Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Москвад зочлохдоо ЗААВАЛ үзэх 20 түүхэн дурсгалт газар


Үзэсгэлэнт алтан Москвагаар аялахаар зэхэж байгаа бол заавал очих 20 газар болон, товч мэдээллийг хүргэж байна. 

 1. Хамгийн түрүүнд очих газар бол мэдээж Улаан талбай 


Москвагийн бэлэг тэмдэг болсон төв талбай бол жуулчдын Москвад ирэх шалтгаануудын нэг юм. Уг талбайг 1990 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэжээ. "Китай город" метроны буудалд буухад хажууд нь байдаг.

2. Большой Театр

Москвагийн гол үзэсгэлэнт газруудын нэг Большой театрыг 1856 оны 8-р сарын 20-нд II Александр хааны үед нээжээ. Энд та дэлхийн хэмжээний жүжиг, дуурь, балет зэрэг сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг үзэх боломжтой. Үзвэрүүдийн үнэ дунджаар 1000-15000 рубль байдаг аж. Та үзэх гэж буй үзвэрийнхээ талаар мэдээлэл авахыг хүсвэл Большой театр /энд/ дараарай.

  3. "ЦУМ" их дэлгүүр                                                                                                                                                        

Эндээс та хүссэн бараагаа олох боломжтой. Очихоосоо өмнө юу авахаа төлөвлөчихвөл хялбар байх болно. Энд дарж ЦУМ- д байгаа бараануудын үнэ болон брэндүүдтэй танилцаж болно шүү.

4. Кремль

Бүх Оросын их ван 3-р Иван янз бүрийн хотуудаас шилдэг уран гартнуудыг дуудан ирүүлж бүтээн байгуулалтын өргөн далайцтай ажил өрнүүлсний үр дүнд Кремлийн гайхамшигт цогцолбор бий болжээ. Цогцолборыг нийтдээ 60 шахам жил барьсан гэдэг. Одоо бол Ерөнхийлөгчийн орших суух газраас гадна зарим хэсгийг нь музейн зориулалтаар ашигладаг. 2017 оны судалгаагаар уг музейг жилд гурван сая гаруй хүн зорин ирдэг. Та 10-18 цаг хүртэл сонирхох боломжтой.

 5. Василийн сүм


Василийн сүм нь 1561 онд баригдсан ОХУ-ын хамгийн алдартай сүмийн нэг юм. Гол хаалганд дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргийн дурсгалд зориулсан бунхан байх бөгөөд урд талд нь дүрэлзэн асах мөнхийн гал болоод хүндэтгэл үзүүлэн манах цэргүүдийн үзүүлбэрийг үзээрэй. Василийн сүмийн тасалбар нь 350 рубль байна.

6. ГУМ галерей

Москвад байдаг олон дэлгүүрээс жуулчдын сонирхолыг хамгийн ихээр татдаг нь "ГУМ" юм. 100 гаруй жилийн түүхтэй, шилэн дээвэртэй уг барилгын дотоод засал нь ч маш өвөрмөц шийдэлтэй. Барилга бүхэлдээ уран зургийн галерей мэт бөгөөд хэсэг бүр түүхийн өөр өөр үеийг харуулдаг. Та 10-22 цаг хүртэл энэ дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. 

7. Ленинийн бунхан

В.И. Ленинийн жинхэнэ алдар нь Владимир Ильич Ульянов аж. Тэрбээр Оросын хувьсгалч, коммунист улстөрч, Октябрийн хувьсгалын гол удирдагч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын анхны тэргүүн билээ. 1998 онд түүнийг "Тайм" сэтгүүл XX зууны хамгийн их нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулсан. 

 хувьсгалын эцэг гэгддэг түүний бунхан Улаан талбайн голд байрладаг билээ. 

8. Бункер-42 хүйтэн дайны музей

Энэ бол нууц хонгил буюу хоргодох байр. Москва хотын төвд Таганкад "Бункер- 42" байрладаг. Олон жилийн өмнө энд Нисэх хүчний командын нөөц байр /ГО-42/ байжээ. Бункер 1950-иад онд цөмийн бөмбөгний халдлага гарсан тохиолдолд ашиглах зорилгоор метроны бүтэцтэйгээр барьсан түүхтэй. Уг музей нь газар доор 65 метрийн гүнд байрладаг. Та уг музейг хөтчийн хамтаар 1800 рубль төлөн үзэх боломжтой.

9.Зарядье парк

2017 оны есдүгээр сарын 9-нд хотын ногоон бойгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нээжээ. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн дараа дэлхийн хэмжээний "Зарядье" концертын танхимыг нээсэн байна. Шилэн цонхоор хотыг ажиглахад үнэхээр үзэсгэлэнтэй.

