Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дэлхийн дээд амжилтыг удаа дараа эвдсэн МУГТ Э.Содномпилжээгийн тухай сонирхолтой 15 баримт


Амжилтад хүрэх цорын ганц түлхүүр бол хөдөлмөр гарцаагүй мөн гэдгийн тод жишээ болж яваа, пауэрлифтингийн спортын гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн тухай 15 баримтыг онцолж байна.

1. Тэрбээр 1985 оны наймдугаар сарын 24-нд Эрдэнэт хотноо мэндэлжээ. Одоогоор "Монгол шуудан" ХК-д ажиллаж буй. 

2.  Анх 2000 онд 15 настайгаасаа эхлэн дасгалжуулагч Ш.Энхсайханы удирдлага дор пауэрлифтингийн спортоор хичээллэж байгаа юм.

3. Тэрбээр 1999 онд 14 настайдаа ясны хорт хавдар тусжээ. Тухайн үед эмч нар түүнийг зургаахан сарын настай гэсэн аж. Гэсэн ч суга таягтай зүтгэсээр сургуулиа төгссөн байна.

4. Үеийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхсан өнгө аястай байдаг байсан учир гэрээсээ гарах дургүй болсон байна. Харин ээж нь түүнд пауэрлифтингийн спортоор хичээллэхийг санал болгосноор түүний амжилтын гараа эхэлсэн юм.

5. Тэрбээр тус спортоор хичээллэж эхэлснийхээ дараа жил 2001 онд пара пауэрлифтингийн анхдугаар спартакиадад 48 кг-ийн жинд аваргалжээ. Түүний дараа жил мөн л тэргүүн байрыг эзэлсэн юм.

6. Түүний дасгалжуулагч амьдралын шаардлагаар гадаад орныг зорьсноос болж спортоосоо түр хөндийрчээ. Гэхдээ тэр зүгээр суулгүй, Эдийн засаг бизнесийн дээд сургуульд 2003 онд элсэж, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн аж.

7. 2009 оноос Ш.Энхсайхан дасгалжуулагчийнхаа удирдлага дор спортдоо эргэн ирж, улмаар 2010 оны пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хэвтээ шахалтаар 60 кг-д алт, 2011 онд 66 кг-д хүрэл медаль хүртжээ. Энэ үеэс эхлэн дотооддоо эрүүл, олон улсад пара тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж эхэлсэн байна.

8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Спорт надад цоо шинэ амьдрал бэлэглэсэн" хэмээжээ.

9. 2014 оны ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авсан. Энэ нь Монгол Улсын түүхэнд анх удаа пауэрлифтингийн тамирчин паралимпод оролцох болзол хангасан түүхэн цаг үе байлаа. Улмаар тэр 2016 оны Бразилын Рио Де Жанейро хотод зохион байгуулагдсан паралимпийн наадмаас 88 кг-ийн жинд  хүрэл медаль хүртсэн юм.

10. Э.Содномпилжээ паралимпоос медаль авсан Монголын гурав дахь, пауэрлифтингийн анхны тамирчин болсон юм. Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэн бол “Рио-2016”-гаас Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн билээ.

11. Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сард Мексикт пара пауэрлифтингийн ДАШТ оролцож, -107 кг-ын жинд, 235 кг-ыг шахаж, Азийн рекордыг эзэмших болсон. Тэр үед алтан медаль авах боломж байсан ч Мексикийн тамирчин будилаан хутгаснаас болж мөнгөн медаль хүртсэн ажээ. Гэвч тэр өнгөрсөн оны есдүгээр сард Япон улсын Китакюүшюү хотноо зохион байгуулагдсан пара пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 239 кг-ыг өргөж, өмнө нь тогтоосон амжилтаа ахиулж чаджээ.

12. Тэр өнгөрсөн онд Финляндын Ванта хотод болсон пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-ий насанд хүрэгчдийн 105 кг-ын жинд 237.5 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон. Улмаар дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд дараагийн захиалгаа 242.5 кг болгон даалгавраа амжилттай гүйцэтгэснээр дэлхийн рекордыг нэг дор хоёронтоо шинэчилсэн юм. Мөн тухайн жилдээ Индонезийн Жакарта хотод болсон Азийн пара наадмаар 244 кг өргөж, тус амжилтаа ахиулсан байна.

13. Түүний дасгалжуулагч Ш.Энхсайхан Болгарын Биеийн тамирын академийг Хүндийн өргөлтийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ. Олон шавьтай ч “Чи л миний шавь нараас хамгийн сайн нь” гэж түүнд хэлдэг байжээ. Түүний багш өдгөө бурхны оронд заларсан билээ.

14. Э.Содномпилжээ өнгөрсөн хоёрдугаар сард АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Энэ түүний “Дэлхийн цом”-оос хүртэж буй дөрөв дэх алтан медаль байв.

15. Түүний амжилт өдөр ирэх тусам ахисаар буй. Тэрбээр энэ сарын 11-21-ний өдрүүдэд Казахстаны Нур-Султан хотод зохион байгуулагдсан пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 107 кг-ийн жинд өрсөлдөж, 247 кг өргөснөөр алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн юм. Улмаар тэр дэлхийн аваргын цомыг тав дахь удаагаа өргөөд байна.

                                                                                                                                           Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
2
18 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
3
21 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.24 103.229.121.165

ЭНЭ ЧАДАЛТАЙ ТАМИРЧИНДАА ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ НЬ ӨГЬЕ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

0 Хариулах


sport 2019.07.23 202.9.43.86

para tamirchin shu huurhii

0 Хариулах


Зочин 2019.07.24 103.229.121.165

Пиздаа чинь юу гээд сайт болгоны доор ингэж лалардаад байгаа юм бэ чи 247кг өргөж чадах юмуу суга арчиагүй амьсгаа чинь чи оронд нь бол чадах ч үгүй

0 Хариулах


Зочин 2019.07.25 103.229.121.165

СПОРТ ГСЭН НЭРНЭЭС ӨӨДГҮЙ ХОШНОГО ГАНЦААРАА ИЙМ ЮМ БИЧЭЭД БХ ЮМА МӨЧИЙГ НЬ ХУГ ЦОХИХ ЮМСАН МОНГОЛЧУУД БҮГД ХҮНДЭЛДЭГ ЭНЭ ХЯТАДЫН ШЭЭС БНА ЭРЛИЙЗ ЮУ Ч ЮМ

0