Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал


Дэлхий томоохон групп компаниуд чадварлаг гүйцэтгэх захирал буюу СЕО-уудын эрэл хайгуул эрс нэмэгдэх чиг хандлагатай байна. Учир нь бизнесийн салбар нь цэвэр итгэлцэл дээр тогтдог учир гүйцэтгэх удирдлага ямар ажиллах нь хамгийн чухал. Тэгвэл энэ трэнд ч гэсэн Монголыг тойрч өнгөрсөнгүй. Сүүлийн үед дотоодын томоохон компаниуд чадварлаг гүйцэтгэх захирлаараа нүүр царайгаа тодорхойлон, бизнесийн салбар дахь амжилтаа тодорхойлж байгаа билээ. Тэгвэл Монголын бизнесийн салбарыг өнгөлж буй чадварлаг захирлуулыг танилцуулж байна.

“Монос” группийн гүйцэтгэх захирал Х.Ананд

Түүний хувьд 25 настайдаа “Монос” группийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. Залуу хүний хувьд эрүүл мэндийн салбарын манлай группийг удирдана гэдэг маш том сорил. Гэхдээ түүний хувьд хүн бүрийн хүлээлтийг давж, амжилттайгаар карьерын замналаа үргэлжлүүлж буй. Саяхан группийн харьяа компани болох “Монос хүнс” нь эрүүл мэндийн салбарт Монгод анх удаа IPO гаргаж чадсан. Компанийн хувьд хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаа гаргана гэдэг бол үнэхээр маш том шалгуур болдог. Гэхдээ л тэд чадаж байна. Энэ бүх амжилтын цаана түүний мэдлэг, ухаан, чадвар зэрэг нь нэвт шингэж буй нь илт аж. Хүмүүс түүнийг “Монос” группийг үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар ерөнхийлөгчийн халааг нь авсан том хүү Ананд гэдгээр нь андахгүй билээ.

“Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат

“Юнител” бол 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай Үндэсний компани.  Тус хамт олныг Юнителийн 100 хувь "бүтээгдэхүүн" гэж хэлж болох залуухан инженер залуу удирдаад хоёр жил орчмын хугацааг үджээ. “Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат 2006 оноос хойш компанидаа ажиллаж байгаа бөгөөд Юнителийн 12 дахь ажилтан юм байна. Нэг компанид урт хугацаанд тогтвортой ажиллаж, тухайн газрынхаа гүйцэтгэх захирал болтлоо дэвшинэ гэдэг бол хүн бүрийн хийж чадах зүйл биш билээ. Магад энэхүү амжилт нь түүнийг бусдаас онцгойруулж чадна.  Дашрамд сонирхуулахад 1300 гаруй ажилтантай мэдээллийн технологи, харилцаа холбооны тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн амын 90 орчим хувь нь ямар нэгэн байдлаар хүртдэг гэсэн тооцоо бий. Ийм л хариуцлагатай үүрэг албыг Д.Энхбат гэх залуухан СЕО амжилттай гүйцэтгэж байна.

“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан Ө.Ганзориг

Тэрбээр бизнесийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд саяхныг хүртэл “Голомт” банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад хүлээлгэн өгсөн билээ. Харин одоо “Мандал” даатгалын ТУЗ-ийн дарга, Санхүүгийн Зах Зээлийн Холбооны Ерөнхийлөгч болон “UMC” группийн ТУЗ-ийн даргын ажлыг давхар хашиж байна. Үүнээс өмнө тэрбээр Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Тэнгэр даатгал, Хасбанк зэрэг байгууллагуудад хариуцлагатай албыг хашиж байсан санхүүгийн салбарын өнгийг тодорхойлогч чадварлаг банкир билээ. Харин сүүлийн үед тэрбээр эдийн засаг, санхүүгийн салбараас илүүтэй бүх нийтийн боловсролын систем, философийн сэдвээр нээлттэй ярилцаж хэвлэлээр гарах болсон.  

“ЛэндМН” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга

Монголд хамгийн амжилттай яваа захирлуудын нэг нь Б.Гантулга билээ. Залууст үлгэр дуурайлал болж, урам зориг өгч яваа түүний ажлын гараа 2000 оны эхэн үеэс эхлэлтэй. “Хас” банк, “Моннис” группийн Маркетингийн захирлаар ажиллаж, 2012-2018 оны хооронд “Анак Аксис” ХХК, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 30 настайдаа томилогдон ажиллаж байв. Харин энэ оноос эхлэн тэрбээр монгол хүний ур чадвар болоод оюуны бядыг дэлхийд харуулах боломжтой финтек салбарыг, тэр дундаа энэ салбарт магнайлан яваа “LendMN” компанийг сонгож, удирддахаар болсон. Б.Гантулга “Сайн удирдагч, сайн гүйцэтгэх захирал байна гэдэг бол зөвхөн нэг компанийн үйл ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй тухайн салбараа сайжруулдаг гэсэн үг байдаг” хэмээсэн удаатай.  

