Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна


Венецийн контемпорари урлагийн олон улсын биеннальд оролцож буй Монгол улсын үзэсгэлэн олны анхаарал татаж, Италийн Венец хотноо шуугиан дэгдээж байна. Монгол улс энэ удаа урлагийн холимог төрлөөр оролцож уг үзэсгэлэнгээ “Агшин зуур” гэж нэрлэжээ. Италийн Венец хотноо болдог энэхүү олон улсын биеннальд эх орноо төлөөлөн уран бүтээлч Э.Жанцанхорол “Дусал” бүтээлээр оролцож буй бөгөөд уг бүтээлийг хөөмий, электрон хөгжимтэй нэг цул дүрслэл болгож үзэгчдэд хүргэхээр төслийн куратор шийджээ. Венецийн хуучны тоосгон байшин дотор Жанцанхоролын үүсгэсэн абстракт орон зайнд, хүний дотоод дуу хоолойг хөөмийн арга техникээр дамжуулан цахим хөгжимтэй сүлэлдүүлэн амилуулахад Германы домогт уран бүтээлч Карстен Николайн удирдлага дор монгол хөөмэйч Н.Ашит, А.Ундармаа, Д.Даваасүрэн, Д.Дамдин нар хамтран ажиллаж байна. Энэхүү ер бусын бүтээл, дуу чимээний өвөрмөц зохиомж, олон талт байдал нь Венецийг зорин ирсэн урлаг сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж байгаа аж. Намуу тайван хирнээ хүчирхэг, бас гүнзгий дуурьсах аялгуунд автаж зарим үзэгч бясалгаж, зарим нь уйлж байсан гэнэ.

ЗурагТайлбар










Венец хотын Калле дел Форно хэмээх нарийн гудамжинд байрших Монголын павильоны куратор Б.Гантуяатай уулзахад "Манай үзэсгэлэнг сонирхсон үзэгчдийн дараалал тасрахгүй байна. Эрин цагийн урлагийг үндэсний язгуур урлагтай холбосон шийдлийг сонгосон нь биднийг бусдаас өвөрмөц давуу болгож байна" гэлээ.

Венецийн биенналь бол 2 жил тутамд зохиогддог эрин цагийн урлагийн дэлхийд хамгийн том, нэртэй хүндтэй үзэсгэлэн бөгөөд энэ жил 150 гаруй улсын 1000 гаруй уран бүтээлчид оролцож байна. 7 сарын турш үргэлжлэх энэ арга хэмжээний нээлтэнд дэлхийн олон орны ерөнхийлөгч, ерөнхий сайд, 20 гаруй мянган, урлаг судлаачид, уран бүтээлчид, цуглуулагчид, сонирхогчид иржээ.

Монголын павильоны нээлтэд олон орны куратор, урлагийн мэргэжилтэн нийт 100 гаруй хүн зочилж, Монгол улсаас Итали улсад суугаа Элчин сайд Жамбалдорж нээж үг хэлэв.  

Дашрамд хэлэхэд, Карстен Николай болон Монгол хөөмийчдийн хамтарсан багийг энэ үеэр Венец хотын алдарт Палацо Грасси театрт урьж, дээд түвшний зочдод сонирхуулсан нь онцгой тохиолдол байв. Уг үзэсгэлэнг Монголын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулж, МИАТ, Германы Гёте институт, Швейцарийн хөгжлийн агентлаг болон бусад байгууллагууд ивээн тэтгэж ажиллажээ. Ийнхүү эрин цагийн урлагийн хамгийн том үзэсгэлэн буюу 58 дахь удаагийн Венецийн биеннальд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож байна.


Сэтгүүлч Г.Бадамсамбуу  /Итали. Венеци хот/

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
9
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bolormaa 2019.05.19 202.126.88.53

Hugiin archaagui luiwarch er hjnii otontsog bolson ehner huuhdeesee saltsan ur huuhdee ch meddeggui hugiin amitan 2,3ehnereesee salaad huuhed unchruuled yawad baidag zawhai hugiin amitandaa iimerhuu yumnuud uhwwl taarna

0 Хариулах


Narnii unaga 2019.05.14 202.21.109.79

Ene hugiin luiwarchin zaluu ichij amidarmaar yum hudlaa ih yrisan cheejee deldsen yrij hiij bgaa shigee bwal ch daanch hugiin hudalch luiwarchin yumdaa chaawaas gej Davaasuren

0 Хариулах


Зочин 2019.05.12 37.182.62.233

Олон улсын Christie монголыг ТОП 10-т оруулжээ. https://www.christies.com/features/2019-Venice-Biennale-national-pavilions-9845-1.aspx?fbclid=IwAR2f4p6S-0am2Duagvzdzzti8kbAma859rMLXBogzZQKBDPGoeqZuyIodaM

0 Хариулах


Зочин 2019.05.12 37.182.62.233

https://www.monopol-magazin.de/highlights-venedig-biennale?fbclid=IwAR2f4p6S-0am2Duagvzdzzti8kbAma859rMLXBogzZQKBDPGoeqZuyIodaM

0 Хариулах


Zochin 2019.05.12 150.129.143.170

Badamsambuu hii huurugdsunuur hugjild hurehguie, jhn nud oyuna neemeer bna. https://www.artsy.net/article/artsy-editorial-venice-biennales-10-best-pavilions?utm_medium=social&utm_source=facebook&utm_campaign=editorial&fbclid=IwAR1TCycfzYdLYNy1hT82VV63729i_tO8Z1n_GTC9lbc6M5SmqHDdVV5hEAw

0 Хариулах


Зочин 2019.05.12 37.182.62.233

Монгол 3-т бичигджээ https://www.theartnewspaper.com/review/pavilions-around-the-city?fbclid=IwAR17pCStEoXmj8g02fx0JQc6MWchKFuFAKZsNnhbd3OcPuxCU8j4mJ2wk78

0 Хариулах


Зочин 2019.05.11 106.180.15.152

Шуугиан тарих гэдэг нь ямар утгатай юм бэ?

0 Хариулах