийн талбайдаа Тажикистаны шигшээ багийн эсрэг хийнэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
12 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
3
14 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.