“МАК”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн

Түүнийг “Монгол” ТВ-ийн “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцсон цагаас нь хойш олон нийт илүүтэй мэдэх болсон. Аав нь Монголын урдаа барих уул уурхайн компанийг үүсгэн байгуулсан бол охин нь амжилттай үргэлжлүүлэн удирдаж, компанийн бизнесийг улам өргөжүүлж буй билээ. Шийдэмгий, тууштай, зоригтой, зарчимч харагддаг түүний хувьд эрэгтэйчүүд зонхилох уул уурхайн, хүнд үйлдвэрлэлийн салбарт хэзээ ч гологдохгүй нэгэн. Эзэмшсэн боловсрол, амжилттай эхлүүлсэн карьер нь түүнийг хаана хүргэхийг цаг хугацаа харуулах биз.

“Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг

Энэ цаг үедээ амжилттай ажиллаж, үеийнхэн болоод дүү нартаа үлгэр жишээ болж яваа нэгэн бол Б.Баттүшиг. Тэрбээр Чикагогийн Их Сургууль, Харвардын Бизнесийн Сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, “Морган Стэнли”, “Голдман Сакс” зэрэг топ корпорациудад ажиллаж байсан туршлагатай нэгэн. 2014 оноос хойш Монголдоо суурьшиж, “Emart” их дэлгүүр, “Скайтел” группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, "Монголд Та Хэрэгтэй" ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг албан тушаалыг хашиж байгаа юм. Мөн түүнийг Ерөнхий сайд асан, Сү.Батболдын хүү гэдгээр таних хүмүүс цөөнгүй.


“М-Ойл” группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа

Тэр бол бизнесийн салбарын эмэгтэй лидерүүдийн нэг. Эрчүүд зонхилдог шатахууны салбарт "М-Ойл"-ыг амжилттай удирдаж явна. МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр 2002 онд төгссөн тэрбээр 4-хөн жилийн дараагаас "М-Ойл" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар тус компани нь 30 орчим шатахуун түгээх станц, 570 орчим ажилтантай, татвар төлөлтөөрөө жил бүр улсад ТОП-100-д багтахад түүний оруулах хувь нэмэр асар их билээ.

“Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлон

“Forbes” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг 30 хүртэлх насны Азийн шилдэг 30 залуугийн нэгээр 2019 онд “Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлон шалгарсан билээ. Нью-Йоркийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Монголдоо ирж дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллах санал авч, амжилттай ажиллаж байгаа шинэ цагийн оюунлаг залуу. Тэр Азийн шилдэг 30 залуугийн нэг болсныгоо “Энэ бол ямар нэг мөнгөн дүнтэй шагнал биш л дээ. Залуу хүнд урам өгсөн хөшүүрэг юм уу даа. Би бол тийм ухаантай биш, IQ сайтай ч биш. Монгол хүүхдүүд маш мундаг болсон. Тэгэхээр залууст “Энэ залуу шалгарч байхад би яагаад болохгүй гэж” хэмээн өөрийгөө өдөөх бас нэг мотиваци болоосой. Тэгэх ч ёстой гэж боддог” гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
9 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
11 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
0
5
1
0
0
2
14

Сэтгэгдэл бичих (14)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.28 202.9.44.49

Вөөн хулгайчын хүүхдүүдийг онцолж байхаар жинхэнээсээ 0-с эхэлж амжилта д хүрсэн жижиг дунд бизнесс эрхлэгдийг онцолмоор юм

0 Хариулах


Зочин 2019.05.27 103.57.93.22

Үгүэ баян аав ээжээс хөрөнгө өвлөж авсан нь ямар хамаа байнаа Гол нь тэрийгээ өөрсдөө маш сайн удирдаж авч явж чадаж байна ш дээ удирдаж манлайлах чадварыг нь онцолж нийтлэл бичсэн байхад битгий ингэцгээ л дээ атаархуу юм тийм л айхтар атаархаад байгаа бол өөрсдөө хөдөлмөрөөрөө хөрөнгө босгоод үр хүүхдүүдээ ханхүү гүнж болгоцгоо л дооо