10."PANORAMA360" тавцан

Энэхүү тавцан дээрээс Москва хотыг ажиглан зогсох үнэхээр сайхан шүү. "PANORAMA360" ажиглалтын тавцан нь “Москва Сити” бизнес цогцолборын «Федерация-Восток» цамхагийн 89-р давхарт байрладаг бөгөөд Оросын хамгийн өндөр тавцанд юм. Хотыг хамгийн гоёор дүрслэлдээ үлдээхийг хүсвэл оройн цагаар гарахыг зөвлөж байна. Тасалбар нь 590 рубль.  

11.Москва хотын алдарт Сталины долоон өндөрлөг буюу эгч дүү долоо

1940–1950 онд баригдсан долоон өндөр барилга. 1947 онд Москва хотын 800 жилийн ойгоор Сталин найман өндөр байгууламж барих шийдвэр гаргажээ. Эдгээр барилга нь Зөвлөлт холбоот улсын агуу сүр хүчийг илэрхийлэх ёстой хэмээн үзсэн байна. 800 жилийн ойн өдөр найман өндөр барилгын суурийг анх тавьж барилгын ажлыг эхлүүлсэн боловч долоон барилгыг бариад найм дахь өндөрлөгийг санхүүгийн хүндрэлээс болж барьж чадаагүй байна. Эдгээр барилга бүгд нарийн шовх оройтой ба үзүүртээ таван хошуутай байдаг.

12.Оддын хот

Москва хотын гадна Сансрын төв бий. Тэнд очсоноор сансрын пуужин, сансар судлалын тухай танин мэдэхүйн олон үзмэр, танилцуулгыг үзэж болно. Тасалбар нь 200 доллар аж.

13.Горькийн цэцэрлэгт хүрээлэн

Горькийн цэцэрлэгт хүрээлэнд долоон хоногт ойролцоогоор 700 мянган орчим хүн зочилдог. Энд хүүхдийн том тоглоомын талбай, спортын байгууламж, одон орны оргил, олон тооны кафе, орчин үеийн урлагийн музей зэрэг маш олон газар бий. Дулааны улиралд зуны театрыг нээж, тоглолт, фестивалиуд зохион байгуулдаг аж. Харин өвөл мөсөн гулгуур, сноубордын талбай нээгддэг.

14.Хуучин Арбат болон шинэ Арбатын гудамж

Түүхэн барилга байгууламж бүхий худалдааны болон жуулчны гудамж юм. Та энд хөрөг зургаа зуруулах, гудамжны концерт үзэж болно.

15. Христийн шашны сүм

Ортодокс шашны дэлхийн хамгийн өндөр сүмд тооцогддог. Энд орохдоо эрэгтэй хүмүүс урт өмд, эмэгтэйчүүд толгойгоо бүтээх алчууртай ирэх ёстой шүү.

16.Останкино цамхаг

1967 онд ашиглалтад орсон эл телевизийн цамхаг нь баригдсанаасаа хойш 10 жилийн турш дэлхийн хамгийн өндөр цамхагт тооцогдож байв. 540 метрийн өндөр, газрын гадаргаас 340 метр өндрөөс хотыг бүхлээр харах боломжийг олгодог тус цамхагт телевизийн дамжуулалтын технологи бүгд бий. Том хүн 700 рубль , хүүхэд болон оюутан, сурагчид 400 рубль төлж орох боломжтой.

17.Улсын Третьяковын Галерей

Энэ бол Москва хотын хамгийн эртний музей. XII зууны Оросын уран бүтээлчдийн уран зураг, уран баримлуудыг эндээс үзэж, сэтгэлийн их таашаалыг мэдрээрэй. Энд нэвтрэхийн тулд та 400 рубль төлөхөд болно.

18. Измайлово зах

Хотын хойд захад байрлах Измайлово зах. Энд дотроос нь гарч дуусдаггүй матрёшка, гар урлалын зүйлс, зураг, хувцас хунар, үслэг эдлэл, үнэт эдлэл, бэлэг дурсгалын зүйлс бий. Эндээс та заавал дурсгалын зүйлс аваарай. Учир нь бусад дурсгалын газруудтай харьцуулахад үнийн хувьд хамгийн хямд байдаг. 

19. Пушкиний музей


Энэ нь Оросын хамгийн том урлагийн бүтээлүүдийн нэг юм. Энэ музейд 700 мянга гаруй бүтээл байдаг аж. Тус музейд 400 рублиэр нэвтрэх боломжтой.                                                                                 .

20.Москвагийн их сургууль

ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургууль нь Оросын хамгийн эртний бөгөөд хамгийн алдартай сургууль юм. 1755 онд байгуулагдсан 40 факультет, 12 боловсролын институттай. Нийт 40 мянган оюутан, 9 мянга гаруй багштай аж. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж суралцаж байгаа 5 мянга гаруй гадаад оюутантай бөгөөд ОХУ-ын шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарын тэргүүлэгч, Евро Азийн шилдэг их сургууль юм.

Бэлтгэсэн: Е.Алтанжимс

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
7
0
0
0
1
0