Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

М.Цогзолмаа: Баянзүрх дүүрэгт энэ жил 4 сургууль, 6 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байна


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд бүрт цэцэрлэг" хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгох, анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын 2019 оны төсөвт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нийт 603 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж 1.863.6 тэрбум төгрөг батлагджээ. Үүнээс барилгын хөрөнгө оруулалтыг авч үзэвэл 2018 онд эхэлж 2019 онд шилжин хэрэгжиж буй 222 төсөл арга хэмжээ, 2019 онд шинээр хэрэгжих 381 төсөл арга хэмжээ батлагдсан байна. Хэрэв эдгээр төсөл арга хэмжээ бүрэн хэрэгжвэл 2019-2020 онд улсын хэмжээнд шинээр 174 цэцэрлэг, 125 сургууль, 42 дотуур байрны барилга ашиглалтад орж 86268 хүүхэд сургууль, цэцэрлэг, дотуур байраар хангагдана. 

Үүнтэй холбогдуулан Ublife сайт боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил, гүйцэтгэлийн үйл явцыг цувралаар сурвалжлан хүргэх гэж байна. 


Хүн амын нягтаршил өндөртэй Баянзүрх дүүрэг сургууль, цэцэрлэгийн ачааллаараа хамгийн өндөрт тооцогддог. Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт 55 ЕБС,  202 цэцэрлэг, 50 хүүхэд харах үйлчилгээ нийт 307 боловсролын салбар нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс Ерөнхий боловсролын сургуульд нийт 62120 хүүхэд, цэцэрлэгт 27489 хүүхэд нийт 89609 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа аж. 

Тэгвэл Баянзүрх дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд хэр олон сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй, ажлын гүйцэтгэлийн явц хэр байгаа талаар Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаагаас тодрууллаа. 

"2019-2020 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт нийт 32 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр төсөвт тусгагдсан байна. Үүнээс ирэх есдүгээр сарын 1-нд буюу хичээлийн шинэ жилд ашиглалтад оруулах хуваарьтай 16 барилгын ажил явагдаж байна.

Тодруулбал, дөрвөн сургууль, зургаан цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаа бол таван сургууль,  хоёр цэцэрлэгт хичээлийн байр болон спорт цогцолборын өргөтгөлийн ажил хийхээр болсон.Үүнээс гадна нэг сургууль, гурван цэцэрлэгийн байрыг худалдан авах, их болон урсгал засвар, тохижилтын ажлыг гурван цэцэрлэгт хийхээр төлөвлөсөн. 

Одоогоор манай дүүргийн зургаан сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Хэрэв барилгын ажлууд хуваарийн дагуу ашиглалтад орвол нэмж 1190 цэцэрлэгийн хүүхдийн ор, 3740 сургууль суудал нэмэгдэхээр байна. Дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 50 гаруй хувьтай" гэлээ. 

Гүйцэтгэлийн ажил хүндрэлтэй байгаа сургуулийн барилгын ажлуудын талаар тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм. 

21-р сургуулийн барилгын ажлын санхүүжилт дутуу ч гүйцэтгэлийн ажил 70 хувьтай явж байна 

Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн хуучин байр 640 хүүхдийн суудалтай ч 2300 сурагч хичээллэдэг байжээ. Харин өнгөрсөн онд барилгыг нурааж, шинээр барих шийдвэр гарснаар 2300 сурагч төвийн гурван сургуульд хуваагдан гурван ээлжээр хичээллэж байгаа юм. 

Барилгыг 10.7 тэрбум төгрөгөөр барихаар шийдвэрлэсэн ч шаардлагатай санхүүжилтийг гурван жилийн төсөвт хуваан суулгасан байна. Гүйцэтгэгч "Батс-Өргөө" ХХК нийт санхүүжилтийн 40 орчим хувийг авсан ч гүйцэтгэлийн ажлыг 70 хувьтай үргэлжлүүлж байгаа аж. Барилгын ажил ахицтай байгаа ч үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэхгүй бол 21-р сургуулийн сурагчид ирэх есдүгээр сарны 1-н гэхэд шинэ сургуультай болох боломжгүй байгаа юм. 

ЗурагТайлбар
Барилгын ажлын гүйцэтгэл (2019 оны тавдугаар сарын 25-ны байдлаар)
Барилгын ажлыг дуусгахад 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Гүйцэтгэгч "Батс-Өргөө" ХХК 4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч гүйцэтгэлийн ажлыг 70 хувьтай үргэлжлүүлж байна.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа "Баянзүрх дүүргийн 6-р хороон дахь 21-р сургуулийг буулгаж хамгийн олон буюу 1500 хүүхдийн суудалтай сургууль шинээр барьж байна. Энэ жилийн төсөвт суулгасан 3 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг гүйцээх боломжгүй тул БСШУСЯ, Сангийн яам нэмж 5 тэрбум төгрөг гаргахаар ажиллаж байна" гэлээ.

26-р хороонд 920 хүүхдийн суудалтай сургууль бариулахаар ярилцаж байна гэв 

26-р хороонд баригдах сургуулийн зураг төсөл (харагдах байдал)

22.000 гаруй хүн амтай Баянзүрх дүүргийн 26-р хороо одоогоор нэг ч төрийн өмчийн сургуульгүй байна. "Газрын маргааны асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо газар авахаар ярилцаж байна. Одоогоор энэ асуудал зөвшилцлийн шатанд явж байгаа" гэж М.Цогзолмаа ярилаа. 

44-р сургуулийн барилгын ажил тендерийн маргаанаас болж хойшилжээ 

ЗурагТайлбар



Түүнчлэн 44-р сургуулийн барилгын ажил мөн л удаашралтай байна. Тус сургууль нь гурван ээлжээр хичээллэдэг Баянзүрх дүүргийн зургаан сургуулийн нэг. Одоогийн байдлаар нийт 17 бүлэг гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа аж. Энэ оны төсөвт тус сургуульд 640 хүүхдийн суудалтай өргөтгөл барихаар тусгагдсан боловч тендерийн будлиан үүссэнээс барилгын ажил хойшлогджээ. Тиймээс ирэх намар 44-р сургуулийн үйл ажиллагааг түрээсийн байранд явуулахаар судалж байна гэж Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.