0 Хариулах


Зочин 2019.05.28 202.9.44.49

Iimerhuu byalduuch yumnuudiig harhaar aygui durgui hurdeg shuu

0 Хариулах


Зочин 2019.05.28 202.9.44.49

Битгий пялдагд, бялдууч пиздаа минь

0 Хариулах


Zochin 2019.05.25 66.181.186.176

Anandiig medeh yum. Ystoi mundag zaluudaa

0 Хариулах


Зочин 2019.05.24 202.170.70.6

Энхбат, Ганзориг, Орчлон гурав нь л гялтайх юм шив дээ. Бусад нь ханхүү гүнжүүд байна. Энэ мэдээг ханхүү, гүнжүүдийн захиалгаар сайхан бэлдэжээ. Булавч бултайна гэж хулгайч аав ээжийнхээ мѳнгѳѳр туйлж байгаагаа битгий их юманд бодоорой залуус аа!

1 Хариулах


Энкүүш 2019.05.24 66.181.165.91

Ганзориг захирал мундаг шүү багаас эхэлсэн.

1 Хариулах


Zochin 2019.05.24 66.181.161.108

MAK kompani chn hugjliin banknaas avsan zeelee neg tug ch tuluugui ywaan bnlee shdee!

0 Хариулах


Зочин 2019.05.23 103.10.21.72

Гантулга яаад утасны ломбардруу орж жижгэрсийн бол.

0 Хариулах


Зочин 2019.05.23 64.119.21.28

Za yu ch gehev de. Ene utasnii lombardaar chn hyatad tulburiin systemee buteej bnda

0 Хариулах


жэнх 2019.05.23 66.181.161.78

би лав 6саяыг хүүтэй зээлээд 1,5г нь түрээсэнд ѳгѳѳд 4,5саяар бизнесээ эхлүүлсэн 2жилийн дараа сард 50.60саяар эргэдэг болсон байсан. иймэрхүү бодит 0с нь явсан хүмүүсийг онцолмоор.

0 Хариулах


Зочин 2019.05.28 202.9.44.49

Сард 50-60 саяыг олдог яасан баян лалар вээ

0 Хариулах


Зочин 2019.05.28 202.9.44.49

Гуэ тэгээд ямар бизнесс хийснээ бусаддаа жишээ болгож дичрлдээ пиздаа минээ

0 Хариулах


Зочин 2019.05.24 139.5.217.55

Үнэн2, ийм бор зүрхээрээ хөдөлмөрлөж буй нэгнийг онцлохгүй, төрөөс идсэн тэнэг юмнуудыг юуг нь онцолдог юм болдоо...

0 Хариулах


Зочин 2019.05.23 66.181.177.91

Mundag ym be ymar biznes ehlvvleed ingej mundag ywdag bnaa

0 Хариулах


жэнх 2019.05.23 66.181.161.78

юнителийн захирал харин жинхэнэ ардын хүү байна шүү

1 Хариулах


жэнх 2019.05.23 66.181.161.78

орчлон нь оюунхоролын хүргэн биздээ

1 Хариулах


Зочин 2019.05.22 202.21.127.173

M Oil iin huuhen bol nastai bayan nuhuriin business deer l suusan huuhen baina yun leader baihav dee, uuruu hucheeree garsan hun end alga busad ni bugd eej aaviin hurungu kompani deer suuchaad leader geed yahav dee

0 Хариулах


Noname 2019.05.22 202.126.89.152

0 ehelsen hun end neg ch alga bugd etseg eh tanil taliin tuslamjtai belen hoolond suusan humuus bna. Ternii orond 0 ehelsen zaluuchuudig ontsol. Mundag mundag zauuchuud zondoo bgaa

0 Хариулах


Зочин 2019.05.22 120.22.200.107

Ямар шалгуураар гаргаж ирсэн нь сонин байна. Эндээс харахад Ө. Ганзориг л харагдаж байна даа мундаг залуудаа.

0 Хариулах


Хмм 2019.05.22 103.26.195.245

Ганц 2 залууг эс тооцвол бүгдээрээ эцэг эхийн бэлдсэн хоолон дээр буусан хүүхдүүд байнөө. Түц ч ажиллуулж үзэлгүй байж байгаад шууд бэлэн бизнес удирдаад явж байгаа нэртэй л юм даа. Том шийдвэрийг нь цаад аав ээж эмээ өвөө хэн ч байдын тэр хүмүүс нь л гаргана.

1 Хариулах


Зочин 2019.05.24 103.229.121.51

Yag zuv.

0 Хариулах


Зочин 2019.05.23 82.196.5.208

Uv zalgamjlagch gdg ym maloo

0 Хариулах